Алдартай урлагийн бүтээлүүд дээр байдаг алдаанууд

Хүн бүр, тэр бүү хэл суут ухаантнууд ч гэсэн заримдаа алдаа гаргадаг билээ. Чухамдаа үүнийг бид дэлхий даяар алдартай болсон урлагийн бүтээлүүдээс харж болно. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон бүтээлүүдээс хүргэхээр бэлтгэлээ. 

Алдартай урлагийн бүтээлүүд дээр байдаг алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Давид", Микеланжело

Библийн баатар Давидын хөшөөг ганц бүхэл гантиг чулууг сийлж бүтээсэн. Микеланжело баримал бүтээхдээ хүний анатомийг маш өндөр нарийвчлалтайгаар хуулбарладаг боловч Давид дээр нэг том алдаа гаргажээ. Хүний нуруу ба баруун мөрний хооронд ийм булчин огт байхгүй юм. Микеланжело үүнийг маш сайн мэдэж байсан ч гантиг нь тухайн хэсэг дээр хэт эмзэг байсан тул сийлж чадаагүй аж. 

"Давид", Микеланжело

2 "Ес дэх давалгаа", Иван Айвазовский

Айвазовский далайн эрэг дээр сууж байгаад сүрлэг далайн давлагаа ийм байдаг юм байна хэмээн төсөөлж энэхүү зургийг зурсан байна. Харамсалтай нь энэхүү давалгаа задгай далайн шуурга бус гүехэн далайн эргийн давалгаатай төстэй болжээ. 

"Ес дэх давалгаа", Иван Айвазовский

3 "Мосе", Микеланжело

Библийг буруу орчуулснаас алдарт бошиглогч эвэртэй болсон байна. "Карнайим" гэдэг үгийг еврей хэлнээс "туяа" эсвэл "эвэр" гэж орчуулж болох бөгөөд гэрлийн туяа цацардаг хэмээн Библи өгүүлсэн байдгийг Микеланжело нөгөө утгаар нь ойлгожээ. 

"Мосе", Микеланжело

4 "Folies Bergère дахь баар", Эдуард Мане

Хэрэв та толийг анхааралтай ажиглавал тусгал нь худал болохыг анзаарна. Лангуун дээрх лонхнууд өөр өөр байрлалтай, бармен бүсгүй тэс өөр зүг рүү харж байна. Чухамдаа Мане санаатайгаар эсвэл санаандгүй ингэж зурсан тухай урлаг судлаачид өнөөг хүртэл маргалддаг аж. 

"Folies Bergère дахь баар", Эдуард Мане

5 "Эммаус дахь оройн хоол", Караважо

Ажигч хүн жимсний сагс ширээний ирмэг дээр байгаа боловч физикийн хуулийг зөрчин уналгүй тогтож байгааг анзаарч магадгүй юм. Мөн урлагийн салбарын мэргэжилтнүүд зураг дээр байгаа жимснүүд улиралтайгаа огт тохирохгүй байгааг тэмдэглэжээ. Тус зураг "Улаан өндөгний баяр"-ын үеийг дүрсэлдэг. Энэхү баяр ургац хураахаас өмнөх үед тохиодог учраас ийм элбэг дэлбэг ширээ засах боломжгүй аж. 

"Эммаус дахь оройн хоол", Караважо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()