Эдгээр улсын нийслэл хотыг хүн бүр андуурдаг!

Дунд сургуульд бид АНУ-ын нийслэл нь Нью-Йорк биш Вашингтон, Австралийн нийслэл нь Сидней биш Канберра, Туркийнх Стамбул биш Анкара гэдгийг сонсоод гайхширдаг байсан. Гэтэл хамгийн том хотыг нь нийслэл гэж андуурч мэдэх  36 улс орон байдаг юм. Гэхдээ тэд бүгдээрээ хамгийн олон хүнтэй том хотоо нийслэл биш болгосон улс. Энэ зураг дээр л гэхэд хамгийн том хот нь нийслэл  биш улс орнуудыг тэмдэглэсэн байна. Энэ том хотууд нь дэлхийн бүх нийслэлийн хүн амын 14 хувийг эзэлдэг гэх хөгжилтэй судалгаа бий. 

Эдгээр улсын нийслэл хотыг хүн бүр андуурдаг!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Швейцар

Швейцарын нийслэл юу вэ гэхэд эхлээд Цюрих орж ирнэ, хоёрдугаарт Женевийг нэрлэнэ. Цюрих бол эдний санхүүгийн гол төв нь бол хоёр дахь нь дипломат ажиллагааны төв. Харин тус улсын засгийн газар байрладаг албан ёсны нийслэл нь Берн юм.

Швейцар

2 Монако

Энэ жижиг улсын нийслэлийг Монте-Карло гэж бүгд боддог ч үнэн хэрэгтээ засаг захиргааны төв нь Монако. Вант улсын нэрийг хотын нэрээс ялгахын тулд Монако-Вилль гэдэг байна. Гэлээ ч ердөө 975 оршин суугчтай энэ сууринг хот гэхэд бас хэцүү.

Монако

3 Вьетнам

Вьетнамын нийслэл нь улсдаа хоёрт ордог 7,7 сая хүнтэй Ханой. Хамгийн том хот нь бол 8,4 сая хүнтэй, өмнө нь Сайгон нэртэй байсан Хошимин хот. Сайгон нь Вьетнамыг францын колони байхад нийслэл байгаад хожим нь Өмнөд Вьетнамын байсан юм. Вьетнамын удирдагчийн нэрээр Хошимин гэж нэрлэсэн ч Сайгон нэрийг нь өнөө ч хэрэглэдэг.

Вьетнам

4 ӨАБНУ

Энэ бол тивдээ хамгийн өндөр хөгжилтэй, хамгийн олон үндэстэн оршин суудаг улс. Иймдээ ч энд албан ёсны 11 хэлээр ярьдаг. Өмнөд Африкийг гурван нийслэлтэй гэж бас болно. Претория нь засаг захиргааны төв нь бол Кейптаун хууль тогтоох, Блумфонтейн нь шүүх засаглалын төв. Гэхдээ тус улсын хамгийн том хот нь 4,4 сая хүнтэй Йоханнесбург юм.

ӨАБНУ

5 Бразил

Нийслэл нь “Рио-де-Жанейро” шүү дээ гэж бид дуу алдана. Уг нь тийм, гэхдээ энэ хот 1763 оноос 1960 он хүртэл нийслэл нь байсан. Тэгээд ч тус улсын хамгийн том хот нь биш. Сан-Паулу хот 12 сая хүнтэй. 1891 онд баталсан Бразилын Үндсэн хуулиар улсын нийслэл нь улсынхаа газар нутгийн төвд байх ёстой юм байна. Ийм болохоор нийслэлээ Рио-де-Жанейрогоос нүүлгэж Бразилиа хотод шилжүүлсэн.

Бразил

6 Арабын Нэгдсэн Эмират

Арабын Нэгдсэн Эмират улс 1971 онд байгуулагдахад л  Абу-Даби түр цагийн нийслэл статустай явж ирж. Шинэ улс Үндсэн хуулиндаа нийслэл болгох шинэ Аль-Карама гэдэг хот байгуулахаар шийдвэрлэжээ. Харамсалтай нь шинэ хотоо барьсангүй. Ингээд 1966 оноос Абу-Даби тус улсын байнгын нийслэл болох нь тэр. Уг нь тус улсын хамгийн том хот бол гурван сая хүнтэй Дубай юм.

Арабын Нэгдсэн Эмират

7 Шинэ Зеланд

Нийслэл Веллингтон нь тус улсын хамгийн том, 1,6 сая хүнтэй Окленд хотоос гурав дахин цөөн ердөө 415 мянган хүнтэй. Окленд нь 1865 оноос Шинэ Зеландын албан ёсны нийслэл байсан ч  хүн ам асар хурдтай өссөнөөс болоод нийслэлээ Веллингтон руу нүүлгэсэн байна. Веллингтон бол манай гаригийн хамгийн өмнө зүгийн нийслэл юм.

Шинэ Зеланд

8 Канад

Энэ улсын гол хот болох гэж 26 жилийн туршид өрсөлдөж Торонто, Квебек хотын хооронд дөрвөн ч удаа шилжиж байж. 1857 онд хатан хаан Виктория эрс зоримог шийдвэр гаргаж Оттаваг нийслэл хэмээн зарлажээ. Оттава өнөөдөр улсынхаа том хотуудын жагсаалтад дөрөвдүгээрт ордог бол хамгийн том нь 2,7 сая хүнтэй Торонто.

Канад

9 Энэтхэг

Энэтхэгийн нийслэл Нью-Дели улсдаа Дели хотын дараа орох хоёр дахь том хот юм. Калькуттад байсан Британийн дэд хааны захиргааг 1911 онд  Делид  шилжүүлсэн юм байна. Харин Энэтхэг улс тусгаар тогтнолоо зарласан 1947 онд нийслэлээ Нью-Дели рүү шилжүүлжээ. Тус улсын хамгийн том хот нь өмнө нь Бомбей нэртэй байсан Мумбай 12,5 сая хүн амтай.

Энэтхэг

10 Казахстан

Манай гаригийн хамгийн залуу нийслэл бол Казахстаны нийслэл Астана. 1997 онд Акмола гэдэг нэртэй байсны дараа жилээс нь нийслэл болж Астана нэртэй болсон. Тус улсын хамгийн том хот, хуучин нийслэл Алма-Ата 1,8 сая оршин суугчтай бол Астана нэг сая хүнтэй.

Казахстан

11 Пакистан

Пакистаны өнөөгийн нийслэл Исламабадыг ирээдүйн нийслэл хэмээн тусгай төслөөр барьж байгуулсан гэдэг. Харин тус улсын хамгийн том хот нь Карачи 15 орчим сая хүнтэй, бас ч 11 жилийн туршид тус улсын нийслэл байсан хот ажээ.

Пакистан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()