Нью-Йоркийн метроны буудлаас эрчүүдийн нууц оромж олджээ

Метроны ажилчид нэгэн хонгилыг амарч хөгжилдөх зорилгоор тохижуулсан байна. Харин саяхан энэхүү өрөөнд уригдаагүй нэг нь удирдлагууддаа "матаж"  ил болгожээ.

Нью-Йоркийн метроны буудлаас эрчүүдийн нууц оромж олджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөргөгч дүүрэн шар айраг, том ширээ, бүр ор авчирч тохижуулсан эрчүүдийн "нууц оромж" нь Нью-Йоркийн Central Station-ы буудлын доор байрлах аж. Нууц гэсний учир нь энэ өрөө рүү орох хаалга агуулахын ард байдгийн зэрэгцээ тухайн газрын план зурагт энэ хэсэг огт дүрслэгдээгүй байсан гэнэ. 

Мэдэгдлийн дагуу шалгах явцад метроны хэсэг бүлэг ажилчид хоорондоо тохиролцож байгуулсан газар бөгөөд бусад хүмүүсийг ажлаа хийж байхад үлдсэн хэсэг нь ажлаас бултаж амардаг нь тодорхой болжээ. Тэр бүү хэл тус газарт наргиан цэнгээн зохион байгуулдаг байсан гэнэ. 

New York Subway-ийн хянагч Каролин Покорни (Caroline Pokorny)  "Нью Йоркийн олон хүн Манхэттэн хэсэгт ялангуяа метроны ойролцоо шар айраг ууж суухыг хүсдэг. Гэвч үүрэг хүлээсэн албан хаагчид ажлын байран дээр ийм зүй бус үйлдэл гаргах учиргүй.   Тээврийн системийн хөрөнгийг амин хувийн хэрэгцээндээ ашиглаж, хариуцлага алдсан​ ажилчдынхаа өмнөөс хүлцэл өчье."  хэмээн  мэдэгдэл хийжээ. 

Энэ хэрэгт слесарь, мужаан, цахилгаанчин гэх гурван ажилчныг буруутай гэж үзсэн байна. Одоогийн байдлаар тэдэнд сахилгын шийтгэл оногдуулсан байгаа бөгөөд цаашид ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэв. 

Ямартай ч хүмүүс тэднийг барьж өгсөн мэдээлэгч нь эрчүүдийн нууц оромжинд нэгдэх хүсэлтэй байсан ч чадаагүй учраас удирдлагуудад "матсан" гэж үзэж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()