Эртний Ацтекчууд хэрхэн намаг дунд нэг сая хүнтэй нийслэл хотоо байгуулсан бэ?

Ацтекийн эзэнт гүрний нийслэл болох Теночтитлан хот нь давстай нуур Текскокогийн голд байгуулагдсан байв. Иймэрхүү хэт чийгтэй, намгархаг орчинд тэд 1 сая иргэнтэй хот байгуулсан нь үнэхээр гайхамшиг гэлтэй. Тэгвэл Ацтекчууд энэ бүхнийг хэрхэн хийсэн юм бол?

Эртний Ацтекчууд хэрхэн намаг дунд нэг сая хүнтэй нийслэл хотоо байгуулсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Теночтитлан хот нь 1325 онд байгуулагдсан бөгөөд маш бага хугацаанд өнөөгийн томоохон хотуудын хэмжээнд хүрч тэлсэн юм. Хотын анхны хэсэг нь далайн эргийн намгархаг хөрсөн дээр байрладаг байв. Аажимдаа тус суурин нь ойролцоох давстай нуурын дундах арал хүртэл өргөжжээ. Удалгүй арлын хот нь хотын төв болж, 16-р зуун гэхэд дэлхийн хамгийн том хот болжээ. Испаничуудын тэмдэглэж үлдээснээр хот болон түүний ойр орчмоор нийтдээ 1 сая орчим хүн амьдарч байсан гэнэ.

Дундад зууны үеийн ийм аварга том "метрополис"-ыг хүнсээр хангах нь амар байгаагүй нь мэдээж. Ан амьтан, загас гэх мэт хоол хүнс болох зүйлс байсан боловч тийм олон хүнийг тэжээхэд хангалтгүй байсан нь ойлгомжтой.

Судалгаагаар тогтоосноор Ацтекийн иргэдийн идэж буй хүнсний ихэнх хувийг нүүрс ус эзэлдэг байжээ. Тиймээс тус хотын иргэд үр тариа, талх, эрдэнэ шиш, буурцагт ургамал, жимс жимсгэнэ гэх мэтийг түлхүү хэрэглэдэг байсан байна. Гэвч ийм намагжсан далайн эрэг дээр бараг юу ч ургадаггүй байв. Ацтекчууд юу ч ургаагүй газарт тийм олон хүнийг хэрхэн тэжээж чадсан юм бол?

Ацтекчууд үнэндээ ургац хураах боломжгүй газарт хүртэл ногоо соёолуулдаг дэлхий дээрх хамгийн үр дүнтэй тариалангийн системийг зохион бүтээсэн байна. Тэд усан дээр хөвдөг тариалангийн талбайн аргыг гаргаж ирсэн бөгөөд энэ нь эртний хятадуудын хэрэглэдэг аргатай тун төстэй байжээ.

Ерөнхийдөө хөвөгч тариалангийн талбай нь борооны усаар дүүргэсэн усан санд хөвдөг жижиг "арлууд" юм. Тэдгээр арлуудыг төрөл бүрийн зүйлсээр борддог учраас маш сайн ургац гардаг байсан ажээ. 

Үндсэн ургац нь эрдэнэ шиш, шошны хэд хэдэн төрөл байв. Мөн Ацтекчууд үндсэн ургацаасаа гадна хулуу, улаан лооль болон цуккини ургуулдаг байсан байна. 

Ацтекчуудын 1 га талбайгаас хураасан ургацаар 20 хүнийг тэжээхэд хангалттай байв. Хамгийн гайхалтай нь энэ нь одоо цагийнхтай  ижил үзүүлэлт юм. Харьцуулбал, Хятад улс 20 хүнийг дунджаар 1.5 га тариалангийн талбайгаас хураасан ургацаар тэжээдэг. Гэхдээ тэр үед Ацтекчуудад шинэ технологи, дэвшилтэт цахилгаан үүсгүүр, бордоо, хортон шавьж устгах бодис гэх мэт зүйлс байхгүй байсныг үнэлэх хэрэгтэй.

Теночтитлан хотын төлөвлөлт ч мөн гайхалтай байсныг дурдах хэрэгтэй. Хот ерөнхийдөө дөрвөн бүст хуваагдах бөгөөд бүс бүр нь 20 дүүргээс бүрдэнэ. Хотын дундуур гарсан гурван гол гудамж бүгд гүүр болж арлыг эх газартай нь холбодог байжээ. Тэдгээр гудамж нь арван морьтон өлхөн багтахаар өргөн байсныг тэнд очсон испани далайчин Бернал Диаз де Кастилло бичиж үлдээжээ.

"Усан дээр барьсан олон хот тосгодыг бид өмнө нь үзэж байсан ч энэ хотыг анх хараад алмайрч орхив. Тоосго чулуугаар барьсан өндөр цамхаг, цац суваргууд усан дотроос сүндэрлэх нь гайхалтай. Зарим цэргүүд маань бид зүүдэлж байна уу хэмээн асууж байлаа" хэмээн тэрээр дурдсан байна.

1521 онд Эрнан Кортезаар удирдуулсан испаничуудын арми Теночтитланыг эзлэн авчээ. Конкистадорууд (Америкийг эзэлсэн испаничуудыг ийн нэрлэдэг) хотыг дээрэмдэж, барилгуудыг сүйтгэж юу ч үлдээлгүй устгажээ. Харин Ацтекчууд оронд нь шинэ хот болох Мехико хотыг барихаар шийдсэн байна.

Ацтекчууд Испаничуудтай эцсээ хүртэл тулалдсан ч европчууд цэргийн технологийн хувьд хавь илүү (буу, хуяг, цэргийн бодлогоор) байсан учраас тэднийг бут цохив. Мөн Европоос авчирсан халдварт өвчнүүд, түүний дотор салхин цэцэг өвчин ямар ч дархлаагүй байсан Ацтекчуудыг жинхэнэ "хиаруулсан" байна. 

Ацтекийн эзэнт гүрэн ингэж сүйрсэн түүхтэй. Одоо Ацтекчуудын үр удам болох Нахуа нар Латин Америкт амьдарсаар байгаа бөгөөд тэдний тоо 2.6 саяд хүрсэн байна. Харин Испаничууд Текскоко нуурыг ширгэтэл ашигласан ба өдгөө тэнд эртний хотын тууриас юу ч үлдээгүй ажээ. 

Испанийн Барселона хотын “Forward Thinking Architecture” компанийн бүтээсэн Ухаалаг хөвөгч ферм нь Ацтекчуудын технологийн үндсэн дээр бүтээгджээ. Уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү бүтээл нь нарны эрчим хүчээр ажиллах бөгөөд хуучин усан санг ашиглах боломжтой юм.  Ухаалаг хөвөгч ферм (SFF) нь нарны эрчим хүчийг ашиглах, ургамлыг усанд ургуулах, загас үржүүлэх гэсэн ажлуудыг нэгтгэсэн бүрэн автомат систем юм.

Тус ферм нь гурван үндсэн түвшингээс бүрдэх ба тус бүр нь 200 метр өргөн, 350 метр урттай багц хавтангууд байх юм. Эхний түвшин нь загас, далайн амьтны  үржүүлэг байрлах бол дараагийнх нь хүнсний ногоо, ургамлыг тарьж ургуулах хөрс байх юм. Мэдээж дээвэр дээр нь нарны зайн хураагуур байрлах бөгөөд мөн борооны ус цуглуулагчийг ч шийдэж өгсөн байна. Мэргэжилтнүүдийн тооцоогоор нэг хавтангаас жил тутам 8.152 тонн хүнсний ногоо, 1.703 тонн загас  үйлдвэрлэх боломжтой байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()