Тамхи хүн төрөлхтнийг үхэлд хүргэж буйг гэрчлэх итгэмээргүй баримтууд

2018-05-30, 11:06
13,240

Өнгөрсөн зуунаас эхлэн дэлхий дахинд тамхины хэрэглээтэй холбоотой үзэл бодол эрс өөрчлөгдсөн байна. Тамхи татах нь догь бөгөөд тачаангуй харагдуулдаг, тэр бүү хэл эрүүл мэндэд сайн гэсэн ойлголт тархаж, маш өргөн хэрэглэдэг байв. Тамхины бизнес эрхлэгчид тамирчдаар дамжуулан телевизийн суваг бүрээр сурталчилгаа явуулдаг байсан бол гартаа тамхи бариагүй жүжигчнийг кинон дээрээс олж харах нь ч ховор байсан билээ. Өдгөө тэгвэл тамхи татах нь өөрийг тань болоод эргэн тойрны хүмүүсийг үхэлд хүргэх хортой, донтуулагч зуршилд тооцогдох болсон. 

Тамхи хүн төрөлхтнийг үхэлд хүргэж буйг гэрчлэх итгэмээргүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тиймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нийг дэлхий нийтийн тамхигүй өдөр болгон зарласан байдаг. Энэ жилийн хувьд "Тамхи ба зүрхний өвчин" хэмээх сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. 

 

1 АНУ-д 1970 оноос тамхины сурталчилгааг хоригложээ

1. Тамхи нь дэлхий дээрх хамгийн ихээр арилжаалагддаг бүтээгдэхүүн бөгөөд жилд ойролцоогоор нэг триллион хайрцаг тамхи зарагддаг байна. Дэлхийн зах зээлд 400 тэрбум ам.долларын ашиг үзүүлдэг гэхээр яахын аргагүй томоохон бизнесийн нэг юм.

2. Зарим томоохон брэндийн тамхин дахь никотины агууламж өссөөр байна. Харвардын их сургууль болон Массачусетсийн Эрүүл мэндийн төвийн /Massachusetts Health Department/ мэдээлснээр 1997-2005 онд “Camel”, “Newport”, “Doral” тамхинд агуулагдах никотины агууламж дээд тал нь 11 хувиар өссөн байна.

3. АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсон 1970 онд тамхин дээр анхааруулах шошго наах, телевизийн сурталчилгааг хориглох хууль баталсан байна. Зурагтаар тамхины сурталчилгаа явуулсан сүүлийн өдөр нь 1971 оны нэгдүгээр сарын 1 байсан бөгөөд тухайн үед телевизийн сувгууд шинэ жилийн хөл бөмбөгийн нэвтрүүлгийн үеэр цацдаг рекламнаасаа асар их мөнгө олдог байв. 

4. Өдгөө АНУ-ын тамхи үйлдвэрлэгчид дотооддоо тамхи борлуулахаас илүү гаднын улс орон руу экспортолж ашиг олдог болсон.

5. Америкийн “Marlboro”, “Kool”, “Camel” мөн “Kent” брэндүүд дэлхийн тамхины зах зээлийн 70 хувийг бүрдүүлдэг.

АНУ-д 1970 оноос тамхины сурталчилгааг хоригложээ

2 Хорт хавдар үүсгэдэг 43 нэр төрлийн бодис тамхинд агуулагддаг

6. Тамхи нь хүнцэл, формальдегид, тугалга, устөрөгчийн цианид, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, аммиак гэх мэт 43 нэр төрлийн, хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг байна.

7. 1950-иад оны эхээр тамхины “Kent” брэнд нь хорт хавдар үүсгэгч шоридолит шөрмөсөн чулууг тамхины шүүлтүүрийн нэг хэсгээр ашиглаж байсан юм.

8. Тамхинд амт оруулах зорилгоор шээсэнд агуулагддаг химийн элементийг ашигладаг байна.

9. Унгарын зохион бүтээгч Борис Айваз анх 1925 онд “Cork Tip” нэртэй тамхины шүүлтүүрийг зохиож, патентжуулсан.

10. Дэлхийн ихэнх оронд тамхийг 18 буюу түүнээс наснаас дээш насныханд худалдахыг зөвшөөрдөг. Өмнө нь хуулиар заасан доод нас нь 16 байсан аж. Харин Япон улсад зөвшөөрөгдсөн нас нь 20 юм.

Хорт хавдар үүсгэдэг 43 нэр төрлийн бодис тамхинд агуулагддаг

3 Тамхи татсанаар тухайн хүний амьдрал 14 жилээр богиносдог

11. XX зууны аймшигт дайныг өдүүлж маш олон хүний аминд хүрсэн Адольф Гитлер тамхийг огт үздэггүй нэгэн байжээ. Тэрээр 1930-1940-өөд онд дэлхийн түүхэнд хамгийн анхны тамхины эсрэг аяныг өрнүүлж байсан хүн юм.

12. Дэлхий дахинд тамхины эсрэг хориг анх олон нийтийн газарт тамхидалтыг багасгахад чиглэсэн юм. Үүний үр дүнд уушийн газар болон ресторан зоогийн газарт тамхи татах иргэдийн тоо эрс буурсан байна.

13. Эрдэмтдийн үзэж байгаагаар тамхи татсанаар тухайн хүний амьдрал 14 жилээр богиносдог байна. Энэ нь тамхи татдаг хүн залуугаараа үхнэ гэсэн үг биш, тэд бусдын л адил амьдарч, харин насаа гүйцээлгүй эрт хорвоог орхихыг хэлж буй юм.

14. АНУ-д хийсэн судалгаагаар тамхидалт хамгийн өндөр мужууд нь Кентаки 28, Индиана 27, Теннесси 26 хувь байна. Харин хамгийн бага тамхичидтай мужаар Юта 11, Калифорни 15, Коннектикат 16 хувиар тус тус орсон байна.

15. Тамхи нь дотроо 4000 гаруй орц найрлагатай бөгөөд шатаавал 200 гаруй химийн нэгдлүүдийг бий болгодог аж. Эдгээр нэгдлийн ихэнх нь уушгийг гэмтээгч эх үүсвэр болдог.

Тамхи татсанаар тухайн хүний амьдрал 14 жилээр богиносдог

4 Тамхи бие мах бодид бүхэлдээ тархаж, хөхний сүүнд хүртэл шингэдэг

16. АНУ дэлхийд хамгийн том тамхины зах зээлтэй орон юм. Нийт эмэгтэйчүүдийн 22, эрчүүдийн 35 хувь нь тамхи татдаг аж. Бусад улс оронтой харьцуулахад энэхүү тооны харьцаа нь бага юм. Европт эрчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 26 хувь нь тамхи татдаг. Дэлхийн бусад бүс нутагт тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо харьцангуй бага юм.

17. Тамхийг сорсноос хойш 10 секундын дараа никотин тархинд хүрдэг. Энэ нь бие мах бодид бүхэлд нь тархдаг, тэр ч байтугай хөхний сүүнд хүртэл шингэдэг.

18. Тамхинд сахарын 20 хувийн агууламж байдаг бөгөөд чихрийн шижинтэй ихэнх хүн үүнийг мэддэггүй.

19. “Lite” электрон тамхийг зарим хүн эрүүл гэж боддог. Гэтэл энэ нь үнэндээ нүүрстөрөгчийн давхар исэлтэй байдаг бөгөөд татах явцад халаалт үүссэнээр хөөсөрч утаа гардаг аж. Өөрөөр хэлбэл, цаасан ишийг нь хандалсан тамхиар дүүргэдэг юм байна.

20. Тамхи татдаг хүмүүс “Lite” электрон тамхи болон гаатай тамхийг  жирийн тамхинаас илүү түлхүү хэрэглэдэг байна.

 

Тамхи бие мах бодид бүхэлдээ тархаж, хөхний сүүнд хүртэл шингэдэг

5 Тамхи татсанаар хоол шингэдэггүй, харин ч...

21. “Lite” тамхинууд нь агаар оруулах нүхтэй байдаг ба энэ нь утааг багасгахад зориулагдсан аж. 

22. Тамхи татдаг хүний дархлааны систем татдаггүй хүнийхээс хоёр дахин илүү ачаалалтай ажиллах хэрэгтэй болдог. Үүний дүнд  тамхичин хүний дархлааны систем вирусийн эсрэг илүү хурдан хариу үзүүлдэг боловч цусан дахь үл исэлдүүлэгч бага хэмжээгээр агуулагддаг юм.

23. Хүмүүс хоолоо амархан шингээхийн тулд хоолны дараа ихэвчлэн тамхи татаж зуршсан байдаг. Ходоод ийнхүү ажилласнаар бие мах бодь цусны эсийг хамгаалахын тулд автоматаар тархинд тийм мэдрэмж төрүүлж, харин ч эсрэгээрээ хоол шингээх явцыг удаашруулдаг юм.

24. Зарим залуус тамхи татдаг эмэгтэйчүүдэд татагддаг тал бий. Энэ үзэгдлийг “Smoking Fetish” буюу “тамхи татагчийг шүтэх” гэж нэрлэдэг. Энэ нь хүн амын цөөн хувьд л тохиолддог. 

25. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дахинд борлуулагдаж байгаа тамхины 25 хувийг нь хулгайгаар зөөвөрлөсөн байдаг.

Тамхи татсанаар хоол шингэдэггүй, харин ч...

6 Минут тутамд 10 сая хайрцаг тамхи зарагддаг

26. Ихэнх хүн өсвөр насандаа бусдын нөлөөтэйгөөр тамхи татах зуршилд автдаг. Ингэснээр тэд өөрсдийгөө том хүн болох эхний алхмаа хийж байна гэж боддог. 

27. Индонез улсад Арди Ризал нэртэй хоёр настай хүү 40 өдөр тамхи татсан бичлэг нь интернэтэд тавигдаж, олныг гайхашруулсан. 

28. Тамхи тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж олон янзаар нөлөөлдөг байна. Зарим нь тайван байдал, тав тухыг мэдэрдэг бол зарим хүнд толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг аж.

29. Дэлхий дахинд минут тутамд 10 сая хайрцаг тамхи зарагддаг. Харин тамхины уршгаар найман секунд тутамд  нэг хүн хорвоогоос хальдаг байна.

30. Дэлхий даяар хүмүүс өдөр бүр 15 тэрбум ширхэг тамхи татаж байна.

Минут тутамд 10 сая хайрцаг тамхи зарагддаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()