Эрх баригчдын эсрэг ганцаараа "дайтсан" засварчин эр Америкийн үндэсний баатар болсон түүх

Марвин Химейер (Marvin Himeyer) бол энгийн нэгэн ажилсаг эр байсан бөгөөд тэрээр хотын удирдлагуудын томоохон шахалттай тулгарсан юм. Удирдлагуудын эрх мэдлээ ашиглан, дур зоргоороо авирлахыг тэвчихийг хүсээгүй Марвин тэднээс хариугаа авахын тулд нэгэн аминд халтай төлөвлөгөө боловсруулжээ. Эцсээ хүртэл бууж өгөхгүй тэмцсэн тэрээр "Америкийн сүүлийн баатар" хэмээн мөнхөрчээ. 

Эрх баригчдын эсрэг ганцаараа "дайтсан" засварчин эр Америкийн үндэсний баатар болсон түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Марвин Жон Химейер нь 1951 онд АНУ-д төрсөн. Тэрээр Вьетнамд аэродромын техникчийн мэргэжлээр алба хааж байсан бөгөөд албаа дуусгасны дараа эх орондоо эргэн ирж найз нөхдийнхөө хамтаараа Денверт авто засварын газар нээсэн байна.  1990 оны үед Марвин өөрийн хэсгийг зарж, Грэнби хот руу нүүсэн бөгөөд энэхүү хотын хүн ам ердөө 2 мянга байжээ. Тэрээр хотын захад 40 мянган доллараар байшин худалдаж аваад өөрийн засварын төвийг нээж машины дуу намсгагч хийх болон цасны машин засварладаг байсан гэнэ.

Марвин тэтгэвэр болон өөрийн хөдөлмөрөөр амьдарч байсан бөгөөд өвлийн улиралд цасны машинаар уулаар аялах дуртай байжээ. Хэдэн жилийн дараа Грэнби хотод цементийн үйлдвэр барьж, хотын ихэнх оршин суугчид энэ газар ажиллах болсон байна. Харин энэхүү үйлдвэрлэлийн хажууд хэд хэдэн агуулах, бусад үйлдвэрлэл байсан бөгөөд тэдний нэг нь Марвины засварын цех юм.

Марвин Химейер

Шинэ технологийн үйлдвэрийг байгуулахын тулд нэмэлтээр талбай хэрэг болох үед хотын удирдлагууд иргэдийг газраа зарахыг хүссэн байна. Химейраас бусад нь бүгд зөвшөөрчээ. Үйлдвэрийн зохион байгуулагчийн хэлж байгаар Марвинд 250 мянган долларыг санал болгосон ч тэр зөвшөөрөөгүй гэнэ. Харин дараа нь Марвин эхлээд 350 мянган доллар, хэсэг хугацааны дараа сая долларыг нэхсэн гэжээ.

Грэнби хотын төв

Автын засварчин бүгдийн эсрэг

Марвины найзуудын хэлж байгаагаар үйлдвэр залууд 250 мянган доллар өгөхийг хүсээгүй гэнэ. Ингээд хотын удирдлагууд Марвины авто засварын эргэн тойронд үйлдвэрийн барилгыг барьж, гэрэл, ус, бохирын шугамыг нь тасалсан байна. Бохирдлоо Марвин үргэлж тэргээр зөөх хэрэгтэй болсноор хотын удирдлагаас тогтмол торгууль ирэх болжээ.

2001 онд үйлдвэрийн барилгыг томруулахаар шийдвэр гарсан бөгөөд энэ нь Химейерийг өөрийн авто засвар руу очих замыг хаасан юм. Марвин шүүхийн шийдвэрийг давж заалдахыг хүссэн боловч амжилтад хүрээгүй аж. Үүний үр дүнд Грэнбигийн хотын захирагчид 2.5 мянган долларын торгуулийг Марвинд оногдуулжээ. Энэ бүхнийг Марвин маш удаан хугацааны туршид тэссэн боловч хотын захирагч, шүүгч, цагдаагийн байгууллага гээд бүгд Марвины эсрэг зогсож байж. Ингээд Марвин хариугаа авахаар шийджээ. 

Автын засварчин бүгдийн эсрэг

Грэнби-гийн хотын захирагчийн байр

Хэрэглэсэн тоног төхөөрөмжийн худалдаанаас Марвин "Komatsu D355A" бульдозерыг худалдаж авчээ. Бульдозерийн тусламжтайгаар тэрээр засварын төв рүүгээ явах замыг хийхээр төлөвлөж байсан боловч хотын удирдлагууд зам барих зөвшөөрөл өгөөгүй аж. Химейер 1.5 жилийн дотор бульдозерыг хуягт, тоноглогдсон машин болгож хувиргасан байна.

Тоноглогдсон машин

Марвин 1.27см-ийн зузаантай ган төмрөөр хоёр давхар хайрцаг гагнаж, хавтангийн хооронд дахь зайг бетоноор дүүргэсэн бөгөөд энэ нь нэг тонн жинтэй болжээ. Үүний үр дүнд бууны сум төдийгүй, тэсрэх бөмбөгнөөс хамгаалсан хамгаалалт үүссэн байна.  2004 оны 6-р сарын 4-нд Марвин бульдозероо гаражиндаа оруулж, гар аргаар хийсэн краныхаа тусламжтайгаар хамгаалалтын хавтангаа буулгасан аж.

Химейер өөрөө кабин дотроо үлдсэн байна. Тэрээр 2 буу, хэдэн гар буу, сум, хийн эсрэг хамгаалалт, ус, шар айраг зэргийг кабиндаа авч орсон байжээ. Орчноо сайн харахын тулд тэрээр хоёр дисплейд холбогдсон камер суурилуулж, галыг харахын тулд тоноглогдсон цоорхойг үүсгэсэн аж. 14:30-д Марвин гаражнаасаа гарчээ.

Хотод буй бульдозер

Эхлээд тэрээр бульдозертойгоо үйлдвэрт орж боломжит бүхий л зүйлийг бяцалсан байна. Харин дараагийн бай цагдаагийн байр болжээ. Тэрээр цагдаагийн байрыг нурааж, автын зогсоол дээр буй бүх машиныг дайрсан аж. Грэнбигийн хотын захирагчийг ч тэр зүгээр өнгөрөөсөнгүй. Тэрээр хотын захирагчийн байрны гадна фасадыг нураажээ. Үүнээс гадна Марвин шүүхийн байр, сонингийн үйлдвэрийн оффисыг хүртэл сүйтгэсэн байна. Харин энэ хооронд цагдаагийн машинууд түүний араас хөөсөөр л...

Хууль сахиулахын байгууллагынхан түүний бульдозер руу буудсан боловч 9мм-ийн калибр нь ган болон бетонд ямар ч нөлөө үзүүлэхгүй байсан юм. Өшөө авагч залуу өөрөө ч гэсэн албан хаагчид руу буудаж байсан ч тэрээр хэн нэгнийг онох зорилготойгоор бус харин тэднийг хойноо үлдээж, зугтах зорилготой байсан гэнэ. Худалдааны төвийг нурааж байх үед сум бульдозерын радиаторыг оносноор машин зогссон байна.

Ингээд тусгай багийнхан М-16 буу болон тэсрэх бөмбөгтэй ирсэн ч тэд мөн л яаж ч чадсангүй. 40 гаруй цагдаа Химейерийг хэрхэн бульдозерын кабин дотроос гаргахаа мэдэхгүй байсан юм. Учир нь тэднийг ойртох алхам хийхэд л Марвин өөдөөс нь галлаж байжээ. Хотын удирдлагуудын хийж чадсан цор ганц зүйл бол хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэх явдал байсан гэнэ. 16:32 минутад бульдозероос хамгийн сүүлийн буудах чимээ гарчээ. Цагдаа нар бульдозерын кабинд орж амиа хорлосон Марвиныг олсон байна.

Марвин дух руугаа буудаж амиа егүүтгэжээ. Тоноглогдсон бульдозер Гренби хотод 5 сая доллар, цементний үйлдвэрт 2 сая долларын хохирол учруулсан байна. Энэ өдөр нэгэн хүн санаандгүй байдлаар нас баржээ. Үйлдвэр даатгалаараа 10 хоногийн дараа үйлдвэрээ нөхөн сэргээж чадсан аж. Нэгэн зурагтын нэвтрүүлгийн үеэр Грэнбигийн хотын захирагч: "Бид үйлдвэрээ авч үлдэж, Марвинаас насан туршдаа салж чадлаа" хэмээн хошигносон байна.  

Зурагтын нэвтрүүлгээр Химейерийг сэтгэцийн өвчтэй нэгэн мэтээр харуулж байсан бол цахим сүлжээнд түүнийг удирдлагуудаа тэрсэлж чадсан АНУ-ын сүүлчийн баатар хэмээн зарлаж байсан гэнэ. Энгийн автын засварчин, дайчин тэрээр удирдлагуудын эрх мэдэл, дураараа авирлалттай эвлэрэхийг хүссэнгүй.

Бульдозерын кабин дотор

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()