Британи эр өөрийг нь 22 удаа хутгалсан эхнэрээ уучилж, хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр шийджээ

Хайр сэтгэл гээчийг аймшигтай зүйл гэж цэрвэх хүмүүс олны дунд мэр сэр байх ч тэдгээрийн хэн нь ч үүнээс насан туршдаа бултаж чаддаггүй нь хачирхалтай. Хосуудын хооронд үл ойлголцол, хэрүүл маргаан гарахыг энгийн үзэгдэл гэдэг ч асуудлууд нь даамжирсаар эцэстээ тус тусын замыг хөөх болдог хүмүүс цөөнгүй. Харин зарим нэг нь аминд нь заналхийлж байсан ч түүнийг үл харгалзан, уучилж нөгөө хүндээ итгэсээр байдаг. Жишээлбэл, Их Британийн Хойд Линкольншир мужийн оршин суугч эр өөрийн эхнэртээ 22 удаа хутгалуулсан ч уучилсан байна.

Британи эр өөрийг нь 22 удаа хутгалсан эхнэрээ уучилж, хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр шийджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Их Британийн иргэд болох Жоанна болон Кевин Синглтон нар гэр бүл болж хамтдаа амьдраад хэдийнээ 25 жилийг өнгөрөөжээ. Өдгөө 48 настай тэднийг гаднаас нь харахад аз жаргалтай, хоорондоо романтик харилцаатай, бие биедээ анхаарал халамж тавьдаг зэрэг өөлөх зүйлгүйгээс гадна, "Үүрд" хэмээн бичсэн хос шивээстэй байсан аж. Бусдын нүдээр тэд үнэхээр төгс хос байв. 

Өнгөрсөн жилийн 9-р сарын нэгэн өглөө Жоанна нөхрийгөө өөрөөс нь урвасан гэж уурлаж, бараг ухаанаа алдсан байна. Улмаар унтаж байсан нөхрийнхөө ар нуруунд болон цээжин хэсэгт хэд хэдэн удаа хутгалжээ. Кевин зугтахыг хичээсэн боловч хэдийн оройтож, шалан дээр унан их хэмжээний цус алдаж эхэлжээ.

Гурван хүүхдийн эцэг, эх Жоанна болон Кевин Синглтон

Хохирогч Кевин Синглтон нийт 22 удаа хутгалуулснаар аминд халтай гэмтэл авсан тул хэдэн долоо хоногийн эрчимтэй эмчилгээний үр дүнд тодорхой хэмжээгээр биеийн байдал нь дээрдсэн гэж эмч нар мэдээлсэн байна. Ийм олон хутгалуулсан хүн амьд үлдэж чадсан нь үнэхээр гайхамшиг байсан аж.

Хэргийн тухайд Кевин эхнэрийнхээ харгис үйлдлийг мартаж чадахгүй боловч түүнийг уучилж чадна гэж мэдэгджээ. Нөхрийнхөө биед ноцтой гэмтэл учруулсан эхнэрийн хэрэг шүүхээр орж, эмэгтэйн гэм бурууг хэлэлцсэн аж.

Хосуудын том хүү Фокс Синглтон ээжийн хамт

Гэр бүлийн хэрүүлээ эмнэлэг, цагдаа, шүүхийн байгууллагатай холбосон хосууд гэр бүлээ цуцлуулаагүй ба эвлэрэхээр болсон гэнэ.

Харин шүүхээс Жоаннад 6 жил 8 сарын хорих ял хүлээлгэсэн байна. Үүгээр зогсохгүй  Жоанна болон Кевин Синглтон нарын хүү Фокс Синглтонд гэмт хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр тэнсэн харгалзах ял оноожээ.

Хүү ээждээ тусалж хэрэг үйлдсэн хутгыг нь нуусан бөгөөд болсон явдлын талаар цагдаад хэлээгүй зэргээсээ болж ийнхүү гэм буруутайд тооцогдсон байна. Мөн Фоксыг 150 цагийн албадан хөдөлмөр эрхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()