Манай гаригийн тухай итгэмээргүй 20 баримт

Бид төрөл бүрийн эх үүсвэрээс дэлхий ертөнцийн талаар маш олон зүйлийг мэдэж авдаг хэдий ч ертөнцийн сонин сайхан дундаршгүй билээ. Ганцхан цайны халбага зөгийн бал 12 зөгийний бүхий л амьдралын хөдөлмөр гэдгийг та мэдээгүй л биз дээ. Ингээд гайхамшигтай үзэгдлээр баян дэлхий ертөнцийн талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Манай гаригийн тухай итгэмээргүй 20 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аварга загаснаас илүү сельфи олон хүний амь насанд хүрдэг

2015 оны 9 сард 66 настай жуулчин Таж-Махалын ойролцоо селфи хийх гэж байгаад шатнаас унаж амиа алдсан байна. Нэг жилийн дотор дунджаар 12 хүн селфи хийх гэж байгаад амиа алддаг бол аварга загас жилд 8 хүний аминд хүрдэг байна. 

Аварга загаснаас илүү сельфи олон хүний амь насанд хүрдэг

2 Амьдарч байсан цаг хугацааг нь авч үзвэл, тираннозавр стегозавртай биш, хүнтэй илүү ойр

Стегозавр ба тэдний өвөг болох аллозавр, апатозавр зэрэг нь ойролцоогоор 155-145 сая жилийн өмнө амьдарч байжээ. Харин тираннозаврууд 67 сая жилийн өмнө амьдарч байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, стегозавр болон тираннозаврын хооронд 83 сая жилийн зөрүү байна. Одоо үргэлжилж буй Кайнозойн эрин 66 сая жилийн өмнө эхэлсэн бөгөөд энэ үеэс орчин үеийн оюун ухаант хүн үүссэн аж.

Амьдарч байсан цаг хугацааг нь авч үзвэл, тираннозавр стегозавртай биш, хүнтэй илүү ойр

3 Онгоц өмнөхөөсөө илүү удаан нисдэг болсон

Өнөөдөр Нью-Йоркоос Хьюстон хүртэлх шууд нислэг хийхэд 4 цаг шаардагддаг. Харин 1973 онд энэ нислэг 3 цагийн дотор хийгддэг байжээ. Учир нь энэ хугацаанд түлшний үнэ нэлээд нэмэгдсэн бөгөөд удаан нисэх нь түлшний хэрэглээг багасгаж, зардлаа хэмнэх боломжтой хэмээн нислэгийн байгууллагынхан үзсэн байна.

Онгоц өмнөхөөсөө илүү удаан нисдэг болсон

4 Гэр орноо цэвэрлэх нь нэг хайрцаг тамхи татсантай ижил эрүүл мэндэд хортой

Ахуйн цэвэрлэгээний бодисонд агуулагдах төрөл бүрийн химийн бодисыг үнэрлэх нь амьсгалын багтраа өвчин тусах магадлалыг 43 хувиар нэмэгдүүлдэг байна. Химийн бодис нь амьсгалын замын салст бүрхэвчийг гэмтээдэг бөгөөд үйл ажиллагаанд нь саад учруулдаг аж.

Гэр орноо цэвэрлэх нь нэг хайрцаг тамхи татсантай ижил эрүүл мэндэд хортой

5 Дэлхий дээрх бүх төрлийн алимыг амсаж үзэхэд 20 жил шаардагдана

Дэлхий дээр 7500 төрлийн алим байдаг гэнэ. Харин 20 жил гэдэг 7300 өдөр гэсэн үг юм. Тиймээс бүх төрлийн алимыг амсахын тулд танд 20-оос илүү жил ч шаардагдах магадлалтай.

Дэлхий дээрх бүх төрлийн алимыг амсаж үзэхэд 20 жил шаардагдана

6 Орчин үеийн дарсны хундага өнгөрсөн үеийнхээс 7 дахин том болсон

XVIII зууны эхэн үед нэг дарсны хундагад 66 мл дарс ордог байжээ. Харин орчин үед бараг хагас литр дарс багтахаар аяганд дарсыг уух болсон. Тиймээс сүүлийн 300 жилийн дотор аяганы хэмжээ 7 дахин томорсон байна. Ялангуяа сүүлийн 20 жилд дарсны хэрэглээ ихэссэнээр өөрчлөлт их оржээ.

Орчин үеийн дарсны хундага өнгөрсөн үеийнхээс 7 дахин том болсон

7 Нэрээрээ дуудуулдаг үнээ жилд 258 литрээр илүү сүү өгдөг

Эрдэмтэд үнээнээсээ илүү их сүү авах хялбар аргыг зааж өгч байгаа бөгөөд энэ нь үнээгээ ямар нэгэн нэрээр дуудаж, илж, халамжилж байх хэрэгтэй гэжээ. Нэрээрээ дуудуулж байгаа үнээ илүү тайван байдаг гэнэ. Мэдээж, тайван байх нь сүүний гарцанд асар их нөлөөтэй аж.

Нэрээрээ дуудуулдаг үнээ жилд 258 литрээр илүү сүү өгдөг

8 Нэг харандаа 56км урт зураас зурж чадна

Дундаж хэмжээтэй харандаа нь 56 км зураас эсвэл 45000 үг бичиж чадна.

Нэг харандаа 56км урт зураас зурж чадна

9 2500 жилийн өмнө хятадад хутгыг мөнгөний оронд хэрэглэж байсан

МЭӨ 600-200 оны үед оршин тогнож байсан Жоу улсын үед мөнгө гэж байдаггүй байсан учир хүрэл хутгыг мөнгөний оронд ашиглаж байжээ.

2500 жилийн өмнө хятадад хутгыг мөнгөний оронд хэрэглэж байсан

10 Орчин үеийн зурагтны ачаар ноход хүнтэй адил дүрс үзэх боломжтой болсон

Стандарт зурагт дээрх дүрслэл секундэд 60 удаа өөрчлөгдөж байдаг. Хүний нүдний хувьд 50 гц хурдтайгаар өөрчлөгдөх нь зогсолтгүй хөдөлгөөн мэт харагддаг. Харин ноход 75 гц хурдыг ялгаж чаддаг юм. Учир нь тэдний нүд хөдөлгөөнийг ажиглахад зориулагдсан байдаг. 

Тиймээс зурагт тэдний нүдэнд зүгээр л анивчиж харагддаг болов уу. Орчин үеийн зурагт энэ асуудлыг шийдвэрлэсэн учир ноход ч гэсэн зурагт үзэх боломжтой болсон аж.

Үүнээс гадна зурагтийн дэлгэц хүний нүдний түвшинд байдаг учир ноход зурагт үзэж чаддаггүй байна. Хэрвээ зурагтыг газар тавих юм бол нохой ч гэсэн дуртай зурагт үзэх болов уу.

Орчин үеийн зурагтны ачаар ноход хүнтэй адил дүрс үзэх боломжтой болсон

11 Эртний Египетүүд 5000 жилийн өмнө боулинг тоглодог байсан

Боулинг 5000 жилийн өмнө эртний Египетд алдартай байжээ. Египетүүд том танхимд хоёр хоёроороо тоглодог байсан аж. Ингээд тэд 4 метрийн зайнаас нэг нь том нөгөөх нь жижиг бөмбөг шидэж тоглодог байсан гэнэ.

Эртний Египетүүд 5000 жилийн өмнө боулинг тоглодог байсан

12 Туулай махчин амьтны ялгадаснаас идүүлсэн туулайг нь үнэрлэж, таньж чадна

Европын туулай 30 орчим махчин амьтны хоол болдог учир тэд амьд гарах олон арга барилтай болсонд гайхах зүйлгүй. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад тэд өөрт аюул учруулдаг махчин амьтдын ялгадаснаас тэднийг туулай идсэн эсэхийг нь үнэрлэж мэдэрч чаддаг болжээ.

Туулай махчин амьтны ялгадаснаас идүүлсэн туулайг нь үнэрлэж, таньж чадна

13 Дэлхий даяар зарагдаж буй Nutella-гаар 1000 хөл бөмбөгийн талбайг хучих боломжтой

Nutella-г хамгийн анх 1940 онд үйлдвэрлэсэн бөгөөд хүүхэд, томчуудын таалалд нийцсэн бүтээгдэхүүн билээ. Хэрвээ жилийн дотор зарагдсан бүх Нютеллаг талхан дээр түрхэж хөл бөмбөгийн талбай дээр тавивал 1000 хөл бөмбөгийн талбайг хучих боломжтой.  

Дэлхий даяар зарагдаж буй Nutella-гаар 1000 хөл бөмбөгийн талбайг хучих боломжтой

14 Нэг цайны халбага зөгийн бал 12 зөгийний насан туршийн хөдөлмөр юм

Зөгийнүүд бүхий л амьдралынхаа туршид буюу 4-5 сарын хугацаанд 1/12 цайны халбага зөгийн балыг ялгаруулдаг байна. Тиймээс нэг цайны халбага зөгийн бал нь 12 зөгийний насан туршийн хөдөлмөр аж.

Нэг цайны халбага зөгийн бал 12 зөгийний насан туршийн хөдөлмөр юм

15 Ихэнх хүмүүс халуун болон хүйтэн усны ялгааг гоожиж байхад нь олдог

Хүмүүсийн 96 хувь нь хүйтэн, халуун усны ялгааг дуугаар нь ялгаж чаддаг. Энэхүү дүгнэлтийг “Condiment Junkie” дуу бичлэгийн студийн туршилтын үеэр гаргасан байна.

Ихэнх хүмүүс халуун болон хүйтэн усны ялгааг гоожиж байхад нь олдог

16 Бидний биед 0.2 мг алт бий

70 кг жинтэй хүн 0.2 мг алтыг биедээ агуулдаг бөгөөд энэ нь цэвэр байдлаараа 10 нанолитр юм. Хэрвээ куб хэлбэртэй болговол тал тал нь 0.22 мм хэмжээтэй куб үүснэ.

Бидний биед 0.2 мг алт бий

17 Алтыг идэж болно

Мэдээж, энэ төрлийн хоол асар өндөр үнэтэй байх болно. Жишээлбэл: Нью-Йоркт хавч, мөөг болон алтан навчтай хоолыг 666 доллараар худалдаж авах боломжтой.

Та 24 каратын алттай хоолыг идээд огт өвдөхгүй. Цэвэр алт нь хүний биед шингэхгүйгээр хоол боловсруулах эрхтнээр дамждаг.

Алтыг идэж болно

18 Фламинго буцалж буй усыг ууж чадна

Эдгээр шувууд буцлам шахуу халуун усыг ууж чадна. Учир нь фламинго шувуудын амьдардаг нуурын ус нь ихэнхдээ маш өндөр давсны концентрацтай байдагтай холбоотой.

Фламинго буцалж буй усыг ууж чадна

19 Жолоодох чадвар генетиктэй шууд холбоотой

Нэгэн судалгаанаас харахад жолоо муу барих байдал нь эцэг эхийн гентэй холбоотой байжээ. Туршилтад оролцсон 29 хүний 22 нь төрөлхийн жолоо барих чадвар муутай байсан нь төрөлхийн чадвартай 7 хүнтэй харьцуулахад сурах, эзэхших арга барил нь харьцангуй сул үр дүн харуулсан байна. 

Жолоодох чадвар генетиктэй шууд холбоотой

20 Германд Coca-Cola-ны сироп хангалтгүй байсны улмаас Fanta үүсжээ

Энэхүү ундаа 1940 онд Германд үүссэн байна. Томоохон гүрнүүд нацист Германы эсрэг худалдааны хориг тавьснаас үүдэж, Кола найруулах сироп гаалиар орж ирэхээ Тиймээс Герман өөрийн улс оронд буй боломжтой бүтээгдэхүүнийг ашиглаж, Fanta ундааг бүтээжээ. Түүний гол найрлагад алимны гол болон шар сүү багтдаг байсан гэнэ.  Гэхдээ тухайн үеийн Fanta бидний мэдэх Fanta-аас тэс өөр амттай байсан болов уу.

Германд Coca-Cola-ны сироп хангалтгүй байсны улмаас Fanta үүсжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()