"Аймшигт эмчилгээ" - Эрт үеийн шүдний эмч нарын хэрэглэдэг байсан аргууд

2020-10-05, 15:27
42,679

Бараг хүн бүр амьдралдаа дор хаяж нэг удаа шүдний өвчнөөс болж зовж байсан байх. Хамгийн хэцүү нь шүдний эмчид хандах, ялангуяа түүний "садист" хэрэгслийг харчихвал өвдөлт улам ихэсдэг шүү дээ. Гэхдээ та бид агт арааг хүртэл бараг өвдөлтгүй сугалж чаддаг эрин үед төрсөндөө азтай. Нэгэн цагт өвчтөнүүд шүдний эмчийн өрөөнд "эрүүдэн шүүлт"-ийг тэвчих ёстой болдог байжээ.

"Аймшигт эмчилгээ" - Эрт үеийн шүдний эмч нарын хэрэглэдэг байсан аргууд

Хүмүүс эрт дээр үеэс эхлэн шүдээ авч, тэр ч байтугай хамгийн энгийн багаж хэрэгслээр өрөмдөж эхэлсэн байна. Шүдний эмчилгээний хамгийн том дэвшил эртний Египетэд бий болсон. 

Египетийн шүдний эмч нар хамгийн өндөр чанартай мэс засал буюу алтан чигжээс хийх аргыг мэддэг байжээ. Энэ нь өвчилсөн шүдийг сугалж, боловсруулж, хажуугийн шүдэнд нь алтан утсаар бэхэлдэг гэсэн үг юм. Түүнчлэн тэд өвчтөнүүдэд намуу цэцгийн үртэй цай өгч унтуулах аргаар мэдээ алдуулдаг байсан аж.

Тэсвэрлэхийн аргагүй лугшин өвдөх шүдний өвчин эртний хүмүүсийг шүдэнд нь өт байдаг гэж бодоход хүргэсэн нь сонирхолтой. Шүдний эмч нар тэрхүү "өт"-ийг хүчил, лаваар зайлуулж, халуун төмрөөр хайрч устгадаг байв. Эдгээр эмчилгээнд хамрагдаад амьд үлдсэн хүмүүсийн хувь бага байсан боловч өвчтөнүүд өөрийг нь зовоох өтнөөс салахын тулд юу ч хийхэд бэлэн байв. 

Сарны гэрлээр амаа зайлах гэх мэт хөгжилтэй эмчилгээ ч мөн хийдэг байсан. Зарим эмч нар өт арилгах нэрийн дор шүдийг өрөмдөж, дараа нь өвчтөнд урьдчилан бэлдсэн цөөн хэдэн өт үзүүлэн мунхруулдаг байжээ. 

Түүнчлэн шүдийг тархитай холбоотой гэж итгэдэг байсан тул шүдээ авахуулбал тархи гоожно, эсвэл шүдний өвдөлт толгой руу шилжих болно гэсэн үзэл байв. Үүний улмаас баруунд, тухайн цаг үед өвчтэй шүдийг авдаггүй байжээ.  Мөн агт арааг ихэд нандигнан үзнэ. Энэ шүд нь хүнийг нас барсан өвөг дээдэстэй холбодог гэж үздэг байсан бөгөөд хэрэв та эдгээр шүдийг алдвал өвөг дээдэс нь нөгөө ертөнцөөс тусалж чадахгүй гэж үздэг байжээ. Шүдний тухай энэхүү онолууд нь 19-р зуун хүртэл хадгалагдсан юм.

Шүдний эмч нарын энэ тоомсоргүй байдал мухар сүсэгтэй холбоотой байсан бөгөөд шүд нь бугласан үед л сугалж авахаар зориглодог байв. Хэрэв эрүү нь бүхэлдээ ялзарсан бол хаанаас шинэ шүд авах вэ? Тэд амьгүй биеэс буюу үхэгсдээс авдаг байсан нь одоо бодоход үнэхээр аймшигтай.  Олон зууны туршид дайн тулаан шүдний эмч нарыг нөөц шүдээр хангаж ирсэн. 1815 онд Ватерлоогийн тулаанд амь үрэгдсэн хорин мянга гаруй залуу англичуудаас 52 торх эрүүл шүд цуглуулсан мэдээлэл байдаг. Энэхүү нөөц нь бараг хагас зуунд хангалттай байсан юм. 

Гэхдээ яг тэр үед 19-р зууны эхээр анхны хиймэл шүд гарч ирэв. Гэхдээ нас барагсдын шүдийг авах нь мэдээжийн хэрэг илүү хялбар бөгөөд хямд байсан юм. Шүдний имплантын чиглэлээр хийсэн бас нэгэн чухал нээлт бол 1965 онд сайн дурын ажилтан анхны титан имплантыг хийлгэсэн явдал байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()