Таныг үргэлж өлсгөдөг 15 шалтгаан

Бие организм өөрийгөө эрч хүчээр дүүрэн байлгахын тулд тархи руу өлсөх дохиог илгээдэг. Хэрвээ таны ходоод хангалттай их хоол идсэний дараа ч дугарч, өлсөх мэдрэмж төрж байвал таны бодисын солилцоо асуудалтай байна. Ингээд танд үргэлж өлсдөг 15 шалтгааныг танилцуулж байна. 

Таныг үргэлж өлсгөдөг 15 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1.Та хэт их чихэр иддэг

Энэ нь кето дэглэм дээр заасан шиг амттанг бүр мөсөн хоолноосоо хас гэсэн үг биш. Гэхдээ чихэр ихтэй хүнсний бүтээгдэхүүн хүний биед маш амархан шингэдэг учир та дөнгөж идсэнийхээ дараа л өлсөж эхэлдэг байна. Тиймээс эрүүл зөв хооллолтыг дэмжих нь зүйтэй юм.

2. Хоолны илчлэгийг тооцоолж, хоолоо хасдаг

Зарим төрлийн уух зүйл бага илчлэг агуулдаг учир тэжээллэг бодисгүй байдаг. Энэ тохиолдолд та идэж, ууж буй зүйлийнхээ илчлэгийг тооцоолж, жагсаалт гаргах нь утгагүй юм. Тиймээс илчлэггүй кола ууснаас 1 аяга жимсний шүүс уусан нь хамаагүй дээр байх болно гэдгийг санаарай.

3. Та хэт их стресстэй байгаа

Кортизолын түвшин ихсэх үед бидний идэх хүсэл нэмэгддэг бөгөөд ялангуяа хортой, түргэн хоолонд донтох нь бий. Тиймээс өөрийн стрессийг идэх зүйлээр даралгүйгээр бухимдаж буй шалтгаанаа олж тогтоосон нь дээр бөгөөд өөрийн итгэдэг хүндээ сэтгэлээ уудлах, өдрийн тэмдэглэл бичих, эсвэл сэтгэл зүйчид хандах гэх мэт олон аргуудыг туршиж болно.

Мөн хэрвээ та хангалттай унтаж амарч чадахгүй байгаа бол энэ нь стрессийн дааврын түвшинг нэмэгдүүлж бие организм хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрдэг. Энэ бүхэн нь таны өлсөх мэдрэмжинд ч нөлөөлдөг учир сайн унтаж амрах хэрэгтэй шүү.

4. Таны ам маш их цангадаг

Бие организм усгүйжих үед тархины үйл ажиллагааны хэвийн байдал алдагдаж, та ус уухын оронд шууд хөргөгч рүү явдаг. Тиймээс өдөрт хангалттай хэмжээний ус ууж байгаа эсэхээ хянаарай. Ийнхүү өдөрт уух усны хэмжээгээ хянаад эхэлмэгц таны өлсөх мэдрэмж багасаж, арьс, үс, хумсны асуудал ч шийдэгдэх болно.

5. Та бамбай булчирхайн асуудалтай

Энэ төрлийн дааврын өөрчлөлт нь биеийн жинг нэмэгдүүлдэг. Тиймээс дотоод шүүрлийн эмчид хандаж, бамбай булчирхай тань хэвийн байгаа эсэхийг шалгаарай. Мөн өөрийн хооллолтондоо анхаарч, тогтмол бэлтгэл хийх хэрэгтэй шүү.

6. Та маш бага хэмжээний уураг хэрэглэдэг

Бие организмын хамгийн чухал зүйл нь уураг байдаг учир та өдөр бүр алдагдсан уургаа нөхөж байх нь зүйтэй. Эс тэгвээс үргэлж ядарсан, эрч хүчгүй байх болно шүү. Уургийн хэрэглээгээ хангахын тулд загас, мөөг, тахианы цээж мах, шош, брокколи идэж байгаарай.

7. Таны биед ислэг хангалтгүй байна

Ислэгийг боловсруулахад бие организм удаан хугацааг зарцуулдаг учир та тийм ч хурдан өлсөхгүй. Тиймээс өдөр тутамдаа жимс, хүнсний ногоо, бүхэл үр, болон шош идэж байхыг зөвлөж байна.

8. Та ашигтай өөх тосноос татгалздаг

Ашигтай өөх тос нь эд, эсийн хамгийн чухал бүтцийн нэг бөгөөд үрэвслийг дарж, бие организмд эергээр нөлөөлдөг. Оливын тос, авокадо, маалингын үр, самарт ашигтай өөх тос ихээр агуулагдсан байдаг.

9. Хоол идэж байхдаа өөр зүйлд анхаарал хандуулдаг

Хэрвээ та хоол идэж байхдаа өөр ямар нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг бол таны тархинд юм идсэн гэх мэдээлэл очихгүй.

Мөн хоолыг хэт хурдан идэх үед тархинд цадсан мэдрэмж төрдөггүй учраас та их хоол идсэн ч удалгүй өлсөх болно. Тиймээс удаан, тайван хоолоо идэх хэрэгтэй шүү.

10. Та лептины дархлаатай

Лептин гэдэг нь өөхний эстэй холбоотой ажилладаг даавар бөгөөд энэ нь хэтрүүлэн идэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байдаг. Гэхдээ та хэт их идэж, өөрийн бие организмд өөх тосыг ихээр хуримтлуулж эхэлснээр уг дааварт дохио очихоо больж, байнга өлсөж эхэлдэг юм.  Та лептины дархлаагаа шалгахын тулд дотоод шүүрлийн мэргэжилтэнд хандах нь зүйтэй.

11.Та чихрийн шижин өвчтэй

Инсулин бол нойр булчирхайн бета-эсийн тусламжтай ялгардаг даавар бөгөөд глюкозыг бие организмд тараах үүргийг гүйцэтгэдэг. Хэтрүүлэн идэх нь инсулин дааврын үйл ажиллагааг сулруулдаг учраас тархинд цадсан мэдээлэл очдоггүй юм. Та чихрийн шижин өвчинтэй эсэхээ мэдэхийн тулд цусны шинжилгээ өгөхөд л хангалттай.

12. Та тогтмол нэг цагт хооллодоггүй

Та маш их завгүй байсан ч хоол идэхээ мартаж болохгүй. Тиймээс тэжээллэг коктейль, эсвэл бүхэл үрийн жигнэмэг гэх мэт зүйлсийг гар доороо байлгаж өлссөн үедээ идэх нь зөв. Мөн тогтмол нэг цагт хооллохгүй байх нь ядаргаа, стресст өртөх эрсдлийг нэмэгдүүлж байдгийг санаарай.

13. Та жирэмсэн болсон

Хэрвээ та үргэлж өлсөж, бага зэрэг дотор тань муухайрч, хөх тань мэдрэмтгий болж байвал жирэмсэн болсон байж магадгүй юм. Ихэнхдээ жирэмсний эхний 3 сард маш ихээр өлсөх мэдрэмж төрдөг. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрч байвал эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.

14. Та хэт их бэлтгэл хийж байна

Хэт их бэлтгэл хийснээр таны биед олон өөрчлөлтүүд гарч энэ нь бие организмыг стресст оруулж, энергийн түвшинг буурахад нөлөөлдөг. Мэдээж, энэ тохиолдолд хүмүүс энергээ нөхөж авахын тулд маш их иддэг. Тиймээс та долоо хоногт 6-аас илүү цаг бэлтгэл хийж болохгүй ба кардио болон биеийн хүчний дасгалыг хослуулж хийх хэрэгтэй шүү.

15. Та эм хэрэглэдэг

Тайвшруулах, харшлын эсрэг, жирэмслэлтээс хамгаалах гэх мэт дааврын гаралтай эм хэрэглэх нь өлсөх мэдрэмжийг маш ихээр төрүүлдэг. Хэрвээ энэ байдал удаан хугацааны турш үргэлжилж байвал эмчтэйгээ зөвлөж эмээ солиорой.

Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь биеийг усгүйжүүлдэг бөгөөд зарим хүмүүс согтуу үедээ ус уухын оронд хоол идэх нь бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()