Нацистуудаас нууж, амийг нь аварсан тосгоны иргэдэд Еврей эр 2 сая еврогийн хөрөнгөө үлдээжээ

1943 оны 2-р сард Эрик Швам (Eric Schwam) Австриас эцэг эх, эмээгийн хамт зүүн өмнөд Франц руу дүрвэсэн байна. Улмаар энэхүү еврей гэр бүл Chambon-sur-Lignon тосгонд очсон бөгөөд оршин суугчид нь дайн дуустал еврей дүрвэгчдийг нацистуудаас нууж, амь аврагдахад нь тусалсан аж. Швам өнгөрсөн арванхоёрдугаар сард 90 насандаа таалал төгссөн байна. Тэрээр бүх хөрөнгөө Chambon-sur-Lignon тосгоныхонд гэрээслэн үлдээжээ. 

Нацистуудаас нууж, амийг нь аварсан тосгоны иргэдэд Еврей эр 2 сая еврогийн хөрөнгөө үлдээжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

12-р сарын 25-нд 90 насандаа таалал төгссөн Швам өөрийг нь болон гэр бүлийнхнийг нь 78 жилийн өмнө сайхан сэтгэлээр хүлээн авсанд талархаж, Францын уг хөдөө тосгоныг гэрээслэлийн цорын ганц өв залгамжлагч болгосон байна. 

Захирагч Жан-Мишель Эйрудийн хэлснээр энэ мөнгөн дүн тосгоны хувьд маш их хөрөнгө аж. 

Швам болон түүний гэр бүлийнхэн 1943 онд Францад ирж, дайны үеэр нэгэн сургуульд нуугдаж байсан ба энэ улсдаа 1950 он хүртэл амьдарсан байна. Тосгоныхны ачаар гэр бүл бүрэн бүтнээрээ дайнаас амьд гарч, Эрикийн эцэг эх Австри руу буцав. Тэрээр Францад үлдэж, 1950 онд Лионы их сургуульд элсэн орсноор эм зүйч мэргэжлээр суралцсан байна. Эрик Швам дараа нь Лион хотын нэгэн эмэгтэйтэй гэрлэжээ. 

Энэ тосгонд нийт 2500 орчим еврейчүүд нуугдаж, тосгоны ард иргэдийн тусламжаар амь аврагдсан байна. 

Эрик Швам гэрээслэлдээ дайны үеэр халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, уг мөнгийг боловсрол, залуучуудын санаачилга, ялангуяа тэтгэлэгт хөтөлбөрт зориулахыг хүссэн байлаа. 

Chambon-sur-Lignon нь тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан протестант нийгэмлэгтэй байсан аж. Олон зууны туршид энэхүү тосгон Францын хувьсгалын үеэр нуугдаж байсан санваартнуудаас эхлээд, 1930-аад оны иргэний дайны үеэр Испанийн бүгд найрамдахчууд болон Ойрхи Дорнод, Африк тивээс цагаач, дүрвэгсэдээс зугтаж ирсэн хүмүүсийг хүлээн авч байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()