Өдөр бүр "мандарин" жимс идвэл юу болох вэ?

2018-12-28, 17:37
12,908

Шинэ жил гэхээр л мандарин буюу жүрж санаанд ордог цаг байлаа шүү дээ. Одоо ч гэсэн тэрхүү жимсний үнэр томчууд, хүүхдүүдэд ялгаагүй баярын уур амьсгал, сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Харин ашиг тусынх нь хувьд авч үзвэл мандарин нь жирийн нэг жүржийн төрлийн жимс биш ажээ. Бие галбирыг сайхнаар нь хадгалах, анхаарал төвлөрөхөд туслах гээд олон ашигтай зүйлийг жүрж жимс өгдгийг судлаачид тогтоожээ. Ингээд та бүхэнд өдөр бүр жүрж идвэл хүний биед ямар өөрчлөлт гардгийг танилцуулъя.

Өдөр бүр "мандарин" жимс идвэл юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жин хасахад тусална

Тус жимсний 85 хувийг ус бүрдүүлдэг бөгөөд 100 грамм нь ердөө 53 ккал илчлэг агуулдаг. Жүржийн тусламжтайгаар жин хасах амархан, дэглэмийн дагуу идэж буй хоолтойгоо хамт идэхэд л болно. 

Мөн жүржид агуулагддаг цитрусын хүчил болон алимны хүчил нь биеийн хорыг гадагшлуулж шингэцийг сайжруулдаг байна. Харин хэтрүүлж болохгүй. Насанд хүрсэн хүн нэг өдөрт хамгийн ихдээ 7 ширхэг жүжр идэж болно.

Жин хасахад тусална

2 Амин дэмийн хэрэгцээг хангана

  • C аминдэм (антиоксидантийн үйлчилгээтэй, хөгшрөлтийг удаашруулна)
  • A аминдэм (арьсны болон үс, шүд, яс, булчингийн нөхөн сэргээлтийг сайжруулна)
  • B1 аминдэм (тархины ажиллагааг сайжруулж сэтгэх, төвлөрөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зүрхний булчингийн хэвийн ажиллагааг хангана)
  • B6 аминдэм (мэдрэлийн эмгэгээс сэргийлнэ)

Амин дэмийн хэрэгцээг хангана

3 Өвчний эдгэрэлтийг түргэсгэнэ

  • Жүрж нь хорт хавдар зэрэг олон өвчинтэй тэмцэхэд эерэг нөлөө үзүүлдгийг эрдэмтэд тогтоожээ. Британийн Лестер хотын их сургуулийн эрдэмтдийн судалснаар цитрусын төрлийн жимсний хальсанд элэгний хорт хавдрын эсийг устгах үйлчилгээ бүхий бодис агуулагддаг байна. 
  • Жирэмсэн эмэгтэйд маш хэрэгтэй фолийн хүчил бүхий B аминдэмийн цогц жүржид агуулагддаг. Тэрхүү цогц нь жирэмсэн эхчүүдийн дархлааны системд туслалцаа үзүүлдэг байна. Өдөрт 1-2 жүрж идсэнээр фолийн хүчлийн хэрэгцээ нөхөгдөж, ургийн жинг хэвийн хэмжээнд байлгах нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
  • Жүржийг долоо хоногт дор хаяж нэг удаа хэрэглэснээр уушгины ажиллагааг сайжруулахаас гадна астма өвчний зовуурыг намдааж амьсгал давхцахаас сэргийлдэг байна.

Өвчний эдгэрэлтийг түргэсгэнэ

4 Гоо сайхан болгоно

C аминдэм дархлааны системийг бэхжүүлээд зогсохгүй коллаген үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Коллаген нь үсийг гялалзуулж, гадарга дээр нь хамгаалалтын бүрхүүл үүсгэх үйлчилгээ бүхий чухал уураг юм. Мөн бие дэх коллаген, эластин дутагдах үед арьсны эсэнд нэмэлт тэжээл хэрэг болдог. Жүржид байх C аминдэм нь арьсыг цэвэр, шинэхэн харагдуулах, нарны хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээг үзүүлж, арьсны пигмент өөрчлөгдөх, үрэвсэл үүсэхээс сэргийлдэг байна. 

Гоо сайхан болгоно

5 Аз жаргалыг авчирна

Энэ нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл гэнэ шүү. Жүржийг тогтмол хэрэглэснээр стресс багасаж, урам зоригтой болдог байна. Мөн Жүржийн хальсыг цайнд хийж ууснаар ямар ч хүйтэн орой дулаан тухтай мэдрэмжийг та авч чадна. Цайны навчиндаа мандарины нунтагласан хальс хийгээд 5-10 минут буцалгаад уухад л хангалттай.

Аз жаргалыг авчирна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()