Хар, цагаан батганаас хэрхэн ангижрах вэ?

2018-03-07, 17:25
7,511

Арьсны нүхэнд хөлс, тос, будаг, тоос шороо орж бөглөрснөөр хар, цагаан батга үүсдэг байна. Харин үүнийг арилгахын тулд нүүрээ маш сайн цэвэрлэж байхаас гадна өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх шаардлатай аж. Гэвч гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд бас л нилээд өртөг өндөртэй байдаг. Харин гэрийн нөхцөлд таны гар дор байдаг материалуудаар хар, цагаан батгыг ор мөргүй арилгаж болдог. 

Хар, цагаан батганаас хэрхэн ангижрах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүүрний утлага болон халуун жин тавих

Зарим цагаан батга нь шахахад л алга болчихдог. Харин шахахын өмнө гараа сайн угааж, халдваргүйжүүлэх хэрэгтэй гэдгийг санаарай. Савтай халуун ус бэлдээд нүүрээ 6-8 минут  орчим утах хэрэгтэй. Ингэхдээ мэдээж толгой дээгүүрээ алчуур нөмөрч, уурыг дотроо хадгалаарай. Халуун уур нь арьсны нүхийг нээж өгдөг. Үүний дараа батгыг цэвэрхэн шахаж, цэвэрлээд дараа нь нян бактери устгах шингэнээр арчиж цэвэрлэнэ.

Нүүрний утлага болон халуун жин тавих

2 Алимны цуу

Алимны цуу нь гоо сайханд түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Үүний нэг нь цагаан батга арилгах юм. Шингэлээгүй алимны цууг шууд хэрэглэх нь арьс түлэх аюултай тул 2 амны халбага алимны цууг 200 гр устай хольж, нүүрэндээ түрхээд 20 минутын дараа угаана. 

Алимны цуу

3 Лимоны шүүс

Лимоны шүүс нь байгалийн гаралтай нүх агшаагч тул шууд хэрэглэж болно. Шинэхэн лимоны шүүсийг шахаж, үрийг нь салгаад, нүүрэндээ нимгэн түрхэнэ. 10 минутын дараа хүйтэн усаар  зайлж угаагаарай.

Лимоны шүүс

4 Цайны модны тос

Цайны модны тос нь бактерийн эсрэг өндөр үр дүнтэй тул батгатай тэмцэх хамгийн зөв сонголт юм. 1.5 амны халбага зуун настын гелийг 2-3 дусал цайны модны тостой холино. Хөвөнд шингээгээд, нүүрээ арчина. Ингээд тосоо хатсан хойно нь угаана.

Цайны модны тос

5 Салицилын хүчил болон бензол фероксид

Хэрвээ дээрх байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд танд нэг их үр дүн үзүүлэхгүй байвал найрлагандаа дээрхи 2 бодисыг агуулсан гоо сайхны бүтээгдүүхүүнүүдийг давамгайлан сонгоорой. 

Салицилын хүчил болон бензол фероксид

6 Зөөлөн чанарын цэвэрлэгч

Хар, цагаан батгатай арьстай бол зөөлөн чанарын цэвэрлэгч болон халуун бүлээн усаар нүүрээ арчилах хэрэгтэй. Хүчтэй найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг илүү их тос ялгаруулахад хүргэдэг учраас улам илүү асуудал учруулдаг. 

Зөөлөн чанарын цэвэрлэгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()