Дэлхийн хүмүүсийн хамгийн ихээр худалдаж авсан 10 зүйл

Хүмүүсийн хэрэгцээ газар нутаг, нийгмийн байдлаасаа шалтгаалан өөр байдаг ч зарим бүтээгдэхүүнийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг. Жишээ нь эм тариа, элсэн чихэр гэх мэт бараа дэлхийн хаана ч эрэлт өндөртэй байдаг нь тодорхой. Энэ үүднээс та бүхэнд дэлхийн хүмүүсийн хамгийн ихээр худалдаж авсан 10 бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Дэлхийн хүмүүсийн хамгийн ихээр худалдаж авсан 10 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Хөвөн

700 жилийн өмнөөс хүн төрөлхтний хэрэглэж эхэлсэн энэхүү бүтээгдэхүүн эрт үед тансаг хэрэглээнд тооцогдож байжээ. Харин орчин үед хөвөнгөөр цаас, даавуу, утас гээд хийхгүй зүйл байхгүй болсон учраас дэлхий даяар эрэлт өндөртэй болжээ.

Хөвөн

9 "Lipitor" эм

"Lipitor" нь цусан дахь холестерин буюу өөх тосны хэмжээг бууруулдаг үйлчилгээтэй эм юм. Жилд дунджаар 96 сая хайрцаг борлогддог энэхүү эм нь үйлчлэл сайн, хямд үнэтэй гэдгээрээ ийнхүү эрэлт өндөртэй болсон байна.

"Lipitor" эм

8 Элсэн чихэр

Амттан бүрийн гол найрлага болсон элсэн чихэр дэлхийд хамгийн их зарагддаг бүтээгдэхүүнүүдийн нэг болсонд гайхах зүйлгүй.

Элсэн чихэр

7 "iPad"

2010 онд анх худалдаанд гарсан "iPad" нь өдгөө 70 сая хувь борлуулагдаад байгаа хэдий ч эрэлт өндөртэй хэвээр байна. 

"iPad"

6 Playstation

Сүүлийн 20 жилийн хугацаанд "Sony" компани 300 сая ширхэг "Playstation" тоглоомын консол борлуулсан бөгөөд энэхүү рекордыг эвдэх компани одоохондоо гарч ирээгүй байна. Мөн 2020 онд "Sony" компани шинэ консолоо зарлахаар бэлдэж байгаа учраас тэд ноёрхлоо хадгалж үлдэнэ гэдэгт эргэлзэх юмгүй.

Playstation

5 "Toyota Corolla" маркийн автомашин

"Corolla" нь хамгийн энгийн загвартай, найдвартай автомашинд тооцогддог учраас худалдаанд гарснаасаа хойш 40 сая ширхэг зарагдсан байна.

"Toyota Corolla" маркийн автомашин

4 "Coca Cola"

Өдөрт л дэлхий даяар 1.8 тэрбум ширхэг зарагддаг ундаа нь дэлхий дээрх хамгийн алдартай брэнд мөн гэдэгтэй хэн ч маргахгүй.

"Coca Cola"

3 "Harry Potter" цуврал

Дэлхий даяар 450 сая ширхэг борлуулагдсан "Harry Potter" цуврал номыг одоог хүртэл хүүхдүүд амтархан уншсаар байна.

"Harry Potter" цуврал

2 Кофе

Дэлхий дээрх хүн бүр нэмэлт эрч хүч авахын тулд уудаг болсон кофе хэмээх ундааны шошыг өдгөө 70 гаруй оронд тариалж тив бүр рүү экспортолдог болжээ. 

Кофе

1 Түүхий нефть

Өнөөгийн дэлхийн бүхий л техникийг хөдөлгөгч хүч болсон түлшний түүхий эд нефть нь манай гаригийн хамгийн эрэлттэй бараа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Түүхий нефть

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()