Онгоцны үйлчлэгч нарын нууц амьдрал

Онгоцны үйлчлэгч нар үргэлж л бидний хараанд байдаг шүү дээ. Өв тэгш бие хаа, царай зүс, тал бүрийн мэдлэг гээд л тэдэнд байхгүй зүйл гэж үгүй мэт... Үйлчлүүлж буй хүн бүхэнтэй найрсаг харьцаж, үргэлж л сайхан харагддаг. Гэвч тэдгээр сайхан багны цаана юу болдгийг бид төдийлөн мэддэггүй, бүр төсөөлөл ч үгүй. Тиймээс ч та бүхэндээ онгоцны үйлчлэгч нарын тухай сонирхолтой 20 асуултын хариултыг хүргэе. Эдгээр сэдвүүдийг бид тэднээс асуухыг хүсдэг ч төдийлөн зориглодоггүй билээ. 

Онгоцны үйлчлэгч нарын нууц амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Тэд онгоцны хоол иддэг үү?"

Тиймээ. Тэд нислэгийн бүхий л хугацаанд зорчигчидтойгоо ижилхэн хоолыг иддэг. Тиймдээ ч ходоод гэдэсний асуудалтай байх нь элбэг. Таны харж байгаачлан, тус хоол нь нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдийн хоол юм.

"Тэд онгоцны хоол иддэг үү?"

2 "Онгоцны нисэгчдийн зорилго юу вэ?"

“Нэг хүний хаягдал, нөгөө хүний эрдэнэс болж байдаг” хэмээх сайхан үг бий. Онгоцны үйлчлэгчид үргэлж л нисч явдаг. Гэхдээ дотоодын нислэгээс олон улсын нислэгт гарах нь тэдэнд аз жаргал болдог гэнэ. Тэд тодорхой үе шат, дамжлагатайгаар нислэгт сонгогддог. Хашир туршлагатай, шилдэг ажилчид л олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байна. Тиймээс тэд энэ өндөрлөгт гарахын тулд нойр хоолгүй хөдөлмөрлөдөг ажээ.

"Онгоцны нисэгчдийн зорилго юу вэ?"

3 "Удаан хугацааны нислэгийн дараа яадаг вэ?"

Удаан хугацаанд ниссээр, гэртээ ирэхэд л тэд ямар их ядарснаа мэдэрдэг. Бүр өөрийн цахим хуудсанд ирсэн гэх тэмдэглэгээг хийж чадахааргүй их ядарсан байдаг ажээ. Нислэгээс ирсний дараах хэдэн өдрийг үхсэн мэт л гэртээ унтаж өнгөрүүлнэ. Харин дараа дараагийн өдрүүдээс л арай ядан, хүнтэй уулзах тэнхэлтэй болдог байна. Тэгэхээр чадах чинээгээр сайтар унтаж, амрахыг л хүсдэг ажээ.

"Удаан хугацааны нислэгийн дараа яадаг вэ?"

4 "Нислэгийн туршид шөнө онгоцонд унтаж чадах уу?"

Нислэгийн үеэр шөнө онгоцонд хонох, унтах нь хэвийн үзэгдлийн нэг юм. Тэдэнд эхэндээ толгой эргэх, бөөлжис цутгах гэх мэт шинжүүп илэрдэг ч, удахгүй биемахбод нь удаан хугацааны агаарын нислэгт дасдаг байна. Мэргэжлийн онцлог гэж л үүнийг хэлэх байх даа. Тэд амрахаар хэвтсэний дараа хоорондоо юм ярих нь хориотой байдаг аж.

"Нислэгийн туршид шөнө онгоцонд унтаж чадах уу?"

5 "Тав тухтай байдаг уу?"

Энэ нь мэдээж маш хэцүү асуудал юм. Ор нь их нарийхан, дээр нь нислэгээс шалтгаалан онгоц донслох, хөдөлгөөнд орох нь элбэг. Тиймээс ч тэд шөнө заавал бэхэлгээтэй унтана. Ингэх нь аюулгүй байдалд тустай юм.

"Тав тухтай байдаг уу?"

6 "Хэрвээ онгоцонд осол гарвал яах вэ?"

Юун түрүүнд зорчигчдыг суудлын даруулгаа зүүж, юмнаас сайтар барихыг хүсдэг. Энэ хугацаандаа тэд маш тайван байж, инээмсэглэж, зорчигчдыг ч гэсэн тайван байхыг сануулдаг. Мөн шаардлагатай тохиолдолд аврах ажиллагааг зохион байгуулна. Энэ талаар тэд анх ажилд орохдоо тусгай сургалтанд хамрагддаг байна. 

"Хэрвээ онгоцонд осол гарвал яах вэ?"

7 "Нислэгийн үеэр, зорчигчийн бие муудвал яах вэ?"

Хэрвээ нислэгийн үеэр зорчигчийн биеийн байдал эрс муудвал, юун түрүүнд яаралтай эмнэлгийн байгууллагатай холбогддог. Хамгийн ойрын зогсоол дээр эмчийг дуудаж, тэр болтол анхны тусламжийг үзүүлдэг байна. Мөн хэрвээ азаар зорчигчид дунд эмнэлгийн ажилтан байвал, түүнээс тусламж авдаг аж.

"Нислэгийн үеэр, зорчигчийн бие муудвал яах вэ?"

8 "Зорчигч суудал дээрээ нас барвал яах вэ?"

Иймэрхүү нөхцөл байдал тохиолдох нь ерөнхийдөө их ховор. Гэхдээ унтаагаараа суудал дээрээ нас барсан тохиолдлууд мэр сэр болдог байна. Энэ тохиолдолд нөхцөл байдлыг шинжүүлэн, хохирогчийн үхлийн шалтгаан, цагийг тодруулж, хуулийн байгууллагад хүлээлгэн өгдөг. Хэрвээ нислэгээс болсон хэмээн тогтоогдвол, тухайн нислэгийн компани, нислэгт явж байсан ажилтнуудад хариуцлага тооцдог ажээ.

"Зорчигч суудал дээрээ нас барвал яах вэ?"

9 "Тэд хоорондоо хэрхэн харилцдаг вэ?"

Нислэгийн ажилчид маш ёс дүрэмтэй байдаг. Тэднийг хоорондоо ярилцах, бусад зорчигчийн тав тухыг алдагдуулах дуу чимээ гаргасан нөхцөлд маш хүнд хариуцлага тооцдог байна. Тиймээс тэд хоорондоо маш чимээгүй, шивнэж ярилцдаг.

"Тэд хоорондоо хэрхэн харилцдаг вэ?"

10 "Хэрвээ зорчигчид суудлын бүсээ зүүгээгүй үед онгоц нисвэл яах вэ?"

Нислэгийн үеэр иймэрхүү асуудал маш их тохиолддог. Зорчигчид сануулгыг сонсоогүй, эсвэл угаалгын өрөө орохоор босдог. Тухайн үед үйлчлэгчид онгоц, хөөрөх болсныг мэдэгдэж, хэрвээ бүсээ бүслээгүй зорчигч байгаа үед түүнийг суудалдаа сууж, бүсээ бүслэхийг анхааруулж, шаарддаг юм.

"Хэрвээ зорчигчид суудлын бүсээ зүүгээгүй үед онгоц нисвэл яах вэ?"

11 "Зорчигч нислэгийн үеэр, үймээн тарьвал яах вэ?"

Согтуу, эсвэл танхайрсан зорчигчид сануулга өгч, зохисгүй үйлдлээ дахин давтсан нөхцөлд бусад хүмүүст хор хүргэхгүй байхаар тусгаарладаг. Ийнхүү дараагийн зогсоол дээр буулгаж, шаардлагатай тохиолдолд эх орон руу нь буцаадаг байна.

"Зорчигч нислэгийн үеэр, үймээн тарьвал яах вэ?"

12 "Тэдний ажлын хамгийн хүнд зүйл нь юу вэ?"

Осол... Энэ бол хамгийн хэцүү зүйлийн нэг юм. Цаг агаарын таагүй нөхцөл байдал, онгоцны аюулгүй байдал, нисгэгчийн алдаанаас болж маш олон онгоц харамсалтайгаар сүйрч, олон хүний амь насыг авч одсон байдаг. Тиймээс ч тэд юун түрүүнд аюулгүй байдалд анхаарлаа төвлөрүүлдэг байна.

"Тэдний ажлын хамгийн хүнд зүйл нь юу вэ?"

13 "Зорчигч амьтантайгаа нисэхээр бол яах вэ?"

Хэрвээ зорчигч амьтан тээвэрлэхээр зэхэж байгаа бол, түүнийг тээврийн хэсэгт шилжүүлдэг. Энэ нь мөн хүн шиг арчилгаа, сувилгаа, хоол хэрэгтэй учраас тэр бүгдийг онгоцны үйлчлэгчид хариуцан гүйцэтгэдэг байна.

"Зорчигч амьтантайгаа нисэхээр бол яах вэ?"

14 "Нислэг бүрийн дараа цэвэрлэгээ хийдэг үү?"

Нислэг бүрийн дараа цэвэрлэгээ хийх шаардлагатай. Үйлчлэгчид энэ хооронд онгоцны суудал, ширээ, шал, хаалга, бариул гээд л бүхнийг цэвэр, зохион байгуулалттай байхаар цэвэрлэж, тохижуулдаг байна. Гэвч нислэгээс шалтгаалан харилцан адилгүй байх нь бий.

"Нислэг бүрийн дараа цэвэрлэгээ хийдэг үү?"

15 "Зорчигчид асуудал тулгарвал туслах уу?"

Үйлчилгээний ажилчдын зүгээс тэдэнд аль чадах, боломжоороо тусалдаг. Хэрвээ үнэхээр биелүүлж чадахааргүй хэцүү зүйлийг гуйвал, тэд өөрсдийн нөхцөл бололцоог хэлж, уучлал хүсдэг байна. Мэдээж тэр хүртэл аль чадахаараа туслахыг оролдоно шүү дээ.

"Зорчигчид асуудал тулгарвал туслах уу?"

16 "Хэрвээ бяцхан хүүхдүүд амттан нэхвэл яах вэ?"

Онгоцны үйлчилгээнд амттан ч багтдаг. Тиймээс тэд бяцхан жаалуудад амттан өгч, хүмүүсийн хүсэлд нийцэхээр үйлчилдэг байна. Учир нь энэ ч мөн тэдний ажлын нэг хэсэг билээ.

"Хэрвээ бяцхан хүүхдүүд амттан нэхвэл яах вэ?"

17 "Хэрвээ зорчигч хоосон суудалтай, өөрийн суудлыг солихыг хүсвэл яах вэ?"

Иймэрхүү зүйлс маш их тохиолддог. Шаардлагатай, боломжтой үед зорчигчийн суудлыг шилжүүлж, хүссэн суудалд нь суулгадаг байна. 

"Хэрвээ зорчигч хоосон суудалтай, өөрийн суудлыг солихыг хүсвэл яах вэ?"

18 "Хүн бүрийн мэддэггүй, нислэгийн аюулгүй ажиллагааны дүрэм юу вэ?"

Онгоцонд аваарын гарц байдаг. Энэ нь онгоцонд гал гарах, усанд унах үед аюулгүйн хаалгаар гадаах ертөнцөд хялбархан гарах боломжтой гэсэн үг юм. Гэвч хүмүүс тэр бүр үүнийг мэдээд байдаггүй.

"Хүн бүрийн мэддэггүй, нислэгийн аюулгүй ажиллагааны дүрэм юу вэ?"

19 "Онгоцны үйлчлэгчийн ажил гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлдөг үү?"

Энэхүү ажил нь таны бодож байгаагаас ч илүү хэцүү. Учир нь ямар ч амралт, баярын өдрөөр таны нислэг таарч болох бөгөөд тэр үеэр гэр бүлийн халуун дулаан харилцаа, уур амьсгал ер нь л тэр чигтээ нуран унадаг гэхэд болно. Иймэрхүү асуудлаас болж гэр бүл салах, үл ойлголцлууд үүсэх нь элбэг юм. Тиймээс ихэнх онгоцны үйлчлэгч эмэгтэйчүүд ганц бие, эсвэл тогтсон амьдралгүй байх нь олонтаа. 

"Онгоцны үйлчлэгчийн ажил гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлдөг үү?"

20 "Хүнтэй болзоно гэдэг асуудалтай юу?"

Тиймээ. Энэ нь маш ярвигтай. Учир нь онгоцны үйлчлэгчид маш олон хоногоор нислэгт гардаг. Дээр нь тэднийг явдалтай хэмээн дүгнэж, ойлгох хүмүүс цөөнгүй юм. Тиймдээ ч ажлынхаа хажуугаар хүнтэй болзож, үеэрхэнэ гэдэг бараг л боломжгүй зүйлсийн нэг билээ.

"Хүнтэй болзоно гэдэг асуудалтай юу?"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()