Зурган дээр хэрхэн дур булаам гарах вэ?

Орчин үед зурган дээр хэрхэн сайхан гарах вэ гэдэг нь бараг л мэргэжил болоод байх шиг. Сонирхуулахад хүн амьдралынхаа туршид дунджаар 27 мянган өдрийг зураг авахуулж өнгөрөөдөг гэсэн судалгаа гарсан байна. Хүн бүр л зураг дээр гоё сайхан, дур булаам харагдахыг хүсдэг болохоор бүгд л өөр өөрийн гэсэн арга байрлал, нууц аргатай байдаг. Тэгвэл одууд зураг дээр хэрхэн сайхан гардаг юм бол? Тэдний нууц юу вэ?

Зурган дээр хэрхэн дур булаам гарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ард талын фон

Зураг дээр сайхан гарахын тулд арын фоноо сайн анзаарах хэрэгтэй. Гэхдээ заавал гоё газар зургаа авахуул гэж хэлж байгаа юм биш. Харин хаана ч байсан ардаа байгаа зүйлсийг ашиглах хэрэгтэй. Ингэхийн тулд ямар нэг өнгөлөг зүйлийг өгзөг, гуя, хөхний харалдаа байхаар бодолцож зургаа авахуулаарай. 

Ард талын фон

2 Өгзөгний өнцөг

Сүүлийн үед бүсгүйчүүд өгзгөөрөө гайхуулах дуртай болсон. Хэрвээ та зураг дээр сайхан өгзөгтэй гарахыг хүсэж байвал хөлөө бага зэрэг салган, цээжээ зураг авах зүг рүүгээ үл ялиг эргүүлээрэй. 

Өгзөгний өнцөг

3 Ихэмсэг бай

Сайхан харагдахын тулд өөртөө итгэлтэй ихэмсэг цэх зогсох хэрэгтэй. Харин хөл юм уу гараа бага зэрэг нугалахад илүүдэхгүй. 

Ихэмсэг бай

4 Бариу өмд өмс

Бариу өмд өмссөнөөр таны нуруу, өгзөг гээд бүх зүйл хэлбэрт орж таны галбирыг өв тэгш болгоно. Гэхдээ бага зэрэг хотойж зогсох хэрэгтэй шүү.

Бариу өмд өмс

5 Бага зэрэг гэдий

Араас тань зураг авах гэж байвал бага зэрэг гэдийх хэрэгтэй. Ингэвэл таны бэлхүүс нарийн болж харагдана. 

Бага зэрэг гэдий

6 Ташаагаа тэгшил

Цээжээ түхийлгэн, нуруугаараа бага зэрэг хотойх юм бол тэнцвэртэй өв тэгш биетэй мэт харагддаг. 

Ташаагаа тэгшил

7 Урт хөл

Хөлөө ер нь зэрэгцүүлэх гээд хэрэггүй. Харин аль болох урт болгож харагдуулах хэрэгтэй. Урт хөлтэй хүүхнүүд хэчнээн сайхан харагддаг билээ дээ. 

Урт хөл

8 Нуруугаа цэх болгох

Баруун эсвэл зүүн урд талаас зураг авах үед цээжээ урагш түхийлгэн, нуруугаа цэх болгох юм бол илүү дур булаам харагдана. 

Нуруугаа цэх болгох

9 Гарны байрлал

Гарын байрлал маш чухал. Таны яг аль талаас зураг авах гэж байгаагаас хамааран өгзөг эсвэл гуян дээрээ гараа тавих хэрэгтэй.

Гарны байрлал

10 Модель төрх

Зураг даруулах худал инээмсэглэхийн оронд аль болох уйтгарласан мэт царай гаргах хэрэгтэй. Мөн тохойгоо нугалаад аль болох урдаа гарга. 

Модель төрх

11 Гуяа гарга

Шууд утгаар нь гарга гэсэн үг биш. Зураг дээр гуяа эгц өмнөөс нь биш, аль болох хажуу талаас нь харуулахыг хичээгээрэй. 

Гуяа гарга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()