Агаарын бохирдлоос өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалах энгийн аргууд

2017-12-13, 18:02
8,426

Өнөөдрийн бидний амьсгалж байгаа агаар амь насанд аюултай, хортой бодисоор дүүрчээ. Орчин тойрны бохирдол нь байгалийн үзэсгэлэнт дүр төрх, био тогтолцоог алдагдуулж байдаг. Жил бүр дэлхий даяар сая сая хүн төрөл бүрийн бохирдлоос болж амь насаа алддаг. Эрүүл удаан амьдрах гол нууц нь агаарын бохирдлыг үүсгэж байгаа эх үүсвэрийг олж, бодит арга хэмжээ авах юм. Хэрэв та байгаль орчноо хамгаалах хөдөлгөөнд оролцож, бохирдлоос сэргийлэх арга замыг хайж байсан бол энэ нь томоохон асуудал болсон гэдгийг анзаарсан  байх. Энэхүү нийтлэлээрээ бид танд агаарын бохирдлоос сэргийлж, эргэн тойронд, цаашлаад дэлхийн нийтийн утааг багасгахад туслах 41 аргыг сонирхуулах болно.

Агаарын бохирдлоос өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалах энгийн аргууд

1. Нийтийн тээвэр ашиглах

Хувийн машинаа аль болох бага ашиглаж, боломжтой үедээ бусдын машинд дайгдаж, нийтийн тээврээр зорчих зэргээр та агаарын бохирдлыг үүсгэгч машинаас татгалзах хэрэгтэй. 

2. Ухаалаг хэрэглээ

Өдөр тутам машинаа хэрэглэдэг бол бензин бага хэрэглэж, хурд хэтрүүлэлгүй, машинаа хүндрүүлэх зүйлсээ багасгаж, өдөр тутмын хэрэглээний бензинээ багасгахыг хичээгээрэй. 

3. Машинаа өдөр тутам шалгаж байх 

Машинаа илүү бензин хэрэглэж байгаа эсэхийг нь шалгах нь санхүүгийн хэмнэлттэйгээс гадна агаарыг бага бохирдуулахад тустай.

4. Машиныхаа дугуйг хийтэй эсэхийг нь шалгах

Машины дугуй хий муутай, буруу байрлах нь бензин их идэх шалтгааны нэг болдог. Зохистой хийлэх нь таны эргэн тойрондоо нөлөөлөх нөлөөг багасгана. 

5. Эко хөдөлгүүртэй машин ашиглах

Байгаль орчинд тустай автомашин худалдан аваарай. Орчин үед олноор үйлдвэрлэгдэх болсон бензиний хэмнэлттэй болон хос хөдөлгүүртэй машинууд нь байгалийн бохирдолд нөлөө бага үзүүлэх болно. 

6. Ногоон хэрэглээтэн болох

Улс орны хэмжээнд таныг эко хэрэглэгч болоход тань туслах санаачлага, арга хэмжээг судлаарай. 

7. Мод тарих

Агаарыг цэвэршүүлэх бодис ялгаруулдаг мод тарих хэрэгтэй. Уур амьсгалд сайнаар нөлөөлөх төрөл бүрийн моднууд байдгаас амархан ургадаг, орчин тойрондоо хэрэгтэйг олж тариарай. 

8. Усан суурьтай будаг хэрэглэх

Тосон суурьтай будгийг усан суурьтай будгаар орлуулах нь тос олборлох үйл ажиллагааг багасгах болно.

9. Хэрэглээгүй үедээ гэрлээ унтраах

Гэрэл чийдэн, бусад цахилгаан хэрэгслүүдээ хэрэглээгүй үедээ унтрааж байхгүй бол хэр их эрчим хүч хэрэглэдэг. Тэр хэмжээгээр агаарыг бохирдуулж байдаг.

10. Байгалийн эрчим хүч ашиглах

Сэргээгдэх эрчим хүч буюу ус, салхи, нарны цахилгаан станц байгуулж, эрчим хүчийг нь ашиглах хэрэгтэй. 

11. Нарны эрчим хүчийг ашиглах 

Энгийн эрчим хүчний оронд нарны эрчим хүч ашиглахыг хичээгээрэй. Нарны эрчим хүчийг ашигласнаар их хэмжээний цахилгаан хэмнэхээс гадна урт хугацааны турш хэрэглэхэд мөнгөний бодит хэмнэлтийг мэдрүүлэх болно.

12. Нүүрсний оронд байгалийн хий ашиглах

Байгалийн хийг ашигласнаар орчин тойрныг асар их хордуулдаг хорт утааг агаарт тархахаас сэргийлнэ.

13. Хувцсаа хэтсэн дээр өлгөж хатаах

Хувцас хатаагчинд хийж хатаахаа багасгаарай. Эрчим хүчээ хэмнэцгээе!

14. Дахин боловсруулагдах бүтээгдэхүүн хэрэглэх

Бусад бүтээгдэхүүнээс бага эрчим хүч ашиглагдан хийгддэг тул боломжтой үедээ дахин боловсруулагдах бүтээгдэхүүн хэрэглэж хэвшээрэй.

15. Цаасны хоёр талыг ашиглах 

Хэрэглэж байгаа зүйлсээ аль болох бүрэн хэрэглэх нь чухал. 

16. Цаасан уутыг дахин ашиглах

Цаасан уут нь бүхий л хэрэгцээнд ашиглахад амар төдийгүй дахин боловсруулагдах боломжтой. 

17. Гялгар уутнаас татгалзах

Тосон бүтээгдэхүүнээс гаргаж авдаг тул гялгар уут нь газарт шингэж устаж үгүй болохдоо урт хугацаа зарцуулдаг. Зарим нь бүр устдаггүй. 

18. Баглаа боодол багатай бүтээгдэхүүн сонгох 

Гаднаас юм худалдаж авахдаа сав баглаа боодол багатай, дахин хэрэглэгдэх бүтээгдэхүүн авахыг хичээ. 

19. Навч үлээлгэгчний оронд шүүр хэрэглэх 

Агаарт тоос босгох төхөөрөмжнөөс татгалзаж, байгальд ээлтэй техник хэрэгсэл сонгоорой. 

20. Хортой химийн бодис битгий хэрэглэ

Химийн бодис ихтэй, хурц үнэртэй бүтээгдэхүүнийг гадаа хэрэглэх, эсвэл бүр бүү хэрэглэ.

21. Тамхинаас гарах 

Тамхинаас гарч, орчин тойрныхондоо ч тамхинаас гарахыг санал болгоорой. Тамхи нь таны эрүүл мэндэд болоод байгаль орчинд ч хор хөнөөлтэй. 

22. Ус, дулаан алдахаас сэргийлэх 

Гэр доторхи ус, дулааны хэрэглээг хянаж, алдагдлаас сэргийлэх хэрэгтэй. 

23. Явалтаа багасгах 

Хийх хэрэгтэй байгаа ажлаа нэг явалтандаа амжуулснаар бензин бага хэрэглэх болно.

24. Эрчим хүчний хяналтанд орох

Цахилгааны хэрэглээгээ багасгахын тулд юу хийж болох талаар хяналтын байцаагчаас асууж судлаарай. Тэд танд эрчим хүчээ хэмнэх аргаас хуваалцах болно. Удаан хугацааны туршид мөнгөө хэрхэн хэмнэх талаар ч зөвлөгөө өгч магадгүй.

25. Хүчдэл хамгаалагч хэрэглэх

Олон тооны цахилгаан хэрэгсэл хэрэглэх үедээ хүчдэл хамгаалагч хэрэглэх нь мөн л эрчим хүчинд хэмнэлттэй. 

26. Агааржуулагчны оронд сэнс хэрэглэх

Цаг агаар онцгой халуун биш бол сэнс хэрэглэж байхыг зөвлөж байна.

27. Бүтээлэг, хөнжил хэрэглэх 

Нөгөө талаар хэт хүйтэн биш бол дулаанаа хэмнэж хөнжил, бүтээлэг нөмөрч дулаацаж болох юм. 

28. Багасга, дахин хэрэглэ, дахин боловсруул 

Дахин боловсруулах боломжтой бүх зүйлийг дахин боловсруулан хэрэглэх нь болж байгаа бохирдолд нэмэлт болохгүй.

29. Дахин боловсруулсан материалаар хийсэн бүтээгдэхүүн авах 

Худалдан авалт хийж байхдаа дахин боловсруулагдах, ядаж дахин боловсруулсан бүтээгдэхүүн авахыг хичээх нь хог хаягдлыг багасгахад том нөлөө үзүүлж буй хэрэг юм. 

30. Цаасны хэрэглээг багасгах 

Хэрэггүй захидал, сурталчилгааны хуудсыг хэрэглээнээсээ гаргах нь олон сая модыг тайрахаас хамгаална.

31. Цэнэглэгдэх боломжтой зай авах

Жил бүр тэрбум давсан тооны зай хэрэглэгдэж дуусаад хогын саванд шууд хаягддаг. Үүнийгээ зогсоож цэнэглэгддэг зай болон цэнэглэгч худалдан авах нь тун ухаалаг үйлдэл болно.

32. Энержи стар-тай төхөөрөмж авах

Шинэ цахилгаан бараа авахдаа “Энержи стар” тэмдэгтэйг нь аваарай. Энэ тэмдэг нь цахилгаан хэмнэх зориулалттай бүтээгдэхүүнд тавигддаг тусгай тэмдэглэл юм.

33. Халуун усны оронд хүйтэн ус хэрэглэх

Халуун усаа хэмнэх нь ус халаахад хэрэглэх эрчим хүчийг хэмнэж буй явдал аж.

34. Органик хоол хүнс хэрэглэх 

Ойроос авч болох мах, ногоог хэрэглэх нь холоос авчрах хэрэггүй болох бөгөөд орон нутгийн эдийн засагт хөрөнгө оруулалт болно.

35. Жимс, ногоогоо өөрөө тарих 

Хашааныхаа ард талбайтай бол өөрийн гэсэн жимс, ногоогоо тарьж ургуулж хэрэглээрэй. Дэлгүүрт зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг авчрахад гардаг бохирдлыг ингэж багасгаж болно. 

36. Захирлаасаа гэрээсээ ажиллах боломжтой эсэхийг асуух

Техник технолони хөгжсөн өнөө үед гэрээсээ ажиллах бүрэн боломжтой учраас ажил руугаа явах гэж гаргадаг зардал, бохирдлыг багасгах ашигтай. 

37. Өөрийн хувь нэмрээ оруул 

Танай улс оронд бохирдлыг арилгах бодлого, төсөл явуулж байгаа бол та өөрийн хувь нэмрээ оруулаарай. 

38. Эрх мэдэлтнүүдэд санал дэвшүүл

Засгийн газар, орон нутгийн төлөөлөгчдөд бохирдлыг багасгах, сэргийлэх талаар санал хүсэлт тавьж, үр хүүхэддээ эрүүл өсч торних боломж олгоорой.

39. Хамт ажиллагчидаа мэдээлэлтэй болгох 

Эргэн тойрныхондоо эрүүл цэвэр агаарын талаар мэдээлэл өгч, хэрхэн бохирдлыг багасгах арга зөвлөгөөнөөсөө хуваалцаарай.

40. Байгаль орчноо хамгаалах бүлгэмд нэгдэх

Хэрвээ та орчин тойрныхоо агаарын бохирдолд санаа зовниж байгаа бол ижил хүсэл сонирхолтой хүмүүстэй нэгдэж, энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар санал бодлоо солилцож, үйл ажиллагаа явуулах боломжтой.

Эдгээр нь мэдээж агаарын бохирдлыг зогсоох арга замууд биш боловч ноцтой хэмжээнд хүрэхээс нь бага ч болов сэргийлэх юм. Та бидний зөвлөсөн аргуудаас хэдийг нь хэрэгжүүлдэг вэ? Мөн байгаль орчноо хамгаалах, бохирдлоос сэргийлэхэд туслах өөрийнхөө хэрэгжүүлдэг аргуудаасаа дор хуваалцаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()