"Кайзен" буюу нэг минутын зарчим
Япон соёлд “кайзен” хэмээх уламжлал байдаг бөгөөд энэ нь өөрийгөө тогтмол өөрчлөхөд чиглэгдсэн “нэг минутын зарчим” юм. Энэхүү арга барилыг хэрэгжүүлэхэд маш хялбар. Тухайн хүн өдөр бүр тодорхой нэг цагт ямар нэг зүйлийг нэг минутын турш хийнэ. Хамгийн залхуу хүн ч энэ даалгаврыг амархан биелүүлж чадна. Хэрвээ та 30 минутаас дээш хугацаа зарцуулах зүйлийг тогтмол хойшлуулдаг бол нэг минутын чөлөөг өөртөө ямар ч тохиолдолд гаргаж чадах болов уу.
Өдөр бүр нэг минутын турш хийх даалгавар нь юу ч байж болно. Жишээлбэл: гар дээр суниах, ном унших, гадаад хэл сурах гэх мэт. Нэг минутын дотор танд тухайн хийж буй зүйлтэй тань холбоотой таагүй мэдрэмж төрж амжихгүй бөгөөд харин ч аз жаргал, тайвшрал мэдрүүлнэ. Ийнхүү энгийн бяцхан алхмыг хийснээр та амжилтад хүрэх, өөрийгөө өөрчлөхөд нэг алхам ойртож байгаа юм.
Кайзен зарчим нь анх Япон улсад үүссэн байна. Кайзен гэдэг нь “төгсгөлгүй үргэлжлэх өөрийгөө хөгжүүлэлт” гэсэн утгатай. Энэхүү арга барилыг Масааки Имаи анх гаргасан бөгөөд тэрээр уг аргыг бизнес болон хувь хүний хөгжилд хэрэглэх боломжтой гэж үзсэн байна.
“Нэг минутын зарчим” –ын талаар анх сонсоход хуурамч, үр дүнгүй, утгагүй зүйл мэт санагдана. Ялангуяа барууны оронд амьдарч байсан иргэд энэ тал дээр үл ойшоосон байдалтай ханддаг бөгөөд тэд маш их хүч хөдөлмөр зарцуулснаар амжилтад хүрэх боломжтой гэж үздэг юм. Гэвч хүнд хөдөлмөр, зав чөлөөгүй ажиллах нь тухайн хүнийг залхааж, зорьсон зорилгодоо хүрч чадахгүйд хүргэдэг. Харин кайзен арга барилыг хүн бүр хэрэгжүүлж чадна. Жишээлбэл: Японд заах арга барилыг сайжруулахын тулд кайдзенийг ашигладаг байна.
Нэн түрүүнд та зорилгоо тодорхойлоход л хангалттай.