Хүн бүр очиж амьдрахыг хүсдэг 9 бяцхан арал

Томоохон хотуудад амьдрал цаг үргэлж завгүй өрнөдөг учир яарсан, бухимдсан хүмүүсээр дүүрэн дуу чимээ ихтэй орчинд бид бүхэн ихэнх цагаа стрессдэж өнгөрөөдөг. Тиймээс хаяа ч гэсэн тайвшралыг мэдэрч, стрессээс ангижирахын тулд хүн цөөтэй, алслагдсан газар очиж амрах нь хамгийн зөв сонголт байх болно. Ингээд та бүхэн их хотын дуу чимээ, замын түгжрэлээс түр ч гэсэн холдож, байгалийн сайхныг мэдэрч амрахад хамгийн төгс сонголт гэж тооцогддог арлуудыг танилцуулж байна.

Хүн бүр очиж амьдрахыг хүсдэг 9 бяцхан арал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Вильхельмштайн, Герман

Энэхүү хиймэл арал нь Германы баруун хэсэгт, Штайнхуд нэртэй нуур дээр байрладаг гэнэ.  Арлыг 18-р зуунд үүсгэн байгуулахад маш олон хүн, эд материалын нөөц хэрэг болжээ. Анх 16 хэсгээс бүрдсэн арал байсан боловч цаг хугацааны явцад хоорондоо нийлсэн байна. Өөрийн үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалаараа жуулчдын анхаарлыг их татдаг.

Вильхельмштайн, Герман

2 Блед нуурын арал, Словени

Энэ бол Словенийн нэгэн дурсгалт газар юм. Блед нуурын дунд байрлах энэхүү жижигхэн арал дээр Марианы сүм бий. Дэлхийн өнцөг булан бүрээс Христийн шашинтнууд энэхүү сүмд ирж, тайвшрал мэдэрдэг байна. Хонхыг нь цохих үед таны хамгийн том хүсэл мөрөөдөл биелэнэ гэж хүмүүс итгэдэг ажээ. 

Блед нуурын арал, Словени

3 Гальва нууран дээрх арал, Литва

Гальва нууран дээрх уг жижиг арал нь эртний түүх, домогоороо дэлхий даяар алдартай болжээ. Жуулчид Литвийн талаар илүү их мэдлэгтэй болох, Литвийн түүхийг судлах болон байгалийн үзэсгэлэнг мэдрэхээр энэхүү арлыг зорьдог байна. Арал дээрх цайзыг 19-р зууны эхэн үеэр Йозиф Тышкевич хэмээх гүн барьсан аж.

Гальва нууран дээрх арал, Литва

4 Висовац, Хорват

Висовац нь Крка хэмээх нэртэй байгалийн цогцолбор газарт байрладаг юм. Талбай нь ердөө 1,7 га боловч дээр нь сүм, ой мод, музей болон бусад байгууламжууд бий. Тус үзэсгэлэнтэй барилгуудыг 14-р зуунд барьсан бөгөөд түүх судлаач, жуулчдын анхаарлыг татахгүй байхын аргагүй билээ.

Висовац, Хорват

5 Понтикониси, Грек

Энэхүү арлыг хулганы арал хэмээн нэрлэдэг бөгөөд хүн амьдардаг хамгийн жижиг арлын тоонд багтдаг байна. Арал дээрх хамгийн анхаарал татахуйц чухал зүйл нь 12-р зууны үед баригдсан сүм юм. Маш эртний арал учир зарим түүхэн дурсгалт зүйлс нь алга болсон ч үзэх зүйл ихтэй газрын тоонд зүй ёсоор багтдаг.

Понтикониси, Грек

6 Данбар, Хондурас

Хэдийгээр Хондурас улс нь гэмт хэрэг ихтэй гэдгээрээ зартай ч энэхүү тансаг зэрэглэлийн харш бүхий жижиг арал очихыг хүсдэг хүн олон. Гайхалтай байгалийн үзэсгэлэн, барилгын шилдэг шийдэл зэрэг нь энэхүү арлыг илүү үзэсгэлэнтэй харагдуулна.

Данбар, Хондурас

7 Госпа Шкрпела, Монтенегро

Дэлхийн отгон улсуудын нэг Монтенегрогийн эрэг орчим хүн амьдардаг хэд хэдэн жижиг арал байдаг ч хамгийн алдартай нь Госпа-од-Шкрпела юм.  Христийн шашин шүтдэг жуулчин бүр энэ арлыг зорихыг хүсдэг. Учир нь уг арал дээр 1667 оны үеийн христийн гайхалтай сүм бий.

Госпа Шкрпела, Монтенегро

8 Бьярнарей, Исланд

Ан хийх, загас барих дуртай хүмүүст зориулсан Исландийн хамгийн алдартай газрыг Бьярнарей гэхэд болно. Энэхүү жижигхэн арал дээр ганц байшин байх бөгөөд аюул тохиолдсон үед хоргодох байрны үүргийг гүйцэтгэнэ. Байрны эзэн хэн болох нь тодорхойгүй ч  уг байшинг хэд хэдэн удаа дахин засварласан байна.

Бьярнарей, Исланд

9 Мон-Сен-Мишель, Франц

Францын Мон-Сен-Мишель арал нь жижигхэн хэдий ч нэлээд алдартай газар юм. Тус арлыг анхандаа бэхлэлтийн зориулалтаар барьж байжээ. 1979 онд энэхүү арлыг дэлхийн үнэт өв хөрөнгө хэмээн албан ёсоор бүртгэсэн бөгөөд арлын ойр орчмын цэвэр цэмцгэр байдлыг хадгалахын тулд нэлээд хэдэн тооны хүмүүс цайзад амьдардаг байна. 

Мон-Сен-Мишель, Франц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()