12-р сарын 25-нд 90 насандаа таалал төгссөн Швам өөрийг нь болон гэр бүлийнхнийг нь 78 жилийн өмнө сайхан сэтгэлээр хүлээн авсанд талархаж, Францын уг хөдөө тосгоныг гэрээслэлийн цорын ганц өв залгамжлагч болгосон байна.
Захирагч Жан-Мишель Эйрудийн хэлснээр энэ мөнгөн дүн тосгоны хувьд маш их хөрөнгө аж.
Швам болон түүний гэр бүлийнхэн 1943 онд Францад ирж, дайны үеэр нэгэн сургуульд нуугдаж байсан ба энэ улсдаа 1950 он хүртэл амьдарсан байна. Тосгоныхны ачаар гэр бүл бүрэн бүтнээрээ дайнаас амьд гарч, Эрикийн эцэг эх Австри руу буцав. Тэрээр Францад үлдэж, 1950 онд Лионы их сургуульд элсэн орсноор эм зүйч мэргэжлээр суралцсан байна. Эрик Швам дараа нь Лион хотын нэгэн эмэгтэйтэй гэрлэжээ.
Энэ тосгонд нийт 2500 орчим еврейчүүд нуугдаж, тосгоны ард иргэдийн тусламжаар амь аврагдсан байна.
Эрик Швам гэрээслэлдээ дайны үеэр халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, уг мөнгийг боловсрол, залуучуудын санаачилга, ялангуяа тэтгэлэгт хөтөлбөрт зориулахыг хүссэн байлаа.
Chambon-sur-Lignon нь тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан протестант нийгэмлэгтэй байсан аж. Олон зууны туршид энэхүү тосгон Францын хувьсгалын үеэр нуугдаж байсан санваартнуудаас эхлээд, 1930-аад оны иргэний дайны үеэр Испанийн бүгд найрамдахчууд болон Ойрхи Дорнод, Африк тивээс цагаач, дүрвэгсэдээс зугтаж ирсэн хүмүүсийг хүлээн авч байна.