Суэцийн сувагт хөндөлсөн гацаж, дэлхийн ачаа тээврийг саатуулаад буй хөлөг онгоцны эргэн тойронд...

Ever Given хэмээх 200 мянган тонн жинтэй, 400 м урт, 53 м өргөн ачааны хөлөг өнгөрсөн мягмар гарагт Суэцийн суваг орчимд гацжээ. Хөлөг онгоц чиглэлээ өөрчлөн эргэх явцдаа дэлхийн хамгийн ачаалалтай гэгддэг усан замыг хааснаас болж 100 гаруй ачааны хөлөг таг гацсан байна. Түүгээр ч барахгүй, өдөр ирэх тусам хөлгийн тоо нэмэгдсээр энэ газарт одоогийн байдлаар дэлхийн нийт ачаа тээвэрлэгчдийн 30 хувьд томоохон саатал гарсан аж. Бөглөрөл үүсгэсэн чингэлэг хөлөг онгоц өнөөдөр Суэцийн сувагт гацсан хэвээр байгаа нь дэлхийн усан онгоцны тээвэрт их хэмжээний хохирол авч ирж болзошгүй юм.

Суэцийн сувагт хөндөлсөн гацаж, дэлхийн ачаа тээврийг саатуулаад буй хөлөг онгоцны эргэн тойронд...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сувгаар дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хянах боомтын захиргаа GAC-ийн мэдээлснээр ажилчид тус аварга хөлгийг гаргахаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч одоогийн байдлаар Ever Given онгоцыг хэзээ хөдөлгөж болох нь тодорхойгүй байна.

Нутгийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар хөлөг онгоцыг гаргахын тулд сувгийн эрэг орчмыг ухах ажиллагаа амжилтгүй болсон гэнэ.

Нидерландын далайн  үйлчилгээ эрхэлдэг Boskalis компанийн охин компани болох Smit Salvage-ийг дээрх ажиллагаанд туслуулахаар хөлсөлсөн бөгөөд 10 хүнийг Египет рүү илгээж байгаа аж.

Сувгаар дамжин өнгөрөх хөлөг онгоцуудыг Египетийн эрх баригчдын тогтоосон дүрмийн дагуу тээвэрлэгч онгоцнуудад чиглэл өгдөг албаныхны удирдлагаар далайд гарахыг шаарддаг. 

Гэвч ямар шалтгаанаас үүдэж энэ нөхцөл байдалд хүрснийг одоог хүртэл тодорхойлж чадаагүй хэвээр байна. GAC хөлөг онгоцны хөдөлгүүр гэнэт ажиллагаагүй болж, жолоодлого алдсанаас болж ийм осол гарсан гэж хөлгийн багийнхан мэдэгджээ. Гэвч сувгийн удирдах газрын төлөөлөгч "Элсэн шуурга үзэгдэх орчныг хааснаас болж хаашаа явж байгаагаа харалгүй гацсан байх боломжтой." гэлээ. 

Мэргэжилтнүүд суваг хаалттай байх мөч бүрт амин чухал ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн, хоол хүнснээс эхлээд шатахуун, тэр ч байтугай вакцин нийлүүлэх ажилд ч "гамшигт саатал гарах" талаар анхааруулжээ. 

Шинжээчид өнөөдөр 13 сая баррель түүхий нефть тээвэрлэж явсан 10 цистерн аль хэдийн гацсан, хомсдол үүсэхээс урьтаж газрын тосны үнэ хоёр хувиар өссөн гэв. Харин Ever Green ямар ачаа тээвэрлэж яваа нь тодорхойгүй байна.

Хөлөг онгоцнууд энэ замаар явахгүй байх цорын ганц арга бол Африк тивийг тойрох явдал юм. Үүний тулд нэмэлт замдаа 14 хоног зарцуулах шаардлагатай болно.

Гэтэл тус хөлгийн урт сувгийн өргөнөөс илүү тул зам хаан, хөндөлсөж гацсан байна. Хөлгийн хоёр үзүүр эх газарт тулж, элсэнд шигдсэнээр жолоодлогогүй болж гацсан учир аврагч багийнхан бүтэн өдрийн турш элс ухсан ч гаргаж чадаагүй байна. Үүнээс гадна хөлөг онгоцыг чирэгч завиар татах оролдлого хийсэн ч мөн л бүтэлгүйтжээ. 

Хэрэв онгоцыг гаргах ямар ч найдваргүй болсон тохиолдолд хөлөг онгоц дээрх ачааг буулгах, түлш хаях эсвэл хэсэгчлэн салгахаас өөр сонголтгүй болох аж.

Хөлгийн хоёр үзүүр эрэгт гарснаас болж онгоцны гол хэсэгт илүү их даралт очиж байгаа учраас нэмэлт ачаалал өгөхгүй байхад анхаарах хэрэгтэйг Хойд Каролинад байрладаг доктор Меркоглиано анхааруулав.

Мөн тэрээр Суэцийн суваг дэлхийн худалдаанд маш чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглээд, "Дэлхийн эдийн засаг, Ковидтой холбоотой бараа бүтээгдэхүүн хомсдож эхлэх үед л ямар аюултай нөхцөл байдал үүссэнийг мэднэ." гэжээ.

Хөлөг онгоц нь БНХАУ-ын Янтайнаас Нидерландын Роттердам руу ачаа тээвэрлэж явсан аж.

2018 онд баригдсан уг хөлөг онгоц нь бараг 400 метр урт, 59 метр өргөнтэй бөгөөд дэлхийн хамгийн том ачааны хөлөг онгоцнуудын нэг юм. Нэг удаад 20 мянга орчим чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай.

1869 онд нээгдсэн Суэцийн суваг нь Азиас Барууны орнууд руу хийдэг нефть, байгалийн хий, ачаа тээвэрлэлтийн үндсэн маршрут юм. Дэлхийн худалдааны 10 орчим хувь нь тус усан замаар дамждаг бөгөөд  Египет гадаад валютын ихэнх нөөцөө эндээс олж авдаг.

2015 онд Ерөнхийлөгч Абдель-Фаттах эль-Сиссигийн засгийн газар сувагт томоохон өргөтгөл хийж, дэлхийн хамгийн том хөлөг онгоцуудыг багтаах боломжтой болгосон байна. Гэсэн хэдий ч Ever Given хөлөг Суэцийн сувагт ийнхүү гацаад байгаа юм. 

Суэцийн суваг анх 1869 онд нээгдэж байсан бөгөөд өнгөрсөн жил нийт нэг тэрбум тонн орчим ачаа ачсан 19 мянга гаруй хөлөг онгоц дамжин өнгөрсөн гэж Суэцийн сувгийн захиргаа мэдээлэв.

Уг суваг 1956 оны Суэцийн хямралаас хойш хэдэн сар, мөн Египет Израилтай хийсэн зургаан өдрийн дайны дараа 1967 онд найман жил хаагдсан түүхтэй.

Суэцийн суваг яагаад ийм чухал юм бэ?

Суэцийн суваг нь Персийн булан ба Газар дундын тэнгисийг холбодог бөгөөд Атлантын далай, Энэтхэгийн далайг холбосон хамгийн дөт зам юм.

Сувгийн өмнө Европоос тээвэрлэлт хийхдээ хуурай газар руу явах эсвэл Кейп Хорн, Өмнөд Атлантын далайг тойрч эрсдэлтэй замаар явдаг байв. Харин 1859 оны 4-р сард сувгийн бүтээн байгуулалтын ажил Франц улсын санхүүжилтээр албан ёсоор эхэлсэн байна.

1869 оны 11-р сарын 17-нд тус суваг бүх орны хөлөг онгоцнуудад нээгдсэн боловч Их Британийн засгийн газар 1875 онд далайн тээврийг бүрэн эзэмшихээр сувагт өөрсдийн цэргийг оруулсан байдаг. Үүнээс хойш Египетийн эзэмшилд байсан уг сувгийг Их Британи, Франц нар хамтран эзэмших болсон юм. Харин 1956 онд Египет Суэцийг улсын өмч болгон хураасан хэдий ч 1967 онд Израилийн эсрэг хийсэн зургаан өдрийн дайны дараа суваг найман жилийн турш хаагджээ.

Бүс нутгийн тогтворгүй байдлаас болж 1975 он хүртэл хаагдсан Суэцийн сувгийг үнэндээ Газар дундын тэнгисийг Улаан тэнгистэй шууд холбосон анхны суваг гэдэг. 2015 онд сувгийн шинэ хэсэг нээгдэж, хөлөг онгоцнууд усан замаар зөрж өнгөрөх боломжтой болсон юм.

Ачааны том хөлөг онгоцнууд сувгийг дайран өнгөрөхөд 180 мянга гаруй фунт стерлинг төлдөг байна.

Суэцийн суваг яагаад ийм чухал юм бэ?

Суэцийн хямрал гэж юу вэ?

1956 онд Египетийн ерөнхийлөгч Гамаль Абдель Насер Франц, Их Британийн зуу орчим жилийн турш хяналтандаа байлгасан Суэцийн сувгийг улсын өмч болгох шийдвэр гаргасан юм. Ийнхүү Гамаль Абдель Насер суваг руу цэрэг оруулсан Британичуудыг хөөв. Үүнийг эсэргүүцсэн Их Британи, Франц улсууд хамтран цэргийн хүч илгээж, сувгийг дахин өөрийн болгохоор шийдсэн байна. Мөн Израиль нөхцөл байдлыг ашиглан Египетийн газар нутгийг өөрийн болгох зорилгоор энэ эвсэлд нэгдсэн аж.

Их Британи, Франц улсууд тохиролцохыг хүсэж байгаагаа илэрхийлж, сувгаа буцаан авахаар цэргээ илгээж байна гэж мэдэгдсэн боловч үнэн хэрэгтээ Нассерийн засгийн газрыг хүчээр унагаж, усан замын стратегийн хяналтаа сэргээхийг хүссэн байлаа.

Америк болон Өмнөд Америкийн орнууд Их Британи, Франц, Израилийн эсрэг эдийн засгийн хориг тавихаар сүрдүүлж, тэдгээрийг цэргээ эргүүлэн татаж НҮБ-ын энхийг сахиулагчдаар солихыг шаардсан юм. Сонголт үлдээгүй тул холбоотнууд цэргээ татаж Суэцийн суваг бүрэн Егитетийн мэдэлд очсон байна. 

Үүний нөлөөгөөр Их Британийн Ерөнхий сайд Антони Эденийг албан үүргээсээ огцорсноор барахгүй, Их Британи болон Франц хэмээх хоёр улс дэлхийн тавцанд их гүрэн гэсэн нэрээ алдсан юм. 

Суэцийн хямрал гэж юу вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()