Дэлхийн хамгийн тарган жаал

2016-07-02, 13:51
20,071

Индонез улсад амьдардаг 10 настай Ариа Пийрман (Arya Pearman) хэмээх хүү 192 кг жинтэй бөгөөд дэлхийн хамгийн тарган жаал хэмээн нэрлэгдээд байгаа билээ. Тэрээр хэтэрхий их жинтэйгээсээ болоод бусад хүүхдүүдийн адил сургуульд явдаггүй, гэртээ л өдрийн аргацаан өнгөрүүлдэг ажээ.  

Дэлхийн хамгийн тарган жаал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Ариа уг нь багадаа хэвийн жинтэй хүүхэд байв. Гэтэл өсөж томрох тусам биеийнх нь жин огцом нэмэгдэж байсан нь эцэг эхийн нь болоод эмч нарын гайхшралыг төрүүлсэн байна.  

2

Ямартай ч түүний ингэж их таргалсан нь хоол хүнстэй ямар ч хамаагүй, харин биеийнх нь онцлог, үл мэдэгдэх гажиг согогоос үүдэлтэй хэмээн эмч нар оношилжээ. Харин яг ямар өвчин гэдгийг нь тодорхойлоогүй байна.

3

Хүүгийн ээжийн яриагаар бол тэр сургуульд явах боломжгүй тул өдөржин гэртээ л байж, унтаж, идэж, сэрүүцэн суудаг байна. Жин ихтэй тул элдэв зүйл хийн гүйж харайх, бүр удаан явж ч чаддаггүй ажээ.  

4

Тэр мэдээж жингийнхээ хэмжээгээр их иднэ. Ногоотой шөл, үхэр болон загасны мах, будаа гэх мэт хоол хүнсээр өдөрт 5 удаа хооллодог гэнэ. 

5

Гэр бүл нь ядуу тарчиг тул эмчлүүлэх мөнгөгүйн дээр өдрөөс өдөрт өсөж томорч байгаа хүүгийнхээ хоол ундыг ч дийлэхгүй байгаагаа хэлжээ. Нас биед хүрсэн хоёр ч эр хүний иддэг хэмжээний хоол идэх тул, өөр яах ч билээ дээ.

6

7

8

9

Хүү хоолоо идчихээд л унтаад өгнө. Шалан дээр, орон дээр хаа байгаа газраа толгойгоо гилжийлгээд унтчихдаг ажээ. 

10

Хүүгийнхээ ирээдүйд санаа зовсон эцэг эх нь одооноос эхлээд бор будаа өгч, дан ногоогоор хооллож байгаа ч олигтой үр дүн үзүүлэхгүй байгаа гэнэ. Харин ч мах идэхгүй байхаар ходоод нь хямарч, одоо байгаагаасаа илүү зовдог тухай хуучилсан байна. 

11

12

13

14

15

16

17

18

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()