54 настай Моника Беллуччи сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулжээ

Олны анхаарлын төвд байсан 30 жилийн хугацаандаа халуухан төрхөө огтхон ч алдаагүй хэмээн магтуулдаг Моника Беллуччи өдгөө 54 нас хүрч байгаа билээ. Тэгвэл алдарт жүжигчин маань саяхан "Madame Figaro" сэтгүүлийн нүүрэнд зориулан усны хувцастай зургаа авахуулсан байна.

54 настай Моника Беллуччи сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрбээр "Madame Figaro" сэтгүүлд зургаа даруулж, ярилцлага өгөхдөө кино продюсер Харви Вейнштейнийг тойрсон дуулиант явдлын талаар үзэл бодлоо хэлсэн байна. "Miramax" кино компанийн үүсгэн байгуулагч Харви Вейнштейн нь арваад жүжигчин бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр буруутгагдаад байгаа юм.

Бүсгүй тэр талаар "Би тухайн үед азтай байжээ. Хувь заяа минь намайг харж үзсэн байх. Ер нь эмэгтэйчүүдийг хохирогч хэвээр нь үлдээхгүй байх, эмэгтэй хүн өөрийнхөө төлөө тэмцэж чадна гэдгийг ухамсарладаг байх нь бидэнд маш чухал болоод байна" гэж хэлжээ.

Тэрбээр бүсгүй хүн өөртөө сэтгэл хангалуун, юунаас ч айж эмээхгүй, ялангуяа үнэнийг илчлэх зоригтой байх ёстойг өөрийн инстаграмаараа дамжуулан уриалдаг. Үүнийгээ ч батлан Моника Беллуччи сэтгүүлд сайхан биеэ гайхуулсан нь энэ аж. 

54 настай Моникагийн бариу усны хувцас, цагаан цамц өмссөн зургаар "Madame Figaro" сэтгүүл шинэ дугаарын нүүр хуудсаа чимсэн бөгөөд үүнийг дагаад олон магтаал сайшаал, сайхан үгс жүжигчин түүнд ирсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()