Та үүнийг мэдэх үү?

Та хүний биед хэдэн кг бактери байдагийг мэдэх үү? Хүүхэд том хүнээс олон ястай гэвэл итгэх үү?, Бүхий л амьдралынхаа туршид хүн хэдэн литр шүлс ялгаруулдаг бол?... Тэгвэл та бүхэндээ эдгээр итгэмээргүй, хачирхалтай гэмээр хүний биеийн баримтуудаас сонирхуулж байна.
Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


9. Таны биенд буй яс хүүхдийн яснаас 60-аар цөөн

Хүүхдүүд биеэрээ жижигхэн ч том хүнээс олон ястай байдаг гэнэ. Хүүхэд төрөх үед түүний биенд 305 орчим яс байдаг гэж үздэг бөгөөд насанд хүрэхэд 254 болж багасдаг байна. Төрөх үед яс нь зөөлөн мөгөөрс мэт байдаг ч, томрох тусам бэхжиж хатуу яс болдог байна. Үүнээс болоод жижиг яснууд хоорондоо нийлж насанд хүрэх үед 60-аар цөөн ястай болдог ажээ.



8. Бүхий л амьдралынхаа туршид хүн 23,658 литр шүлс ялгаруулдаг
Хүн амьдралынхаа туршид 23658 литр шүлсийг ялгаруулдаг бөгөөд энэ нь хоёр усан сан юүлэхэд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ юм. Аман дотор гурван төрлийн шүлсний булчин байдаг бөгөөд шүлс нь нүүрс усыг задлаж, хоол боловсруулахад сайнаар нөлөөлдөг байна.



7. Хүний биенд агуулагдах төмөр нь 7.5 см-ийн урттай хадаас хийхэд хангалттай хүрнэ
Хүний биенд агуулагдах төмрийн ихэнхи нь эротрцитанд агуулагдаж байдаг байна. Бидний биенд агуулагдах нийт төмрийн хэмжээ нь дунджаар 7,5 см-ийн урттай хадаас хийхэд хангалттай хүрдэг гэнэ. Хэрвээ хүний биенд төмөр дутагдвал цус багадалт бий болж хүн амархан ядардаг. Үүнээс гадна төмөр нь үс, хумсны өнгөнд сайнаар нөлөөлдөг байна.



6. Сормуусан дээр жижиг биетүүд амьдардаг
Таны сормуусан дээр олон жижиг биетүүд амьдардаг гэж та мэдэх үү? Тэд бидний сормуусны уг дээр сууж биднээс ялгарах тослогоор тэжээгддэг байна. Биднийг тайван байх үед нүүрэн дээгүүр явдаг ч байх магадлалтай. Энэхүү нээлтийг 1841 онд олж мэджээ.



5. Хөлс муухай үнэргүй байдаг
Хүний биенд бидний хөлсний молекулаар амьдардаг нян байдаг байна. Эдгээр нянгууд ажилаа гүйцэтгэхгүй байх үед биеэс эвгүй үнэр гардаг аж. Тиймээс биендээ нянтай хүмүүсээс эвгүй үнэр гардаггүй байна. Европын иргэдийн 2% орчимд нь энэ төрлийн нян их байдаг учир эвгүй үнэр гардаггүй гэнэ.



4. Биен дээрээ хэдий чинээ их үстэй байна, төдий чинээ ухаалаг байх магадлалтай

Эрдэмтдийн үзэж байгаагаар үсэрхэг хүмүүс илүү ухаалаг байдаг гэнэ. Сэтгэл судлаач Айкаракуди Алиас (Aikarakudy Alias)  үүнийг 22 жилийн турш судалсан бөгөөд үсэрхэг хүмүүс өндөр албан тушаал хашиж байгаа болохыг батласан байна.  IQ –ийн тестээс харахад үсэрхэг хүмүүсийн түвшин бусдаасаа дээгүүр гарсан гэнэ.



3. Чих болон хамар үргэлж өсөж байдаг
Настай хүмүүсийн чих, хамар яагаад том байдаг юм бол? гэж та бодож байсан уу? Тэгвэл чих болон хамар үргэлж өсөж байдаг гэнэ. Хөгшрөөд таны бие жижгэрэх ч чих, хамар тань өссөөр л байх юм байна. Учир нь тэдний мөгөөрсөн бүтцэнд байгаа. Үүнээс гадна биднийг хөгшрөх үед холбох эсийн үйл ажиллагаа сулардаг бөгөөд энэ нь байнгын өсөх нөхцлийг бүрдүүлдэг юм байна.



2. Хүн бүрийн "хэлний хээ" өөр
Бидний биеийн хамгийн хүчтэй булчингуудын нэг бол хэл юм.Гэхдээ та хэлэн дээрээ толбо байдаг гэдгийг мэдэж байсан уу? Сүүлийн үед хэлний хээг унших тусгай төхөөрөмж зохион бүтээж байгаа бөгөөд ирээдүйд цагдаа нар хурууны хээ уншуулахын оронд хэлний хээ таниулдаг болох бололтой.



1. Хүний биед 1.8 кг бактери байдаг
Бас нэгэн төдийлөн таатай биш баримтуудын нэг бол бидний биенд ойролцоогоор 1.8 кг бактери байдаг байна. Эрдэмтдийн судалгаанаас  харахад хүний хүйсэнд л гэхэд 1400 төрлийн бактери байдаг гэнэ. АНУ-ын “National Institutes of Health’s Human Microbiology Project”-ийн судалгаанаас харахад хүйснээс 660 төрлийн шинэ бактерийг илрүүлсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()