Америкт хориглодог хачирхалтай зүйлс

Америк нь эрх чөлөөний бэлгэдэл болсон орон хэдий ч энэ улсад зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдах, импортоор оруулах ч хориотой байдаг. Хамгийн сонирхолтой нь тэдгээр бүтээгдэхүүнүүд дэлхийн бусад оронд ямар ч асуудалгүй зарагддаг аж. 

Америкт хориглодог хачирхалтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Адууны мах

Энэ оронд адууны мах тэр чигтээ хориотой. Тэр бүү хэл хагас боловсруулсан адууны махан бүтээгдэхүүн ч зарагддаггүй байна. Мөн улс даяар хориглодог учир гадаадаас адууны мах нэвтрүүлж болохгүй. Шалтгаан нь шашнаас гадна адууг бусад амьтдаас илүү хүндэтгэж "зэрлэг өрнөдийн" буюу ковбойн соёлоос үүдэлтэй аж.

Адууны мах

2 "Абсинт" архи

75 хувийн спиртийн агууламжтай энэхүү хатуу ундааг агь их хэмжээгээр агуулдаг гэж учир худалдахыг хориглодог. Агь нь органик мансууруулах бодисын бүлэгт багтдаг ургамал юм.  

"Абсинт" архи

3 Түүхий сүү

Тус улсад сүү сүүн бүтээгдэхүүн бол зөвшөөрөгддөг. Хэн ч хаана ч уух боломжтой боловч сүүтэй холбоотой зарим нэг хязгаарлалтууд бий. Тухайлбал, АНУ-ын зарим мужид зөвхөн ариутгаж, боловсруулсан сүүг л худалдахыг зөвшөөрдөг бөгөөд ямар ч тохиолдол шууд саасан, боловсруулаагүй сүү худалдахыг хориглодог. 

Түүхий сүү

4 Киндер шоколад

Хүүхэд бүрийн дуртай тоглоомтой киндер шоколад энэ улсад огт зарагддаггүй. Учир нь тус улсад хүүхдүүд жижиг тоглоомын хэсгүүдэд хахаж, амьсгал нь боогдсон, идэхийг завдсан тохиолдол олон гарч байжээ. Хүүхдүүд доторх тоглоомыг нь ч идэж болно гэж боддог байна. Хэрвээ киндер шоколадыг гадаадаас авчирсан байвал 2 мянган доллараар торгуулна. 

Киндер шоколад

5 Алкохол агуулсан энергийн ундаа

Америкчууд олон төрлийн энергийн ундааг өргөн хэрэглэдэг найрлагандаа алкохол агуулсныг нь хүний биед маш их хор хөнөөл учруулдаг гэж үздэг. Энэ нь маш зөв шийдвэр бөгөөд дэлхийн бусад орнууд хэрэгжүүлэхэд ч гэмгүй. 

Алкохол агуулсан энергийн ундаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()