"50 мянган муур амиа хорлосон нь" - Японы түүхэн дэх хамгийн жигтэй хэрэг

Харин 1952 онд Япон улсад 50 мянган муур "амиа хорлосон" цочирдом явдал тухайн үед хүн бүрийг гайхшруулж байлаа. Харин энэ хэргийн ард ямар нууц байгааг хүмүүс ойлгохгүй хэвээр л байв.

"50 мянган муур амиа хорлосон нь" - Японы түүхэн дэх хамгийн жигтэй хэрэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эртний Египтчүүдээс эхлэн муурыг тэнгэрийн амьтан хэмээж эрхэмлэн дээдэлсээр ирсэн. Одоог хүртэл муур хүмүүс бидний хайрыг татсан амьтан хэвээр байгаа билээ. Английн нэрт зохиолч Чарльз Диккенс хүртэл “Муурын хайр энэрэлийг хүртэхээс илүү бэлэг гэж байхгүй билээ” ч гэж хэлж байсан удаатай.

Бүжиглэж буй муурнуудын амиа хорлолт

Уг хэрэг Японы Кумамото мужийн Минамата хотын ойролцоо болжээ. Минамата нь далайн эрэгтэй залгаа нутаг бөгөөд тэндхийн иргэд “Ширануйн далай” хэмээн нэрлэдэг. Эрэг орчимд ойролцоогоор 40 мянган хүмүүс аж төрдөг бол ойр байдаг тосгонд нь 10 мянга гаран хүмүүс амьдардаг байв. Нутгийн иргэд үе дамжин Минаматагаас загас барин дутагдах зүйлгүйгээр амьдарцгаадаг байсан.

1952 онд энэхүү жижиг хотод нэгэн хачирхалтай хэрэг гарсан бөгөөд тэндхийн муурнууд бүжиж буй мэт хачирхалтай хөдөлгөөн хийж эхэлжээ. Муурнууд хачин жигтэйгээр чичирч ганхан, 4 мөч нь татганаж, үсэрч дэгдэх бөгөөд галзуу солиотой мэт харагдах болсон байна. Эхэндээ энэ нь зөвхөн нутгийн зэрлэг муурнуудад ажиглагдсан бол тун удалгүй тэжээвэр муурнуудад ч ижил шинж илэрчээ. Ингээд нутгийн иргэд үүнийг “Муурын бүжиглэх өвчин” гэж нэрлэжээ. Төд удалгүй муурнуудын явдал иргэдийн анхаарлыг татахаа больж хоолны ширээний сэдэв болсон байна.

Бүжиглэж буй муурнуудын амиа хорлолт

Гэвч энэхүү хэрэг сүүлдээ амиа хорлолт болж эхэлнэ гэж хэн ч төсөөлөөгүй байна. Нэг жилийн дотор л гэхэд 50 мянган муур далай руу үсрэн амиа хорложээ. Далайн эрэг дагаад муурын сэг дүүрэн болсон энэ үеэс л хүмүүс айдаст автаж эхэлсэн байна.

Тухайн үед хүмүүс амьтдын хэвийн бус байдал нь байгалийн гамшгийн анхааруулга болдог гэдгийг нэгэнт мэддэг болсон байж. Амьтад үргэлж газар хөдлөлт, далайн шуурга, хар салхи зэрэг аюулыг түрүүлж мэдрэн сандралддаг. Энэ удаад ч мөн адил байжээ.

Муурнууд олноороо амиа хорлосны дараахан 1956 онд Танака Шизүко гэх Минамата хотын охинд муурнуудад ажиглагдаж байсан шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Тэрээр явахдаа найган ганхаж эхэлснээс гадна шалтгаангүй бүдэрч унадаг болсон байж. Төд удалгүй охин биеэ захирч чадахгүй болж хэл яриа нь ойлгогдохгүйгээс гадна 4 мөчөө хөдөлгөх чадваргүй болсон байдаг. Охин хэдийгээр эмнэлэгт хүргэгдсэн боловч биеийн байдал нь сайжраагүй юм.

Сүүлдээ охин хараагаа алдаж түнэр харанхуй дунд насан өөд болсон байна.

Харин Танака Шизүко охин ердөө л анхны өвчтөн байсан юм. Түүнийг нас барсны дараа 10 мянган хүн яг энэ өвчнөөр өвджээ. Амар амгалан тайван хот нэгэнт үхлийн сүүдэрт бүрхэгдсэн байв. Гэсэн хэдий ч тус өвчний шалтгааныг хэн ч мэдэхгүй байсан бөгөөд иргэдийн дунд элдэв ам дамжсан яриа гарч эхэлсэн байна.

Тус хэрэг Японы засгийн газарт хүрч хэргийг судлахаар хүн явуулсан байдаг. Эмч эрдэмтдийн нарийн судалгааны үндсэн дээр тус өвчин нь хүний тархины төв ба захын мэдрэлүүдийг үхүүлж байгааг олж мэджээ. Ингээд өвчний шалтгааныг олохын тулд Японы засгийн газар ойрх газруудыг үргэлжлүүлэн судалжээ.

Аймшигт хэргийн гарал үүсэл

Хамгийн эцсийн судалгааны хариуны үр дүнд энэ бүх аймшигт хэрэг нь 1925 онд Минамата хотод баригдсан азотын бордооны үйлдвэртэй холбоотой болох нь тогтоогдсон байна. Энэхүү азотын бордооны үйлдвэр нь эхэндээ үйлдвэр болон цууны хүчлийн үйлдвэрээ л барьж үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол 1949 онд үйлдвэрээ өргөтгөж “Винил хлорид” үйлдвэрлэдэг болсон байна. Мөн үйлдвэрийн цэвэрлээгүй бохироо шууд гол уруу цутгадаг байсан нь тус өвчний гол шалтгаан байжээ.

Аймшигт хэргийн гарал үүсэл

Харин бохироо цутгадаг тус гол нь Минамата хотын иргэдийн амь зуудаг ганц гол нь байсан төдийгүй бүхий л идэшний загс замгаа энэ голоосоо л барьдаг байсан юм. Харин үйлдвэрийн цэвэрлээгүй бохирд маш их хэмжээний мөнгөн ус агуулагдаж байсан бөгөөд шууд голд тархаж тус голын бүх загас амьд амьтныг хордуулсан байжээ. Ингээд биедээ хорт бодис шингээсэн загас усыг нутгийн иргэд удаан хугацаанд хэрэглэснээр нутгийн муурнууд болон ард иргэд бүгд мөнгөн усанд хордсон байна.

Японы засгийн газраас гаргасан тооллогоор тус голоос хортой загас идсэн иргэдийн тоо 10 мянга давсан байжээ. Одоо хүмүүс энэхүү өвчнийг Минаматагийн өвчин гэж нэрлэдэг байна.  Хэдий хор муурнуудад түрүүлж илэрсэн боловч ард иргэд тоогоогүй орхисны үндсэн дээр хэдэн мянгаараа хүнд өвдсөн юм.

Тухайн үед Японы засгийн газраас багагүй эмч хувиарлаж ажиллуулсан ч хүмүүс аажимдаа энэхүү өвчин нь 2 аюултай шинж чанартай гэдгийг тогтоосон байна.

  1. Минаматагийн өвчин нь бүрэн эмчлэгдэх боломжгүй өвчин байсан. Хөнгөн хэлбэрээр туссан хүмүүс эдгэхдээ бүгд ганхсан явдалтай болж биеэ бүрэн удирдах чадвараа алдахаас гадна нүүр нь зөв төрхөө алдаж, хоол идэхдээ хүртэл хүний тусламжтай иддэг болсон байна. Харин хүнд өвчтөнүүдийн хувьд чимээгүйхэн үхлээ л хүлээдэг байжээ. Одоо Минамата хотын халамжийн хүрээлэнд тухайн үед өвдсөн хүүхдүүд амьдардаг байна. Тэд бүгд 50 гарсан бөгөөд бүхий л амьдралынхаа туршид бусдын арчилгаанд амьдарч байгаа юм.
  2. Минаматагийн өвчин нь өндөр зэргийн удамшлын шинж чанартай байсан. Хэрэв жирэмсэн эмэгтэй хүн Минаматагийн өвчнөөр хөнгөн өвдсөн ч ураг төрөлхийн Минаматагийн өвчинтэй төрж байсан байна. Түүнээс гадна Минаматагийн өвчин туссан хосууд гэрлэж хүүхэдтэй болсон ч хүүхэд нь төрөлхийн Минаматагийн өвчинтэй төрж байжээ. Харин төрөлхийн Минамата өвчтэй  төрсөн хүүхдүүд бүгд оюун ухаан болон хөдөлгөөний согогтой байсан байна.

Тухайн үед Минаматагийн өвчнөөр өвдсөн хүмүүс зөвхөн үхэл л энэ хараалыг үгүй хийж чадна гэдгийг ойлгосон байжээ.

Өвчтөнүүд эрүүл мэндээ алдаж өдөр бүр өвдөлтөн дунд байдаг байсан бөгөөд иргэд урьдийн адил загасчлан амьдрах боломж чадваргүй болж өвчинд баригдсан айдаст хот болжээ.Харин Японы засгийн газар тус хэрэг явдалд эргэлзэж эхэлжээ.

Их тэмцлийн үе

Тухайн үед Япон улс үйлдвэржилтийн чухал үе шатанд байсан бөгөөд Японы азотын үйлдвэр 1906 оноос хойш хөгжсөөр одоо дэлхийд тэргүүлэх химийн технологийг бий болгосон билээ. Дэлхийн 2-р дайны дараа Япон улс уналтад орсон байв. Эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд азотын үйлдвэр болон химийн үйлдвэрт л найдаж байсан. Тиймээс эдгээр өвчтэй хүмүүст тараах гарын тэтгэмжийг дэмжихгүй байжээ.

Минаматагийн өвчний шалтгаан ил болоход нутгийн иргэд засгийн газраасаа асуудлыг шийдэхийг шаарджээ. Гэсэн хэдий ч Японы засгийн газар дорвитой ажил хийгээгүй ба ганцхан азотын бордооны үйлдвэрээс гадагшлуулсан бохир усыг цэвэрлэх арга хэмжээг авах гэж дүр эсгэн асуудлыг нэг тийш болгоогүй юм.

Энэ хугацаанд тус азотын бордооны үйлдвэр ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд харин ч үйлдвэрлэлээ эрчимжүүлж өргөжүүлсэн байдаг. Ингээд энэ аймшигт хараал мэт өвчин 12 жил үргэлжилж, эцэст нь 1968 онд дахин хүчтэй дэгдэж мянгаад хүн нас барсан байна.

Энэ үед л нутгийн иргэд засгийн газраа худал ярьж байгааг ойлгосон байна. Мөн яг энэ үеэр Япон улсад багтраа болон Itai-Itai өвчин дэгджээ. 

Их тэмцлийн үе

Ингээд хүмүүс бослого гаргаж эсэргүүцэл үзүүлж эхэлсэн байна. Тус бослогоос 46 иргэн Японы ялын дээд хэмжээ сонссон байдаг.

Хүмүүс өөрсдийн эрхийн төлөө Японы засгийн газарт урт хугацааны эсэргүүцэл эхлүүлсэн байна. Ингээд дөнгөж 2004 онд л иргэд энэ хэрэг дээр ялалт байгуулсан юм. Хохирогчдод мөнгөн нөхөн олговор олгосон ч шүүх эцсийн хариуцагч талыг тухайн аж ахуйн нэгжийг гэж тодорхойлсон. Харин одоог хүртэл Японы засгийн газар хариуцлага хүлээ гэсэн иргэдийн буруушаалт тасраагүй л байна.

Японы засгийн газар асар их ашиг олсон ч гэсэн тухайн газрын экологийн орчинд учруулсан хохирлыг сэргээх тийм ч амар биш юм. Гэвч Японы засгийн газар тухайн газрын байгалийг 14 жилийн хугацаатай нөхөн сэргээхээр болж 48.5 тэрбум иенийг төсөвлөжээ. Одоо жил бүр хэдэн арван сая иен зориулдаг байна. Гэсэн хэдий ч тухайн үеийн Минамата хотын иргэд болон засгийн газрын маргаан одоог хүртэл дуусаагүй байна.

Японы найруулагч Нориаки Цучимото 1971 онд Минаматагийн өвчний талаар “Минаматагийн өвчтөнүүд ба тэдний ертөнц” “нэртэй баримтат кино хийж байжээ. Тус кино нь өвчтөний ар гэрийнхний амьдрал болон Минамата өвчний хохирогчдийн ертөнцийг хойч үедээ харуулж алдааг давтаж болохгүй гэдэг санааг харуулахаар зорьжээ.

Одоо Минамата хотод жил бүр Минамата өвчний улмаас нас барагсдын гашуудалд зориулж томоохон арга хэмжээ зохион байгуулдаг байна. Минамата хотын амьдрал хэвийн байдалдаа орсон ч Минаматагын иргэд хүмүүст үргэлж өвчин зовлонг мартаж болохгүй мөн байгаль дэлхийгээ хайрлах хэрэгтэйг сануулдаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()