Америкийн эрдэмтэд кофе уудаг хүмүүс урт насалдаг болохыг тогтоожээ!

2018-10-09, 15:00
8,675

Кофены элэг, зүрх, тархи зэрэгт үзүүлэх эерэг нөлөөн дээр нэмэгдээд урт наслахад тустай буюу эрт нас барах эрсдэлээс сэргийлдэг болох нь саяхны судалгаагаар тогтоогджээ. "JAMA Internal Medicine" сэтгүүл нийтэлсэн судалгаагаар кафейнд хэт мэдрэг бус хүмүүс их кофе уух тусам эрт нас барах магадлал нь буурдаг болохыг онцолсон байна. 

Америкийн эрдэмтэд кофе уудаг хүмүүс урт насалдаг болохыг тогтоожээ!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өдөрт найман аяга кофе...

"UK Biobank" байгууллагын цуглуулсан дата дээр үндэслэсэн уг судалгаанд дунджаар 57 настай 500 мянган хүнийг хамруулжээ. Судалгаа хийгдээд арван жил болсны дараа тэдний 14,225 нь нас барсан бөгөөд энэ дунд кофе байнга уудаг хүмүүс харьцангуй бага байгаа нь харагджээ.

Өдөрт хоёроос таван аяга кофе уудаг хүмүүсийн нас барах эрсдэл 12 хувиар, зургаагаас долоон аягыг уудаг хүмүүсийнх 16 хувиар, наймаас дээш аягыг уудаг хүмүүсийнх 14 хувиар бага байжээ.  Жирийн, нунтаг үрийн, кафейнгүй эсвэл түргэн уусдаг гээд ямар ч кофе байсан ялгаагүй эерэг нөлөөтэй гарсан байна. Тэр байтугай кафейнд хэт мэдрэг хүмүүс ч кофе ууснаар тэдний эрт нас барах эрсдэл нь багасдаг ажээ.

Өдөрт найман аяга кофе...

2 Кофений эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус нэмэгдсээр байна

Зөвхөн энэ судалгаа ч биш, өмнө нь Америкт хийгдсэн янз бүрийн үндэстний төлөөлөл 185,855 хүнийг хамруулсан судалгааны үр дүн мөн л адилхан гарчээ. Өдөрт нэг аяга уудаг хүмүүсийн эрт нас барах магадлал 12 хувиар бага байв. 

Мөн кофе уудаг хүмүүс янз бүрийн хорт хавдар, чихрийн шижин, альцхаймерийн өвчин, сэтгэцийн эмгэг, элэгний цирроз, зүрхний өвчин тусах магадлал харьцангуй бага байдаг нь бусад олон судалгааны үр дүнд ил болсон билээ. Энэ бүх судалгаа кофег хүний биед тийм ч аюултай биш гэдгийг илтгээд зогсохгүй бүр ашиг тустай байдаг талаар харуулсан байна. Тиймээс дараагийн удаа хэн нэгэн таныг кофегоо багасга гэж хэлбэл, санаа зоволтгүй дээ зүгээр гэж бардам хэлж болох нь ээ.

Кофений эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус нэмэгдсээр байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()