Одоо үед мартагдах шахсан хүүхэд насны дурсамжууд

Бидний хүүхэд байхдаа тоглодог байсан олон хөгжилтэй тоглоомнууд одоо бараг мартагдах шахжээ. Орчин үеийн техник технологи одоогийн хүүхдүүдийг гадаа тоглох биш компьютер болон утас шагайхад л хүргэж байна. Ингээд бид та бүхэндээ хүүхэд насны үнэт дурсамж болсон тоглоомнуудыг танилцуулъя.
Одоо үед мартагдах шахсан хүүхэд насны дурсамжууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Резин
Энэ бол охидын тоглоом бөгөөд хоёр нь резинээ тогтоож, нэг нь үсэрч тоглодог байна. Бие бялдарын хувьд хүүхдэд маш ээлтэй байсан бөгөөд үүний ачаар охид өндөр үсэрч чаддаг, хэт таргалалтгүй байжээ.



2. Черта
Эхлээд газарт шохойгоор 1-ээс 10 хүртэл тоо бичсэн дөрвөлжин зурна. Дараа нь тоглогч бүр чулуу авах бөгөөд нэгээс эхлэн дугаарын дөрвөлжинд чулуугаа хийж, зураасанд гишгэхгүйгээр үсэрч яваад буцан ирэх ёстой. Хэрвээ зураасан дээр гишгэх эсвэл чулуу зөв дугаартай дөрвөлжинг онож шидэгдээгүй бол дараагийн тоглогч тоглоомоо эхлүүлэх болно. Энэ маягаар хэн түрүүлж 10 дугаар дөрвөлжинд хүрсэн нь хожих ажээ.



3. Гинж
Хүүхдүүд 2 хэсэг болон зогсоод нэг нэгнийхээ гараас барина. Дараа нь “Тарсан гинжийг таслаад өгөөч” гэж нэг тал нь хэлнэ. Нөгөө бүлэг хүүхдүүд “Хэнээр” гэж асуусны дараа тухайн нэрлэсэн хүүхэд гүйж очин тэдний гар гараасаа барьсан хэсгийг таслах ёстой. Хэрвээ чадахгүй бол нөгөө талдаа зогсох бол чадсан тохиолдолд хэн нэгнийг өөрийн багтаа авах эрхтэй байдаг байна.



4. Атом молекул
Энэ тоглоомыг олуулаа тоглох тохиромжтой бөгөөд хэн нэгэн нь зааварлагч болох хэрэгтэй. Зааварлагч бүх хүүхдүүдийн урд зогсоод “Атом молекулууд гүй” гэж хэлбэл тэд гүйх ёстой бөгөөд “Атом молекулууд зогс” гэвэл зогсох ажээ. Энэ маягаараа маш олон тушаал өгч болдог байна. Хэрвээ тухайн тушаалыг биелүүлж чадаагүй, зогс гэхэд нь хөдөлсөн бол тоглоомоос гарах журмаар явна.



5. Чоно туулай
Хөөцөлдөж тоглох хэмээн бид нэрлэдэг уг тоглоом нь нэлээд хөгжилтэй. Хүүхдүүдийн хэн нэгэн нь чоно болох бөгөөд бусдыгаа хөөх болно. Хөөж гүйцээд хэн нэгэнд хүрсэн тохиолдолд тэр хүүхэд чоно болж бусдыгөө хөөх зарчмаар явах ажээ.



6. Таах
Нэг хүүхэд удирдагч болох бөгөөд тоо тоолох болно. Хэрвээ тоолохоо больвол бүгд хөшөө болох ёстой бөгөөд удирдагч нь хэн нэгэнд очиж хүрэх хэрэгтэй. Хүрсэн хүүхэд нь биеэрээ дүрс үзүүлж, түүнийг нь таах ёстой. Хэрвээ тааж чадахгүй бол нөгөөх дүрс үзүүлсэн хүүхэд удирдагч болох бол таасан тохиолдолд тухайн хөшөө болсон хүүхэд хасагддаг байна. Уг тоглоом нь хүүхдийн төсөөлөл сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг ажээ.



7. Цагдаа хулгайч
Энэ тоглоомыг янз бүрээр тоглодог бөгөөд хамгийн түгээмэл нь хүүхдүүд хоёр хэсэг болон хуваагдаж аль нь хулгайч цагдаа болохыг нь зөвхөн нэг хүүхэд л мэдэх ажээ. Цагдаа нар хулгайч нарыг олж барих ёстой бөгөөд нууц асуулт хүртэл асуудаг гэнэ.



8. Нуугдаж тоглох
Нэг хүүхэд нь нүдээ аниж 1-ээс 100 хүртэл тоолж дуусаад бусдыгаа хайж олдог энэ тоглоомыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ.



9. Гудамжны хөл бөмбөг
Бидний зурагтаар үздэгээс тэс өөр ямар ч дүрэмгүй мөн хөвгүүдийн хамгийн дуртай тоглоомнуудын нэг билээ.



10. Төмс
Хүүхдүүд тойрж зогсоод бөмбөг хоорондоо дамжуулах бөгөөд хэрвээ авч чадаагүй нь дундаа суух болно. Суусан хүүхэд нь төмс болох ажээ. Төмс нь хэрвээ бөмбөг барьж авч чадвал эргэн босож бусадтайгаа дамжуулдаг байна.



11. Үг дамжуулах
Энэ тоглоомыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Урд зогсож буй хүүхэд нь хамгийн эхний хүүхдэд нэг үг хэлэх бөгөөд тэр үг хамгийн төгсгөл хүртэл яаж өөрчлөгдөн хувирах нь үнэхээр хөгжилтэй билээ.



12. Алт мөнгөний эзэн
Хүүхдүүд залбирч буй мэт гараа урдаа авна. Дараа нь ямар нэгэн зүйл дамжуулах гэж буй хүүхэд бүх хүүхдийн гар дотор гараа явуулах бөгөөд хэнд өгсөнийг нь зөвхөн тухайн авсан болон өгсөн хүүхэд л мэдэх ажээ. Үүний дараа дамжуулсан зүйлийг авсан хүүхэд бусдаасаа зугтдаг байна.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()