Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хамгийн бохир зүйлс

Бид бүхний мэдэхгүйгээр барьж хэрэглэдэг зарим зүйлсэд ямар их бохирдол, өвчлөл үүсгэх нян бактерууд агуулагддагийг хэрэв бид нүдээрээ үзвэл бараг ухаан алдах биз. Нүдэнд үзэгдэхгүй ч, гараар дамжин бидний эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж байдаг хамгийн бохир зүйлсийг ийнхүү танилцуулж байна.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хамгийн бохир зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмнэлгийн байр, тоног төхөөрөмж

Эмнэлгийн хаалга, шатны бариул, эмчилгээний тоног төхөөрөмжүүд зэрэг нь санаанд оромгүй ихээр бохирдож байдаг. Түүнийг хүн мянга цэвэрлээд эргээд л бохирдчихно. Эмнэлэг гэдэг утгаараа олон хүний хөл тасардаггүй, өвчтэй зовлонтой хүмүүс ихээр үйлчлүүлдэг учраас энд өвчлөлийн вирус ихтэй байдаг байна. Тиймээс эмнэлгээр үйлчлүүлсний дараагаар бактерийн эсрэг савангаар заавал гараа угааж хэвшээрэй.

Эмнэлгийн байр, тоног төхөөрөмж

2 Коктейлийн зүссэн лемон

Энд тэндэхийн амттай коктейлийг бэлтгэхдээ мэдээж гараараа л зүсэж бэлтгэнэ шүү дээ. Ачаалал ихтэй үед тэдгээр газрын ажилчид тэр бүр гараа угаагаад, бээлий өмсөх зав олдохгүй. Тиймээс бохир гараараа лемон, жимс зэргийг зүсэж бэлдэн, хүмүүст өгөх магадлал өндөр юм. Тиймээс юмыг яаж мэдэхэв, үүнийг анхааралдаа авчихад буруудахгүй болов уу.

Коктейлийн зүссэн лемон

3 Зоогийн газрын меню

Хамгийн бохир, заваан зүйлсийн нэг бол зоогийн газар, кафе үйлчилгээний газруудын меню юм. Тэдгээр газраар үйлчлүүлэгсэд бүгд л түүнийг гараараа барьдаг. Мэдээж менюг халтардаж бохирдсон үед арчиж цэвэрлэх байх л даа. Гэхдээ л тэр хүртлээ бохирдох зуураа маш олон хүнд аливаа нян бактерийг дамжуулсан байж таараа. Түүнчлэн түүнийг хичнээн цэвэрлээд ч, та гараа угаахгүй л бол бүрэн цэвэрлэгдэнэ гэж үгүй.

Зоогийн газрын меню

4 Нийтийн саван

Хүмүүс саван юм чинь юу гэж бохирдох юм хэмээн бодож магадгүй. Шахмал савангаар гараа угаахад тухайн хүний бохирдол саванд наалдан үлддэг. Улмаар дараагийн хүн гараа угаахад тэрхүү бохирдол гараар нь дамждаг байна.

Нийтийн саван

5 Дэлгүүрийн сагс

Дэлгүүр үйлчилгээний газрын сагсыг тэр бүр угааж цэвэрлээд байх нь юу л бол? Хүмүүс тэдгээр тэрэгнүүдэд хүүхдээ суулган, авч явдаг. Чухам дараа нь өөрөө болоод үр хүүхдийнхээ гарыг цэвэрлэж байхгүй бол тэрхүү тэргээр дамжин хүүхэд тань өвчлөх магадлал өндөртэй юм.

Дэлгүүрийн сагс

6 Автомат машин

Бид бүхэн түүнийг зоосны машин ч гэж ярьдаг. Тэгвэл үнэндээ тэрхүү машин нь өөртөө хамгийн ирээх бохирдлыг агуулж байдаг ажээ. Улмаар энэ нь нэгээс нөгөөд, гараас гарт дамжин хүмүүст асар их нян бактерийг халдааж байдаг. Тиймээс автомат машиныг ашигласан үедээ гараа нянгийн эсрэг салфетка, шингэнээр цэвэрлэж байгаарай.

Автомат машин

7 Хаалга

Хамгийн бохирдол ихтэй, заваан зүйлсийн нэг бол яалтачгүй хаалга юм. Бид хаалгаа тогших, налах, төдийд л хангалттай хэмжээгээр нянг хүртээдэг. Тиймээс өөрсдийн эрүүл аюулгүй байдлыг сахих үүднээс юун түрүүнд, гараа ямагт угааж байх нь чухал.

Хаалга

8 Бэлэн мөнгөний машин

Бидний хэлж заншсанаар ATM буюу бэлэн мөнгөний машиныг харахад л үнэхээр бохир харагддаг. Яаж ч бодсон өдөрт маш олон хүн үйлчлүүлдгийн дээр түүнийг тэр бүрийд угааж цэвэрлэх нь юу л бол? Тиймээс анхаараад авчихад гэмгүй юм.

Бэлэн мөнгөний машин

9 Явган зорчигчийн товч

Барууны өндөр хөгжилтэй орнуудад явган зорчигчийн товч байдаг. Энэ нь учирч болзошгүй авто замын осолд орохоос сэргийлэн жолоочид сануулга өгч байгаа товч гэсэн үг юм. Энэ ч мэдээж бохир л байж таараа.

Явган зорчигчийн товч

10 Телевизийн удирдлага

Бид бүхний өргөнөө хэрэглэдэг телевизийн удирдлагад асар их бохирдол, хир тортог хуримтлагдаж байдаг. Тиймээс аль болох бага насны хүүхдэд түүнийг бариулахаас зайлсхийж, гадуур нь гялгар уутаар бүрж, тогтмол арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн гараа угаахаа мартав аа!

Телевизийн удирдлага

11 Угаалгын өрөөний суултуур

Мэдээж шүү дээ. Хамаг л муу муухай бохир болгоныг бид суултуур руугаа хийж байдаг. Тиймээс 7 хоногтоо 2-3 удаа бактерийн эсрэг бодисоор суултуураа нарийн цэвэрлэж, бусад үед хөнгөхөн арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн зориулалтын бактерийн эсрэг, үнэр дарагчтай бүтээгдэхүүнийг ашиглаж болов юм.

Угаалгын өрөөний суултуур

12 Компьютерийн гар

Компьютерийн гарт маш их хэмжээний бохирдлууд наалдаж, тэр нь бидний гараар дамжин аливаа өвчинг үүсгэж байдаг. Тиймээс зориулалтын компьютерийн резинэн хамгаалалтыг хэрэглэж, түүнийгээ тогтмол арчиж цэвэрлэж байгаарай.

Компьютерийн гар

13 Гар утас

Бидний өдөр тутамдаа хэрэглэж байдаг гар утас нь маш бохир гэдгийг та мэдэж байгаа байх. Тиймдээ ч бид түүнийг бага насны хүүхдүүдэд өгч тоглуулах нь маш буруу юм. Бохироос гадна ухаалаг утас нь бяцхан хүүхдийн тархинд ачаалал өгч ядраан, нүдний хараанд нь муугаар нөлөөлдөг.

Гар утас

14 Гал тогооны хэрэгслүүд

Ялангуяа аяга таваг угаадаг пролон нь бидний бодож байгаагаас ч илүү бохир байдаг ажээ. Тиймээс бид тэдгээр пролоныг сайн цэвэрлэж, боломжтой бол ойрхон сольж байх хэрэгтэй. Ингэснээр учирч болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалж буй хэрэг юм.

Гал тогооны хэрэгслүүд

15 Мөнгө

Бараг хамгийн заваан бохир зүйлсийн нэг бол мөнгө юм. Хүн бүрийн гарыг дамжиж, тэр ч утгаараа асар их нян бохирдлыг тээж байдаг. Тиймээс мөнгийг барьж байгаа нөхцөлд дараа нь гараа заавал угаах шаардлагатай юм. Ингэснээр та учирч болзошгүй  аюулаас өөрийгөө хамгаалж буй хэрэг юм.

Мөнгө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()