Амралтын өдрөөр хийх амтат Дак-Галбиний жор

2020-07-25, 11:53
3,245

Амталсан ясгүй тахианы мах, будааны боов (дог), ногоон байцаа, амтат төмс болон бусад ногоо. Энэ бол Солонгос ресторануудын хамгийн алдартай хоолнуудын нэг бөгөөд та энэхүү хоолыг бидний бэлтгэсэн нийтлэл дахь жороор гэртээ хайртай гэр бүлдээ хийж өгөх боломжтой юм. 

Амралтын өдрөөр хийх амтат Дак-Галбиний жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гарал үүсэл

Юуны өмнө уг хоолны гарал үүсэл болон түүхийг бага зэрэг дурдах нь зүйтэй. Дак Галби (닭 갈비) бол Солонгост маш алдартай хоол бөгөөд энэ нь анх 1960-аад онд Чунчон (춘천) болон Канвондо (강원도) хотуудад үүссэн юм. 

Дак гэдэг нь тахиа, галби нь хавирга гэсэн утгатай аж. Гэвч энэхүү хоолонд хавирга ордоггүй. Тухайн үед гахайн хавирга үнэтэй байсан тул тогооч нар тахиан махаар жорыг сольдог байсан байна. 

Дак Галбийг будаагүй өгдөг ч сүүлд үлдэгдэл хоолон дээрээ агшаасан будаа нэмэн хутгаснаар шарсан будааны хуурга болон хувирдаг ажээ. 

Гарал үүсэл

2 Бэлтгэл

Хоол бэлэн болох хугацаа: 40 минут

Порц: 4 хүн

Орц: 

  • Хагас кг тахианы ясгүй мах
  • Ногоон байцаа
  • 1 жижиг Солонгос амтат төмс
  • 10-12 ширхэг будааны боов буюу дог
  • 2 сонгино

Соус: 

  • 1-2 хоолны халбага гучугару (고추 가루)
  • 1 хоолны халбага элсэн чихэр
  • 1 амны халбага Солонгос каррины амтлагч (сонголтоор)
  • 2 хоолны халбага сой соус
  • 2 хоолны халбага будааны дарс
  • 1/2 хоолны халбага эрдэнэ шишийн сироп эсвэл элсэн чихэр
  • 2 хоолны халбага гочужан (가루 가루)
  • 1 хоолны халбага нухсан сармис
  • 1 цайны халбага үрсэн цагаан гаа
  • 1 хоолны халбага гүнжидийн тос

Бэлтгэл

3 Хийх дараалал

  • Будааны боов хатуу байвал хүйтэн усанд 10-20 минут сойж тавина. Хэрэв шинэхэн будааны боов ашиглаж байвал уг хэсгийг алгасаарай. 

Хийх дараалал

  • Соусны орцоо бүгдийг нь сайтар холино.

  • Тахиагаа жижиг хэмжээтэй хэрчин соусандаа хийж орхино.

  • Зураг дээр харуулсны дагуу ногоонуудаа хэрчинэ. 

  • Хайруулын тавгаа сайтар халаагаад хүсвэл тос хийж болно. Эхлээд тахианы мах, дараа нь будааны боов болон ногоонуудаа хийнэ. 5 минутын туршид хоолоо хутгана. Галаа багасгаад бага зэрэг ус хийж өгнө. 

  • Амтат төмс болон будааны боов бэлэн болсны дараа соусны бэлдэцээ нэмж хутгана. Ингээд хэдэн минутын дараа амтат Дак Галби бэлэн болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()