Хүн төрөлхтөн гэнэт устчихвал манай дэлхий хэрхэн өөрчлөгдөх вэ?

Хүмүүс дэлхийн сүйрэлд санаа зовдог ч гарах үр дагаврын талаар төдийлөн боддоггүй. Хүн төрөлхтөн ямар нэг шалтгааны улмаас гэнэт алга болчихвол дэлхийд юу тохиолдох бол гэж та бодож байсан уу? Нэг талаасаа бид дэлхийг маш удаанаар сүйрүүлж байгаа учраас хүмүүс устчихвал дэлхий дахин сэргэж, байгалийнхаа жамаар хувьсан өөрчлөгдөж ч мэдэх юм. Ингээд бид танд хүн төрөлхтөн алга болбол дэлхий хэрхэн өөрчлөгдөх талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Хүн төрөлхтөн гэнэт устчихвал манай дэлхий хэрхэн өөрчлөгдөх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цахилгаангүй болно

Хэрвээ хүн төрөлхтөн уствал хамгийн түрүүнд дэлхий цахилгаан эрчим хүчгүй болно. Учир нь байнгын хяналт, засвар үйлчилгээ хийхгүйгээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгдэх боломжгүй байдаг. Орчин үед хүн төрөлхтөн бүхий л зүйлийг цахилгаанаар ажиллуулдаг болсон. Энэ нь бидний амьдрал цахилгааны хамааралд хэр орсныг илтгэнэ. Хэрэв цахилгаан байхгүй болбол том ч бай, жижиг ч бай бүх хот тосгонуудыг харанхуй нөмөрнө. Өөрөөр хэлбэл бид дэлхий ертөнц анх ямар байсан тэр байдалд эргэн очих болно.

Цахилгаангүй болно

2 Бидний сайн найзууд ганцаардана

Хэрэв хүн төрөлхтөн гэнэт алга болбол бидний тэжээвэр амьтад та биднийг гэртээ эргэж ирнэ гэж хүлээсээр л хоцрох болно. Гэхдээ зарим амьтад орчиндоо дасан зохицож, өөрсдийнхөөрөө амьдарч болох юм. Тэд цоожлогдсон байгаа гэрээсээ гарч хоол олж идэх гэж тэмцэж эхэлсэн үеэс тэжээвэр амьтан байхаа больж эргэн зэрлэг амьтад болж хувирах болно.

Бидний сайн найзууд ганцаардана

3 Гэршүүлж тэжээсэн амьтад зэрлэгшинэ

Хүн төрөлхтөн байхгүй болох нь гэрийн тэжээвэр амьтдад хүндээр тусах хэдий ч үхэр, тахиа гэх мэт фермийн амьтдын хувьд зол болж болох юм. Тэд бургерын мах болно гэж санаа зоволтгүйгээр эрх чөлөөтэй амьдарч, тоо толгой нь нэмэгдэх болно.

Гэршүүлж тэжээсэн амьтад зэрлэгшинэ

4 Зэрлэг амьтад айдасгүй амьдарна

Хүн төрөлхтөн үгүй болсноор хулгайгаар ан хийх асуудал байхгүй болж мөхөж буй амьтдын тоо толгой эргэн нэмэгдэх болно. Тэд байгалийн хоол тэжээлийн гинжин зохицолдлогоод тэнцвэртэйгээр орж хэвийн амьдарч чадна. Мөн хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй, далай тэнгист очих бохирдол буурч далайн амьтад үхэж эрсдэх явдал багасна.

Зэрлэг амьтад айдасгүй амьдарна

5 Цөмийн станц унтарна

Хүн төрөлхтөн алга болж цөмийн станц эзэнгүй хаягдсаны улмаас 30 гаруй цөмийн станц хайлж мэдэх юм. Ингэж хайлснаар Чернобылийн осолтой ижил зүйл дэлхийд дахин тохиолдох эрсдэлтэй.

Цөмийн станц унтарна

6 Аюултай хог хаягдал

Хүн төрөлхтний өчнөөн жил хурааж хуримтлуулсан аюултай хог хаягдал дэлхийд их хэмжээний хор учруулах болно. Хаягдал металл савнууд нь зэвэрч хог, бохирдол нь асгарч газрын гадарга, далай тэнгис, гол мөрөнг бохирдуулж бүхий л амьтдыг устгаж мэдэх юм. 

Аюултай хог хаягдал

7 Хот суурин балгас болно

Хүн байхгүй болсноор хот, суурин газрууд сүйрч балгас болох болно. Та дэлхийн сүйрлийн тухай кино, тоглоомноос энэ асуудлыг маш сайн загварчилж харуулсан байдгийг мэдэх байх.

Хот суурин балгас болно

8 Нью Йорк хот ширэнгэн ой болно

Хүмүүс байхгүй болсноор байшин барилга эхний хэдэн арван жилдээ нурж сүйрэхгүй ч хугацаа өнгөрөх тусам элэгдэж, муудах л болно. Нью Йорк хот нь усан хангамж сайтай учир хотын дотор хэсгээр мод ургамал маш ихээр ургаж танигдахын аргагүй ширэнгэ шиг болж өөрчлөгдөх гэнэ.

Нью Йорк хот ширэнгэн ой болно

9 Хүний бүтээсэн ихэнх байгууламжууд устана

Хангалттай засвар үйлчилгээ хийгдэхгүй бол хүний бүтээсэн ихэнх барилга байгууламжууд нь устах болно. Гэхдээ зарим байгууламжуудад асуудал гарахгүй байж болох юм. Жишээлбэл,, Египетийн пирамид нь тэртээ тэргүй хангалттай урт хугацаанд шалгагдаж үлдсэн тул тийм ч амар нурж сүйрэх нь юу л бол.

Хүний бүтээсэн ихэнх байгууламжууд устана

10 Машин тоног төхөөрөмжүүд хэдхэн өдрийн дотор сүйрнэ

Хүний бүтээсэн машин, тоног төхөөрөмжүүд маш хурдтай сүйрнэ. Салхин сэнс, усан цахилгаан станц гэх мэт байнгын засвар үйлчилгээ шаарддаг тоног төхөөрөмжүүд хэдхэн өдрийн дотор устах боломжтой.

Машин тоног төхөөрөмжүүд хэдхэн өдрийн дотор сүйрнэ

11 Хүний үүсгэсэн материалууд алга болохгүй

Хүний бүтээсэн бүхий л материалууд байгальд шингэж алга болно. Үүнд хуванцар, шил болон бидний тутам хэрэглэдэг бүх л материалууд багтана. Гэхдээ хийгдсэн төрлөөсөө хамаарч хэдэн сая жилийн дараа л байгальд уусаж алга болох болов уу.

Хүний үүсгэсэн материалууд алга болохгүй

12 Мөстлөгийн үе дахин тохиож магадгүй

Дэлхийн дулаарал зогссоноор байгаль өөрийнхөө жамаар хувьсан өөрчлөгдөх болно. Ингэснээр мөстлөгийн үе дахин тохиох боломжтой ба дэлхий дээрх амьтан, ургамлын аймаг устгаж, шинэ төрөл зүйл үүсэж болох юм.

Мөстлөгийн үе дахин тохиож магадгүй

13 Бичин гараг

Хүн төрөлхтөн байхгүй болсны дараа өөр төрөл зүйл дэлхийг удирдаж магадгүй. Бич нь хүний олон шинжийг өөртөө агуулдаг тул дэлхий дээрх хамгийн ухаалаг амьтад болж мэдэх юм. Гэхдээ тэд хүнтэй адилхан болж хувьсана гэсэн үг биш шүү.

Бичин гараг

14 Хүний чулуужмал

Бид үлэг гүрвэлийн үлдэгдлийг олж судалдаг шиг дэлхий дээр үлдсэн бусад амьтад бидний үлдэгдлийг олж болох юм. Урьд өмнө нь амьдарч байсан хүмүүсийн үлдэгдэл хүйтэн цаг агаарын нөхцөлд маш сайн хадгалагдан үлдсэн байдаг шүү дээ.

Хүний чулуужмал

15 Хүний үлдэгдэл

Хүн төрөлхтөн байхгүй болсноор дэлхий дээр зөвхөн барилга байгууламжууд л үлдэх болно. Хэрэв бид саран дээр байсан бол бидний бие цогцос маш сайн хадгалагдаж үлдэх байсан байх. 

Хүний үлдэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()