Ордуудын сонирхолтой зурхай

2016-01-11, 00:30
36,688
Орд бүрийн хүмүүсийн зан чанар хоорондоо харилцан адилгүй байдаг. Тэдний зарим нь хүчирхэг, хатуу үзэл бодолтой байхад, зарим нь эсрэгээрээ зөөлөн сэтгэлтэй, өрөвч сэтгэлтэй байх нь үнэхээр сонирхолтой хэрэг шүү. Ингээд өөр өөр ордны хүмүүсийг ямар үг уярааж, улмаар байдлыг нааштайгаар шийдэхэд түлхэц болдгийг мэдмээр байвал энэ нийтлэлд анхаарлаа хандуулаарай гэж зөвлөе. 
Ордуудын сонирхолтой зурхай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хонины орд
"Би чамаас илүү гэрэлтэх өөр хэнийг ч, урьд өмнө харж байсангүй" 
Энэхүү ордонд төрсөн хүмүүс төрөлхийн удирдагч, манлайлагч,  дүүрэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байх нь элбэг юм. Тиймээс тэднийг хэн нэгэн магтахад туйлын дуртай байдаг.



2. Үхрийн орд
"Чи үнэхээр дур булаам юм"
 Үхрийн ордонд төрсөн бүсгүйчүүд ихэвчлэн царайлаг, дур булаам төрхтэй байдаг. Зан чанарын хувьд, үзэл бодлоо хэн нэгэнтэй хуваалцах дургүй, дотогшоо хүмүүс учир тэдний давуу талыг өөрсдөд нь хэлэхэд тэд илүү дуртай.



3. Ихрийн орд
"Чиний хэлснээр л болъё" 
Ихрийн ордны давуу тал нь тэд төрөлхийн шинийг санаачлах, төлөвлөх дуртай байдаг ажээ. Тиймээс хүмүүс тэдний сэдсэн санааг дэмжин, хэрэгжүүлэхэд бүх хүсэл нь биелсэн мэт сэтгэгдэл төрдөг байна.



4. Мэлхийн орд
"Би өнөөдөр гэртээ өнжих болохоор чамдаа амттай хоол хийж өгье"
Тус ордны бусдыг татах чанар нь гэрсэг байдал, хайр халамж юм.



5. Арслангийн орд
"Би чамайг бишрэхээ зогсоож чадахгүй нь ээ" 
Арслангийн ордонд төрсөн хүмүүс, сонгосон сонголтондоо үнэнч хүмүүс юм. Тиймээс тэрхүү ордны залуус, сонгосон бүсгүйдээ бүхий л амьдралаа зориулж чаддаг гэнэ.



6. Охины орд
"Би үүнийг ганцаараа хийж чадахгүй нь. Надад хийхэд минь туслаач" 
Охины ордонд төрсөн хүмүүс, хамт олонсог, багийн ажиллагааг дэмжин ажиллах дуртай хүмүүс байдаг. Тиймээс ч тэдэнд хамтран ажиллах саналыг тавихад тэд гаднаа ил гаргахгүй ч дотроо эгээ л жаахан хүүхэд мэт хөөрөн баясаж байдаг.



7. Жинлүүрийн орд
"Би чиний талаар илүү ихийг мэдмээр байна"
 Тэдний нүдрүү харан, өөрийг нь сонирхож байгаагаа илэрхийлэхэд, тэд үүнийг таатайгаар хүлээж авахаас гадна, өөрийн сүр хүчийг үзүүлсэн мэт ихэмсгээр толгой өргөн, өөрөөрөө бахдан суудаг гэнэ.



8. Хилэнцийн орд
"Чи бол миний ярилцаж чадах хамгийн итгэлтэй хүн"
Тэд маш итгэлтэй хүмүүс, таны хэлсэн нууцыг өөр хэнд ч хэлэхгүй "цоожтой авдар" мэт хүмүүс байдаг.



9. Нумын орд
"Яагаад хувцасаа баглаад, нэг тийшээ аяллаар явж болохгүй гэж?"
Тэд адал явдалд дуртай, шинэ зүйлсийг туршиж үзэх сонирхолтой. Тиймээс та нумын ордныхонтой дотно танилцхыг хүсвэл, аяллаар явахыг санал болгоорой.



10. Матрын орд
"Хэн ч чамаас илүү үүнийг хийж чадахгүй"
Матрын орныхон, их шазруун, хийсэн зүйлээ дуусгаж байж санаа нь амардаг хүмүүс байдаг. Тиймээс тэдэнд өөрсдийг нь илүү гэдгийг мэдрүүлэх үгсийг хэлж байгаарай.



11. Хумхын орд
"Олон юм бодож, өөрийгөө зовоох хэрэггүй дээ"
Тэд аливаа зүйлийг олон талаас нь бодох дуртай. Энэ зан нь заримдаа тэднийг хэтэрхий их юм бодуулахад хүргэдэг байна.



12. Загасны орд
"Арай дээрдэж чадав уу?"
Загасны ордныхон хүмүүст амархан гомддог, зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг ажээ. Тиймээс тэдний сэтгэлийг ойлгодог, тусладаг хүмүүст дуртай байдаг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()