Америкчуудын тухай ташаа ойлголт

2014-01-28, 21:48
25,037
Олонхийн үзэж байгаагаар Америк хүн гэдэг өөрийн улсын далбаан дор зогсож, нэг гартаа гамбургер, нөгөө гартаа зэвсэг барьсан хүн байх ёстой мэт төсөөлөгддөг. Үүнээс гадна бид тэднийг маш найрсаг, хүнтэй харьцах дуртай бас бүгд л зэвсэгтэй байдаг мэтээр хүлээн авдаг. Тэгвэл энэ бүхэн ташаа ойлголт бололтой. Үнэн хэрэгтээ Америкчууд...
Америкчуудын тухай ташаа ойлголт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Америкчууд маш залхуу. Тэд машингүй явж чаддаггүй
Америкчууд машин барьж хотынхоо өргөн замаар давхидаг нь үнэн. Гэхдээ машин барьж сурах нь Америкт зайлшгүй шаардлагатай зүйл юм. Учир нь унаагүй тэд ганц гудамжнаас хол хэтэрч чадахгүй. Америкийн хотууд маш том учир ийнхүү өөрийн хувийн унааг ашиглах нь илүү тохиромжтой байдаг байна.

www.caak.mn

2. Үндсэрхэг үзэлтэнгүүд
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яагаад ч юм Америкчуудыг маш үндсэрхэг үзэлтэн хэмээн бидэнд ойлгуулдаг. Мэдээж эх орноо гэсэн үзэлтэй хүн байдаг ч ихэнхи Америкчууд бусад орноор аялах дуртай байдаг бөгөөд бусад үндэстэнгүүдийг магтан, шүтэх нь ч бий. Тиймээс тэд Хойд Америкаас өөр газар нутаг мэдэхгүй гэвэл бас л худлаа болох нь ээ.

www.caak.mn

3. Бүх Америкчууд Макдональдст дуртай
Америкийг түргэн хоолны төвлөрсөн газар хэмээн хүмүүс ойлгодог. Хэдийгээр Америкт түргэн хоолны маш олон кафе, ресторан байдаг ч, Америкт маш олон төрлийн хоолны сонголттой байдаг. Жишээлбэл: Мексик гал тогоо, Куб гал тогоо, Ливан гал тогоо, Хятад гал тогоо гэх мэт олон үндэсний хоолоор биднийг дайлах болно. Үүнээс гадна муж бүрээрээ өөрийн гэсэн өвөрмөц хоолтой байдаг.

www.caak.mn

4. Америк иргэн бүр галт зэвсэгтэй
Америкт бууг худалдаж авах маш амархан байдаг. Та аль ч дүүрэгт амьдарч байсан таны эргэн тойронд хувьдаа буутай ч, буугүй ч хүмүүс бий. Гэхдээ л ихэнхи Америк иргэнд буу байдаггүй байна. Харин ч тэд буу эзэмших эрхийг хорих хэрэгтэй хэмээн үздэг аж. Том хотуудаас илүү жижиг хотуудад буу эзэмшдэг иргэд их байдаг байна.

www.caak.mn

5. Хамгийн том хотууд нь Нью-Йорк болон Лос-Анжелос
Бодит байдал дээр: Америкт маш олон баян хүмүүс алдартангууд амьдардаг болохыг хүн бүр мэддэг. Мөн л зурагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамгийн том хот нь энэ хоёр хот л мэт ойлголтыг төрүүлдэг. Үнэн хэрэгтээ Америкт Лас Вегас, Сан-Франциско, Сан-Диего, Атланта, Майами гэх мэт маш олон үзэсгэлэнтэй, том хотууд байдаг байна.

www.caak.mn

6. Америкчууд хүйтэн хөндий, догшин ширүүн гаж хүмүүс
Хэрвээ чи Гадаадаас америкт ирсэн бол тэд чамтай маш эелдэг харьцаж, олон зүйлийн талаар асууж шалах болно. Мөн хүнд ачаатай явж байвал заавал ачааг чинь буулгахад туслана. Үүнээс гадна дуртай дуугаа явах үед, дэлгүүрт хямдрал зарласан үед "wow" хэмээн уулга алдах нь элбэг тохиолддог. Тэд бол эелдэг, тусч, сэтгэл хөдлөл өндөр хүмүүс юм.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()