Дэлхийн хамгийн үнэтэй 10 хатуу ундаа

Үйлдвэрлэсэн орон, чанар, орц найрлага, сав зэргээсээ хамаарч архинууд үнийн хувьд харилцан адилгүй байдаг. 2000 оноос эхлэн байж боломжгүй өндөр үнэтэй, баячуудад зориулсан өвөрмөц архинууд гарах болжээ. Ингээд “дэлхийн хамгийн үнэтэй архи” -ны жагсаалтыг хүлээн авцгаая.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хатуу ундаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Сваровскигийн шигтгээтэй “Alize” архи -2000 доллар

Энэхүү архийг 2007 оны Гэгээн Хайрын баярын өдөрт зориулан үйлдвэрлэжээ. Хайртай хүндээ бэлэглэх хамгийн чамин бэлэг хэмээн уг архийг сурталчилж байв. Уг тансаг шилний дотор Rose Alize коктейль буюу коньяк, франц архи, личи модны жимс, гүзээлзгэнэ, сарнай, маракуйи бий.

Сваровскигийн шигтгээтэй “Alize” архи -2000 доллар

9 "Imperial Collection" дээд зэрэглэлийн архи - 2400 доллар

Фаберже өндгөн дээр сууж буй алтлаг бүргэд нь гартаа уух зүйлтэй аяга барьсан харагдана. Хамгийн сонирхолтой нь энэхүү Фабержег гараар бүтээсэнд оршино.

"Imperial Collection" дээд зэрэглэлийн архи -  2400 доллар

8 Хималайн уулын "Capital" архи - 3000 доллар

Энэхүү архинд Хималайн уулны булгаас гаргаж авсан цэвэр ус болон Оросын өвлийн улаан буудай бий. Шилийг гар аргаар боловсруулдаг бөгөөд архинд бэлэг болгож мөс хагалах алтан хутга өгдөг.

Хималайн уулын "Capital"  архи - 3000 доллар

7 "Iordanov"" архи - 4353 доллар

Хойд Европын булгийн хамгийн цэвэр усаар хийсэн бөгөөд шил нь 14 мянган Сваровски шигтгээтэй.

"Iordanov"" архи - 4353 доллар

6 Сваровски шигтгээтэй сав бүхий “Oval” архи - 6922 доллар

Уг архины загвар,үйлдвэрлэлтийг бүхэлдээ "Oval Vodka" компани хариуцдаг. Энэхүү тансаг савалгаатай архийг цөөн тоогоор үйлдвэрлэдэг бөгөөд 7000 Сваровски чулуугаар шилийг чимэглэсэн байдаг аж. Энэ архийг зөвхөн тансаг зэрэглэлийн томоохон шөнийн клубт л зардаг.

Сваровски шигтгээтэй сав бүхий “Oval” архи - 6922 доллар

5 "Belver Bears"- 7240 доллар

Энэхүү өвөрмөц нэртэй архийг Франц дахь Каннын кино наадмын үеэр зарахын тулд үйлдвэрлэсэн байна. Зарим VIP хүмүүс л энэхүү үнэтэй, тансаг архийг амсаж үзэх боломжтой.

"Belver Bears"- 7240 доллар

4 "Russo-baltique" архи - 740 000 доллар

Уг архийг дээр үеийн арга барилаар үйлдвэрлэж байгаа учир бусад архинаас давуу талтай. Тогтмол классик загварыг эрхэмлэдэг хүмүүст энэ бол гайхалтай тансаг ундаа юм.

"Russo-baltique" архи - 740 000 доллар

3 “Дива” премиум архи – 1 сая доллар

Цагтаа энэхүү архи нь дэлхийн хамгийн тансаг архи байсан бөгөөд гурван давхар шүүлтүүрээр шүүгдсэн хамгийн цэвэр архины тоонд багтаж байжээ. Архины усыг булгаас авч, мөсний тусламжтайгаар цэвэршүүлсэн байна. Шилний голд их хэмжээний үнэт чулуу бий. Ийнхүү үнд хүргэж буй бас нэгэн чухал зүйл нь алмаазан элс болон хус модны нүүрс багтана.

“Дива” премиум архи – 1 сая доллар

2 Шинэ "Russo-baltique" архи - 1,35 сая доллар

Шинэ төрлийн энэхүү архийг "Russo-Baltique" нэртэй Оросын автмашины компани үйлдвэрлэн гаргасан бөгөөд автомашины маркыг илэрхийлсэн загвар бүхий хундага дагалдуулж өгдөг. 

Шинэ "Russo-baltique" архи  - 1,35 сая доллар

1 "LeBillionaire" архи - 3,7 сая доллар

Энэхүү архины лонхыг "LeonVeres" компани үйлдвэрлэдэг. Архины усыг үнэт чулуугаар цэвэршүүлсэн бол лонхыг нь 3000 орчим алмаз шигтгээ шигтгэсэн аж.

"LeBillionaire" архи  - 3,7 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()