Солгой гартай хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд

2018-04-13, 15:51
11,971

Эртний үлгэр домогт солгой гартай хүмүүсийг байгалиас заяасан тэдэнд бурханаас өгсөн бэлэг хэмээн үздэг байжээ. Чухам яагаад зүүн гараа ашигладаг талаар баттай нотолгоо гараагүй ч энэ нь тухайн хүний гень болон орчин тойрноос хамааралтай ажээ. Мөн гэр бүлийнх нь хэн нэг гишүүн зүүн гартай байх нь дахин нэг зүүн гараа ашигладаг гишүүн нэмэгдхийн үндэс болдог байна.

Солгой гартай хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Судлаачдын баг баруун болон зүүн гартай хүмүүсийн тархины үйл ажиллагаа ижил биш гэдгийг тогтоосон байна. Ингээд дэлхийн нийт хүн амын 10%-ийг эзэлдэг солгой гартай хүмүүсийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.

 

  • Дэлхийн нийт хүн амын 5-10% нь солгой гартай хүмүүс байдаг гэсэн таамаглал бий. 
  • ‘left’ буюу зүүн гэсэн утгатай энэ үг нь Англо-Саксоны эрин үеийн ‘lyft” буюу сулбагар, сул гэсэн утга бүхий үгнээс гаралтай.
  • Солгой гарт хүмүүс тархиныхаа баруун хэсгийг ашигладаг.
  • Солгой гартай хүмүүсийн ихэнх нь спортод маш сайн бөгөөд ялангуяа теннис, бэйсбол, бокс, усанд сэлэлтээр амжилт гаргах нь их байдаг байна.
  • Алдартай теннисчдийн 40% гаруй нь солгой гараараа тоглодог.

  • Ийм төрлийн хүмүүс баруун гартнуудаас илүү усан дотор сайн хардаг.
  • Мөн тэд архинд донтох магадлал энгийн хүмүүсийг бодвол 3%-иар илүү байдаг байна.
  • Бас нэгэн сонирхолтой зүйл бол солгой гартай хүмүүс баруун гартай хүмүүсээс баян болох магадлал 26%-иар илүү байдаг гэжээ.
  • Харин солгой гартнуудын биеийн хөгжил нь баруун гартнуудаас хожим буюу 5 сарын дараа бүрэн гүйцдэг байна. 
  • Амьтад ч бас зүүн гар, хөлөө давамгай ашигладаг тохиолдлууд байдаг байна.

  • Өмнө нь солгой гартай хүмүүсийг гэмт хэрэг, ижил хүйстэн зэрэгтэй холбон үздэг байсан. Үүгээр ч зогсохгүй хөгжмийн сонсгол, шинийг эрэлхийлэгч байдалтай ч холбон үздэг байжээ. 
  • Тэд мөн баруун гартай хүмүүсийг бодвол нойргүйдэлд өртөх нь бага байдаг байна.
  • Одоогоор зөвхөн АНУ-д гэхэд 30 сая гаруй солгой гартай хүмүүс байдаг гэсэн судалгаа байдаг. 

  • Бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл та 40 наснаасаа хойш төрүүлсэн хүүхэд тань солгой гартай байх магадлалтай гэдгийг статистик мэдээллээр баталжээ.
  • Мөн 8 сарын 13 бол Олон улсын зүүн гартнуудын өдөр ажээ.
  • Эдгээр хүмүүс нь ямар нэгэн мэдээллийг хурдан боловсруулдаг тул баруун гартнуудаас өөр сэтгэл хөдлөл мэдэрдэг гэжээ.
  • Тэд бол математик, архитектурт маш гаргууд юм.
  • Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дурдсанаар, солгой гартай хүмүүс гараа гэмтээгээд баруун гараа ашиглаж сурахдаа хурдаг байдаг. Харин баруун гартай хүмүүст зүүн гараа ашиглах сурахад багагүй хугацаа шаарддаг гэжээ. 

  • Зүүн гартнууд харшил, астма зэргээс хамгаалах чадвар баруун гартнуудаас илүү байдаг.
  • Ханхүү Виллиам, 2-р Элизабет хатан, хатны ээж, хунтайж Чарлес нар бүгд зүүн гараа ашигладаг байна.
  • Афолло сансрын хөлгийн багийнхнаас нэг нь зүүн гартай байсан байна.
  • Жак, Осама Бин Ладен, Бостон Странглер нар нь бүгд солгой гартнууд байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()