Иргэд нь хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг Финланд улс дахин тэргүүллээ

Gallup аналитик судалгаагаар 149 орны иргэдийг өөрсдийн аз жаргалаа хэрхэн үнэлж байгааг илрүүлжээ. Үүнд улсуудын иргэддээ үзүүлдэг нийгмийн халамж, эрх чөлөө, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), авлигын түвшинг багтаасан үзүүлэлтүүдийг мөн оруулсан байна. НҮБ-аас жил бүр гаргадаг энэхүү тайланд Финланд улс дөрөв дэх жилдээ дэлхийн хамгийн аз жаргалтай газраар нэрлэгдэв.

Иргэд нь хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг Финланд улс дахин тэргүүллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Судалгаанд Финланд улс тэргүүлсэн бол дараах байруудад Дани, Швейцарь, Исланд, Нидерланд зэрэг улсууд хамгийн аз жаргалтай улсаар эрэмбэлэгджээ. 

149 орны гуравны нэгээс илүү хувьд "сөрөг сэтгэл хөдлөлийн үзүүлэлт өндөр" байсанд судалгаа явуулсан мэргэжилтнүүд цар тахлын үр дагаврыг онцолсон байна. Гэвч судалгаанаас харахад 22 орны байдал сайжирсан байв. Азийн хэд хэдэн улсуудыг өнгөрсөн жилийн жагсаалттай харьцуулахад ахиц ажиглагджээ.

Манай орны хувьд энэ жил 70-р байранд буюу Орос, Хятад, Турк, Малайз, Индонези зэрэг улсуудын өмнө бичигджээ.

Харин тус судалгаагаар дэлхийн хамгийн аз жаргалгүй улсаар Афганистан, Лесото, Ботсвана, Руанда, Зимбабве орсон байна.

Финланд улс цар тахлын үеэр иргэдийн амь нас, амьжиргааг хамгаалахад чиглэсэн харилцан итгэлцлийн хэмжүүрээр илт давуу байсан аж.

Том гүрнүүдийн тухайд гэвэл Хятад улс 84-с 94 рүү ухарсан бол АНУ 14-т, Их Британи 18-д, ОХУ өмнөх жилийнхээс 3 байр ухарч 76-д бичигджээ.

Аз жаргалтай орныг тодорхойлохдоо амьдралын чанар буюу өдөр тутамд эрүүл, тогтвортой амьдрах суурь хэрэгцээ хангагдсан эсэхийг чухалчилдаг гэнэ.

Эхний 10 байранд орсон улсууд:

  1. Финланд
  2. Дани
  3. Швейцарь
  4. Исланд
  5. Нидерланд
  6. Норвеги
  7. Швед
  8. Люксембург
  9. Шинэ Зеланд
  10. Австри

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()