“Google” компанийн ажилтан авахдаа асуудаг хөгжилтэй 5 асуулт

"Google" компани дэлхий дахинд хэдийн танигдсанаас гадна бусдаасаа нэг алхмын өмнө явдаг билээ. Тиймдээ ч энэ том байгууллага ажилтнуудаа шилж, сонгож авахдаа давтагдашгүй өвөрмөц арга барил ашигладаг байна. Ажилд орох ярилцлагыг заримдаа "Skype"-аар хийдэг боловч огтхон ч амар хялбар гэж үзэж болохгүй аж. Учир нь тус компанийн хүний нөөцийн ажилтнууд сэтгэхүйн өндөр чадвар шаардсан толгой эргэм асуулт тавьдаг бөгөөд бид та бүхэндээ сонирхуулах үүднээс доорх 5 асуултыг толилуулж байна. Та ч бас хариултыг нь уншихаасаа өмнө хариулах гэж оролдоод үзээрэй.

“Google” компанийн ажилтан авахдаа асуудаг хөгжилтэй 5 асуулт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Биллъярдны бөмбөг

8 ширхэг биллъярдын бөмбөг байна. Харин нэг бөмбөг нь бусдаасаа хөнгөн бол тус бөмбөгийг олохын тулд хэдэн удаа жинлүүрдэж үзэх хэрэгтэй вэ? Жин ашиглахгүй зөвхөн жинлүүр ашиглана. 

Биллъярдны бөмбөг

2 Цөлд нас барсан хүн

Элсэн цөлд нэг хүн гартаа чүдэнзний мод атган өөд болсон байна. Яагаад, юунаас болж нас барсан бэ? 

Цөлд нас барсан хүн

3 4 литр ус

Танд маш их ус, 5 литр болон 3 литрийн багтаамжтай 2 сав байна. Яг 4 литр усыг 5 литрийн саванд хийгээрэй. 

4 литр ус

4 Баавгай

Та урагшаа харсан байшин барьжээ. Гэнэт цонхоор баавгай харагдана. Баавгай ямар өнгөтэй вэ? 

Баавгай

5 Эм

Эмч өвчтөнд 2 төрлийн 4 ширхэг эм өгчээ. Гэвч 2 төрлийн эмийг хооронд нь ялгах арга байхгүй бөгөөд 2 төрөл тус бүрээс нэг, нэг ширхгийг өглөө, үлдсэн 2 төрөл тус бүрээс нэг, нэг ширхгийг орой уух ёстой. Гэвч эмээ сольж уувал өвчтөн үхэх болно. Тэр яаж эмээ зөв сонгож, амьд үлдэх вэ?

Эм

*

*

*

*

*

*

*

*

*

*

ХАРИУЛТ

  1. Хоёр удаа жинлэнэ. Бөмбөгнүүдээ гурав гурваар нэг бүлэг, үлдсэн хоёрыг нэг бүлэг болгоно. Эхлээд 3 бөмбөгний бүлгээ жинлээд аль нэг тал нь хүнд байвал хөнгөн талаас нь хоёр бөмбөг авч жинлэнэ. Хэрэв эхний жинлэлт тэнцүү байх юм бол үлдсэн 2 бөмбөгний 1 нь хөнгөн болж таарна. 

  2. Энэ асуулт хүний сэтгэхүй, төсөөлөн бодох чадварыг шалгах зорилготой юм. Цөлд байсан хүн сүйрэх нь гарцаагүй болсон нисэх онгоцноос унаж нас барсан аж. Зорчигчдод шүхэр хүрэлцээгүй байсан тул чүдэнз сугалан шодсон бөгөөд нас барсан эр бусдаасаа сондгой чүдэнз сугалсан тул шүхэргүйгээр онгоцноос үсэрсэн ажээ. 

  3. 5 литрийн саваа дүүргээд 3 литрийн сав руу юүлнэ. Дараа нь 3 литрийн саваа хоослоод 5 литрийн саванд үлдсэн 2 литр усыг 3 литрийн савандаа хийнэ. Дахин 5 литрийн саваа дүүргээд 3 литрийн савыг дүүргэнэ. Ингээд 5 литрийн саванд яг 4 литр ус үлдэх юм. 

  4. Цагаан. Учир нь зөвхөн  хойд туйлд л байшин урагшаа харсан байх боломжтой. 

  5. Мэдээж эмч дээрээ буцаж очоод асуух ёстой. Гэхдээ энэ тохиолдолд тийм боломж байхгүй тул өвчтөн 4 ширхэг эмээ голоор нь хуваагаад нэг талыг нь өглөө, үлдсэн талыг нь орой уух ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()