Том хацраа арилгахыг хүссэн охин бодит амьдрал дээрх "Хөвсгөр Боб" болжээ

Орчин үед эмэгтэй хүн бүр л V-line хэлбэрийн нүүртэй болохыг хүсэж, боломжтой нь гоо сайхны мэс ажилбарт орох нь энгийн үзэгдэл болсон билээ. Тэгвэл 19 настай София Маррокуин гэх бүсгүй өөрийн нүүрний хэлбэрийг олж, V-line хэлбэртэй болгох ажилбарт орсон ч нүүрний хэлбэр түүний хүссэнээр шовх бус, харин дөрвөлжин болсон байна.  

Том хацраа арилгахыг хүссэн охин бодит амьдрал дээрх "Хөвсгөр Боб" болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

19 настай Софии Маррокуин (Sofia Marroquin) бүсгүйд хацрынхан хэлбэр таалагдахгүй байсан учир тэрээр хэлбэрийг нь өөрчлүүлэхийн тулд гоо сайхны мэс засалчид хандсан байна. Гэвч хэлбэр засах ажилбарын үеэр алдаа гарсан бололтой бүсгүй дөрвөлжин хацартай болсон бөгөөд эргээд бөөрөнхий хацартай болохыг хүсэж байгаа гэнэ.

Хэт их мэс ажилбар хийлгэхгүйн тулд тэрээр "Kybella" гэх ажилбарыг хийлгэсэн бөгөөд энэ нь нүүрний илүүдэл өөхийг хусаж биш, харин тарианы тусламжтайгаар хайлуулдаг арга юм.  Энэ төрлийн гоо сайхны ажилбарыг өдөр бүр олон мянган бүсгүйчүүд давхар эрүүгээ арилгах, нүүрний хэлбэрээ өөрчлөх зорилготойгоор хийлгэдэг аж.

Хэрэглэгчдийн сэтгэгдэлтэй уншиж танилцсан Маррокуин эмнэлэгт хандсан байна. Уг ажилбар тийм ч хялбар байгаагүй бөгөөд тариа маш их өвдөлттэй байснаас гадна бүсгүйн нүүр цусан шарх, хөхрөлтөөр дүүрсэн юм.

Хамгийн аймшигтай зүйл нь Софияг гэртээ ирсэн хойно тохиолдсон байна. Түүний төрөлхийн эрүү хавдаж, нүүр нь дөрвөлжин хэлбэртэй болсон бөгөөд царай нь яг л Щелкунчик мэт болсон гэнэ.

Бүсгүй тун удахгүй хавдар нь бууж, нүүр нь хэвийн хэлбэртээ орно гэдэгт итгэлтэй байгаа аж. Гэхдээ одоогийн байдлаар София сэтгэл санаагаар огтхон ч унаагүй бөгөөд "TikTok" бичлэг хийж, цахим сүлжээнд нийтэлснээр түүний бичлэг тэр даруй 3,6 сая лайкийг цуглуулж чадсан байна. Бүсгүйн бичлэг дор түүнийг сэтгэл санаагаар дэмжсэн болон доромжилсон бичлэг хангалттай байсан гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()