Түүхэн дэх хамгийн аймшигтай цуврал алуурчид

Хүн бүрийн сэтгэлд айдас мэдрүүлж, амар тайван амьдрах боломжийг үгүй хийсэн аймшигтай цуврал алуурчид үеийн үед байсаар ирсэн бөгөөд тэдний ихэнх нь сэтгэцийн өвчтэйгөөс болж гэм зэмгүй хүмүүсийн аминд хүрсэн байх нь бий. Ингээд бидний бэлтгэсэн цуврал алуурчдын сэтгэл сэртхийлгэм аллагуудын тухай мэдээллийг хүлээн авна уу.

Түүхэн дэх хамгийн аймшигтай цуврал алуурчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ричард Ангело (Richard Angelo)

Гэмт хэргийн ертөнцөд "The Angel of Death" буюу "Үхлийн сахиусан тэнгэр" гэх нэрээрээ алдаршсан тэрээр Лонг Айланд (Long Island) гэх газрын Гүүд Самаритан (Good Samaritan) эмнэлэгт сувилагч хийдэг байжээ. Эмчилгээ хийлгэж байгаа эдгэршгүй өвчин туссан хүмүүсийг хордуулж, эцсийн замд нь үддэг байсан тэрээр өөрийгөө буянтай үйл хийж байна гэж боддог байв. Ойролцоогоор 25-35 орчим хүний амь насанд хүрсэн Ричард 1990 онд цагдаа нарт баригдаж, 50 жилийг шоронд өнгөрөөх ялаар шийтгүүлсэн байна.

Ричард Ангело (Richard Angelo)

2 Бренда Спенсер (Brenda Spencer)

1979.01.29-ний өдөр 16 настай Бренда гэх охин аавынхаа бууг ашиглахаар шийджээ. Түүний энэхүү болчимгүй үйлдлийн золиосоор гэрийнх нь ойролцоо буюу Сан Диего (San Diego) хотын Гровер Кливленд (Grover Cleveland) бага сургуулийн дэргэдүүр өнгөрч явсан хүүхдүүд байх юм гэж хэн санах билээ. Бөртен Врэгг (Burten Wragg) болон Майк Сюхар (Mike Suchar) гэх хөөрхий хүүхдүүд тэнэсэн суманд өртөж, амь насаа алдсан бөгөөд Бренда үүнийхээ хариуд 25 жилийг шоронд өнгөрөөхөөр болсон байна. Түүнээс яагаад ингэсэн талаар асуухад "Надад хүүхдүүдийг буудах үнэхээр сонирхолтой байсан" гэж хариулж байжээ.

Бренда Спенсер (Brenda Spencer)

3 Ричард Трентон Чэйз (Richard Trenton Chase)

Тэрээр "Vampire of the Sacramento" буюу "Сакраментогийн цус сорогч" гэх нэрээрээ гэмт хэргийн ертөнцөд алдаршсан, цуврал алуурчин байжээ. Түүнийг ингэж хочлох болсон шалтгаан нь хөнөөсөн хүмүүсийнхээ цусыг уудаг байсантай холбоотой аж. Үүнээс гадна Трентон хүний цус уувал кинон дээр гардаг цус сорогчид шиг мөнх настай болно хэмээн итгэдэг байв. 1977.12.29-ний өдөр 5 хүн бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан хэрэг гарсан бөгөөд энэ нь Трентоны хамгийн анхны аллага байсан юм. Тус явдлаас хойш олон арван хүний амь насыг хөнөөсөн түүнийг 1980 онд баривчилж, шоронд хорьжээ. Гэвч тэрээр удалгүй шоронд амиа хорлож, бурхан болсон байна.

Ричард Трентон Чэйз (Richard Trenton Chase)

4 Алберт Фиш (Albert Fish)

Түүний үйлдсэн гэмт хэрэг болон аллагууд нь Албертыг дэлхийн хамгийн аймшигтай цуврал алуурчин гэх тодотголыг түүнд хүртээжээ. "Бурхан надад хүүхдүүдийг алж, идэх ёстой" гэж хэлж байсан тэрээр 100 гаруй хүүхдийг хөнөөсөн этгээд юм. Хамгийн аймшигтай нь Алберт хүүхдүүдийг хөнөөхөөсөө өмнө бэлгийн гаж, дур хүслээ хангадаг байсан бөгөөд дараа нь амийг нь бүрэлгэдэг байжээ. Тэрээр 6 хүүхдийн эцэг байсан бөгөөд хүүхдүүдээ байнга зодож, хадаасан дээр гишгүүлж, тамладаг байсан тухай яриа байдаг байна.

Алберт Фиш (Albert Fish)

5 Армин Мейвес (Armin Meiwes)

"Хүн идэгч" хэмээн нэрлэх болсон түүний хийсэн аллагыг сонсоод хүмүүс өнөөг хэр нь гайхшралд ордог байна. Армин 2001 онд Бернд Брэндес (Bernd Brandes) гэх компьютрийн програмчаар ажилладаг залуугийн "Намайг амьдаар нь идэх боломжтой шүү" гэж бичсэнийг олж харсан бөгөөд тэрээр энэ завшааныг ашиглан хүн амьдаар нь идэж үзэх юмсан гэх хүслээ гүйцэлдүүлэхийг хүсчээ. Армин түүний гэрийг олж, Берндийг зодож, тамласны эцэст дараа нь бэлгийн дур хүслээ хангасан байна. Харин үүний дараа хэний ч санаанд оромгүй хачирхалтай зүйлийг Армин сэдсэн нь Берндийн бэлэг эрхтнийг таслаж, шарж иджээ. Гүн шоконд орсон Бернд ухаан алдсан бөгөөд түүний хувьд дахиж хэзээ ч эргэж сэрээгүй юм. Учир нь сэтгэцийн өвчтэй алуурчин түүний эд эрхтнийг нэг нэгээр нь тасдаж, дуртай нь аргагүй идсэн байна. 2002 оны 12 дугаар сард Армин баригдсан бөгөөд түүний үйлдсэн аймшигт аллагын хариуд шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноож байжээ.

Армин Мейвес (Armin Meiwes)

6 Эд Гейн (Ed Gein)

Эд Гейн нь алуурчин байснаас гадна хулгайч байжээ. Тэрээр булш ухаж, цогцоснуудын гавал болон биеийн ясыг хулгайлдаг байсан бөгөөд ихэвчлэн эмэгтэй хүмүүсийн булшийг ухдаг байсан байна. Ээжийгээ бурхан болохоос өмнө жирийн нэгэн байсан Гейний бодол санаа харгислалд автах болж, цуглуулсан яснуудаар гэрээ чимэглэдэг болсон ажээ. Түүний сэтгэцэд өөрчлөлт орсон гэж эмч нар үзсэн учраас 1968.11.14-нд Уисконсин (Wisconsin)-д байрлах Мендота (Mendota) мужийн эмнэлэгт хэвтүүлж эмчлэхээр болжээ. Харин түүнийг эмнэлэгт ирснээс хойш олон эмэгтэйчүүд учир битүүлгээр амь насаа алдах болсон бөгөөд цагдаа нар хэргийг нягталж, Гейнийг үйлдсэн болохыг тогтоосон байна. Тэрээр шоронд 1984.07.26-нд зүрхний шигдээс өвчнөөр нас барж байжээ.

Эд Гейн (Ed Gein)

7 Дэвид Берковиц (David Berkowicz)

"The Summer of Sam" буюу "Сэмийн зун" гэх нэрээрээ гэмт хэргийн ертөнцөд алдаршсан тэрээр Нью-Йорк хотын гудмаар явж, замд тааралдсан 6 хүнийг ямар ч өршөөлгүйгээр буудаж хөнөөсөн бөгөөд уг аллагынхаа дараа цагдаагийн газар руу өшөө илүү олон хүнийг хөнөөх болно хэмээн захиа бичиж байжээ. Өөрийгөө сатаны элч хэмээн тодорхойлох болсон тэрээр нас залуу, хөөрхөн охидыг ангуулчилж, тамлан зовоодог байсан нь хүмүүсийн айдсыг төрүүлж байсан юм. Гэвч 1978.06.12-ны өдөр Дэвид баригдаж, 6 жилийн ял авсан билээ.

Дэвид Берковиц (David Berkowicz)

8 Жон Хинкли (John Hinckley)

Жоди Фостер (Jodie Foster) гэх бүсгүйг таксинд сууж байх үед нь Жон харсан бөгөөд түүнд анхны харцаар шууд дурлажээ. Хэд хэдэн удаа түүнтэй уулзахыг хүссэн хэдий ч, бүсгүй түүнийг огтхон ч тоохгүй байснаас гадна үл ойшоож байв Үүнд дургүйцсэн тэрээр 1981.03.30-ны өдөр буугаар зэвсэглэж, Жодигийн амьдардаг газрын гудмаар явж байсан гэм зэмгүй хүмүүс рүү гал нээжээ. Түүний бууны суманд 5 хүн амь насаа алдсан бөгөөд Рийген (Reagen) гэх хүн шархадсан байна. Улмаар цагдаа нар түүнийг баривчилсан бөгөөд Жоди энэ талаар "Би түүнээс маш их айдаг байсан. Тэр үргэлж над руу хайрын захиа гэх нэртэй хачин үгнүүдтэй захиа илгээмжээр явуулдаг байсан" хэмээн хэлсэн байна. Харин Жоныг 2016.07.27-ны өдөр шоронгоос суллажээ.

Жон Хинкли (John Hinckley)

9 Роберт Лионс (Robert Lyons)

2011 онд 39 настай этгээд ээжийнхээ хүзүүг мушгиж, улмаар толгойг нь тасласан гэх онц ноцтой гэмт хэрэг цагдаа нарын сонорт хүрсэн бөгөөд уг хэргийг Роберт Лион гэгч этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Цагдаа нарыг очиход тэрээр ээжийнхээ биеийг хутгаар сийчиж, зэрэмдэглэсэн байжээ. Хожим Роберт цагдаа нарт хэргээ мэдүүлэхдээ ээж маань дуучин Аврил Лавинь (Avril Lavigne)-ийн концертын билетийг худалдаж авна гэхэд дургүйцсэн. Улмаар бид хоёр маргалдаж, би түүнийг хөнөөсөн хэмээн хэлж байсан байна. Түүнд шүүхээс 40 жилийн ял оноосон юм.

Роберт Лионс (Robert Lyons)

10 Дана Грэй (Dana Gray)

Америкийн цуврал алуурчин Дана Грэй (Dana Gray) нь 1994 онд өөрөөсөө эгчмэд гурван бүсгүйн аминд хүрч байжээ. Түүгээр зогсохгүй дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан байна. Тэрээр бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн бөгөөд хэргийн газар цагдаа нарыг ирэх үед Дана амийг нь хөнөөсөн эмэгтэйчүүдийн дотуур өмдөн дээр өөрийнхөө нэрийг бичсэн байжээ.

Дана Грэй (Dana Gray)

Танд эдгээр алуурчдын хэнийх нь үйлдсэн аллага илүү аймшигтай санагдаж байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()