Дэлхийн хамгийн том 10 цэнгэлдэх хүрээлэн

Хөл бөмбөгийн тэмцээн болон бусад спортын арга хэмжээ, урлаг соёлын хөтөлбөрүүд зохион байгуулагддаг, олон зуун мянган үзэгчдийг нэгэн дээвэр доор цуглуулдаг гол газар болох томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүд улс орон бүрд бий. Тэгвэл тэдгээрээс хамгийн томоохонд тооцогдох 10 цэнгэлдэхийг та бүхэнд танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн том 10 цэнгэлдэх хүрээлэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "Дарелл К Роял" цэнгэлдэх (Darell K Royal), АНУ

Техас мужийн Остин хотод 1924 онд Дайны дурсгалд зориулан баригдаж байжээ. Хэд хэдэн удаагийн засвар хийснээр одоо 100,000 гаруй үзэгчдийн суудалтай томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн нэг болсон бөгөөд АНУ-ын хэмжээнд 8-т бичигддэг. Одоогоор Техасын их сургуулийн мэдэлд байдаг бөгөөд коллежийн хөл бөмбөгийн Austin Longhorn багийн тоглолтууд болдог.

1996 онд Техасын хөл бөмбөгийн нэрт дасгалжуулагч Дарелл К Роялын нэрээр нэрлэсэн.

"Дарелл К Роял" цэнгэлдэх (Darell K Royal), АНУ

9 Tiger Stadium, АНУ

АНУ-ын Луизиана мужид  байрлах Тайгер цэнгэлдэх хүрээлэн нь 1924 онд баригдсан бөгөөд тухайн үедээ ердөө 12,000  үзэгчдийн суудалтай байсныг сүүлд өргөжүүлж 101,000 болгосон байна. Луизанагийн их сургуулийн хөл бөмбөгийн багийн талбай юм.

Tiger Stadium, АНУ

8 Нейланд (Neyland Stadium), АНУ

Теннессигийн коллежийн хөл бөмбөгийн дасгалжуулагч Роберт Нейландын нэрэмжит энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь 102,000 үзэгчдийн багтаамжтай. Мөн хамгийн анхны хөл бөмбөгийн үндэсний лигийн тэмцээн зохион байгуулагдаж байжээ. 1921 онд баригдсан №1 цэнгэлдэх хүрээлэн хэмээн спортын сэтгүүлүүд онцолдог.

Нейланд (Neyland Stadium), АНУ

7 Кайл Филд (Kyle Field Stadium), АНУ

1927 онд Техас мужийн "A&M" их сургуулийн кампуст баригдсан тус цэнгэлдэх 105,200 хүний суудалтай. A&M их сургуулийн төгсөгч Э.К. Кайл тус цэнгэлдэх хүрээлэнг үүсгэн байгуулсан бөгөөд зорилго нь их сургуульд спортыг сурталчлах, дэмжих зорилготой байжээ.

Кайл Филд (Kyle Field Stadium), АНУ

6 Огайо (Ohio Stadium), АНУ

Огайоагийн их сургуулийн Бакей хөл бөмбөгийн багийн нэрэмжит "Огайо" цэнгэлдэх хүрээлэн 104,000 хүн хүлээн авах хүчин чадалтай.  Өөрөөр "Horse Shoe" гэж нэрлэгддэг тус цэнгэлдэхэд 1922 оноос хойш үндэсний лигийн тэмцээнүүд зохион байгуулагдаж байна. Сүүлийн 20 жил Пинк Флойд, Элтон Жон, У2, Роллинг Стоунс гэх гэм алдартнуудын тоглолт ч болж байсан. 2014 оны хөл бөмбөгийн тэмцээний үеэр шөнийн гэрлүүд суулгасан нь уур амьсгалыг гайхалтай болгосон юм. 

Огайо (Ohio Stadium), АНУ

5 Эстадио Ацтека (Estadio Azteca), Мексик

Дэлхийн хамгийн алдартай цэнгэлдэхүүдийн нэг Эстадио Ацтека нь анх 1996 онд 80,000 хүний багтаамжтай баригдсан бөгөөд сүүлд үзэгчдийн суудлыг 100,000 болгож өргөтгөжээ. 1970, 1986 оны хөл бөмбөгийн ДАШТ-ын финалын тоглолтууд зохион байгуулагдаж олон улсад алдартай болсон.

Эстадио Ацтека (Estadio Azteca), Мексик

4 Бивер (Beaver Stadium), АНУ

Пенсильваны төвд байрлах Бивер цэнгэлдэх хүрээлэн нь АНУ-ын хамгийн эртний цэнгэлдэх хүрээлэнгийн нэг юм. Тус цэнгэлдэх хүрээлэн хэмжээгээрээ АНУ-д 2-т, дэлхийд 4-т бичигддэг. Пеннсильвани мужийн захирагчийн нэрэмжит Пенн их сургуулийн эзэмшилд Бивер цэнгэлдэх нь анх 1909 онд баригдсан бөгөөд томоохон хэмжээний урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах үүднээс өргөжин, шинэчлэгдэж байжээ. Небраска болон Пенсильваны багуудын хооронд болсон хөл бөмбөгийн тэмцээний үеэр хамгийн их буюу 110,753 үзэгч цугласан байна.

Бивер (Beaver Stadium), АНУ

3 Мичиганы цэнгэлдэх (Michigan Stadium), АНУ

Америкийн алдарт Мичиган цэнгэлдэх хүрээлэн 1927 онд 1.4 сая долларын өртгөөр баригдсан. 113,000 хүний суудалтай. Өөрөөр "The Big House" хэмээн нэрлэгддэг тус цэнгэлдэх нь хөл бөмбөгийн "Michigan Wolverines" багийн амжилттай салшгүй холбоотой. Тус байгууламжид 1975 оноос хойш зохион байгуулагдсан 200 гаруй хөл бөмбөгийн тэмцээнүүдийг үзэхээр, тогтмол 100,000 гаруй үзэгч цугладаг байснаараа дэлхийн дээд амжилт тогтоосон.  

Мичиганы цэнгэлдэх (Michigan Stadium), АНУ

2 Солт Лэйк (Salt Lake Stadium), Энэтхэг

Уг цэнгэлдэх хүрээлэн 1984 онд ашиглалтад орсон бөгөөд сүүлд 2011 онд шинэчлэгдэн, засвар хийгджээ. Эл шинэчлэлтээр суудлын багтаамжийг нэмэгдүүлж 120,000 мянган хүний суудалтай болгосон бөгөөд хэмжээгээрээ Энэтхэг улсын хэмжээнд нэгт, дэлхийд 2-т бичигддэг томоохон хөл бөмбөгийн цэнгэлдэх юм. Крикетийн Холбооны цомын хагас шигшээгээр Мохун Баган ба Зүүн Бенгалын багийн хооронд болсон тэмцээнийг үзэхээр 137,000 хүн цугласан байдаг. Анх байгуулагдсанаасаа хойш хэд хэдэн хөл бөмбөгийн лиг, үндэсний болон олон улсын аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагдсан. Спорт тэмцээнүүдээс гадна урлаг, соёлын томоохон арга хэмжээнүүд ч зохион байгуулагддаг. 

Солт Лэйк (Salt Lake Stadium), Энэтхэг

1 Рунгандо (Rungando), Хойд Солонгос

1989 онд баригдсан Хойд Солонгосын төв цэнгэлдэх хүрээлэн нь 150,000 хүний багтаамжтай. Зууван хэлбэр бүхий тус томоохон байгууламжид хөл бөмбөг, бөхийн барилдаан, гимнастик, урлагийн тоглолтууд гээд тус улсын бүхий л томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Мэргэжлийн бөхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 190,000 хүн цуглаж, дээд амжилт тогтоосон. Үүнээс гадна тус цэнгэлдэхэд засгийн эсрэг боссон цэргийн генералуудыг цаазлах ажиллагаа ч болдог аж. 

Рунгандо (Rungando), Хойд Солонгос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()