Катараас Шинэ Зеланд хүртэл "Боинг-777-200LR" онгоцоор 18 цаг ниссэн фото тэмдэглэл

Нислэгийн компанийн олон нийттэй харилцах менежер, аялагч гэрэл зурагчин Александр Чебан өөрийн туршлагаасаа буюу 18 цаг үргэлжилсэн, урт удаан нислэгийнхээ талаар бусадтай хуваалцсан байна. 18 цагийн турш агаарт, хязгаарлагдмал орчинд байна гэдэг тийм ч хялбар зүйл биш хэдий ч "Qatar Airways" агаарын тээврийн онгоцонд суусан тохиолдолд энэ талаар санаа зовох шаардлагагүй гэнэ шүү.

Катараас Шинэ Зеланд хүртэл "Боинг-777-200LR" онгоцоор 18 цаг ниссэн фото тэмдэглэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Боинг-777” онгоцон дотор:

217 энгийн зорчигч

42 бизнес төрлийн зорчигч

1000 гаруй порц хоол хүнс

2000 гаруй сэрүүцүүлэх ундаа

1100 орчим аяга халуун кофе бий.

"Qatar Airways" нь агаарын тээврийн компаниудад хяналт үнэлгээ, рейтинг тогтоодог "Skytrax" компанийн судалгаагаар дэлхийн хамгийн шилдэг нисэхийн байгууллагаар шалгарчээ.

Агаарын тээврийн тус байгууллага 200 гаруй онгоцтой бөгөөд үүнд "Airbus A380", "Airbus A350", "Boeing 787: Dreamliner" зэрэг агаарын хөлөг багтана. Дохагаар нисэх нислэгийг сонговол та A380, A350, Dreamliner-ыг хөлөглөх боломжтой. "Орчин үеийн техник төхөөрөмжүүд илүү хөгжингүй болж байгаа учир би шинэ онгоцоор нисэхийг эрмэлздэг" хэмээн Александр Чебан хэлж байна.

"Qatar Airways" компани нь "Airbus A350" -ийн нислэгийг анх үйлдсэн.

"Qatar Airways" компани ойролцоох гурван орныхоо нислэгийг зогсоосон боловч өдгөө хуваарийн дагуу үйлдэж буй нислэгүүд нь хэзээ ч саатаж байсан удаагүй, цагтаа нисдэг. Катараас гарч буй нислэг Иранаар дамжин нисэх маршруттай. Харин Өмнөд Америк руу нисэх тохиолдолд хугацаа нь 2-3 цагаар нэмэгддэг байна. Цахим сүлжээнд Катарыг муулсан сэтгэгдэл их байдаг ч энэ нь бас ч оргүй биш мэт санагдана.

Зогсолтгүй нисэх хамгийн урт нислэгээрээ агаарын тээврийн компаниуд өрсөлддөг бөгөөд энэхүү өрсөлдөгч байгууллагын нэг нь "Singapore Airlines" юм. Уг компанийн онгоцнууд Нью-Йорк Сингапур чиглэлд 16.600 км зам туулж, 18 цаг нислэг үйлддэг аж. Одоогийн байдлаар энэхүү нислэгийг "Airbus A340-500"-гаар хийж байгаа ч тун удахгүй А350-иар хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Энэ жилийн хувьд "Qatar Airways" дэлхийн хамгийн урт нислэгтэй агаарын тээврийн байгууллагаар шалгарсан бөгөөд  энэ нь Перт Лондон, Сингапур-Нью-Йоркийн чиглэлийн нислэг юм.

Урт хугацааны нислэг хийхийн тулд нисэхийн байгууллага зорчигчдоос гадна хангалттай хэмжээний керосин, кейтеринг, ачаа гэх мэт маш их нэмэлт зүйл авч явах хэрэгтэй болдог. Жишээлбэл, Доха-Окландын (Катараас Шинэ Зеланд руу) нислэгээр долоо хоногт 100 тонн орчим ачаа бараа тээвэрлэдэг байна. Холын зайн нислэгт сүүлийн үеийн шинэлэг технологи бүхий онгоц хэрэгтэй байдаг гэнэ.

"Qatar Airways"-ынхан ийнхүү урт хугацааны нислэгтээ "Боинг-777-200LR" онгоцыг сонгосон бөгөөд 2006 онд анхны нислэгээ үйлдсэн байна. "777-200LR" онгоц нь 317 зорчигчийн суудалтай, холын нислэгт дунджаар 15.840 км-ийн зам туулдаг аж.

"Qatar Airways"-ын танилцуулга дээр бүхий л тоо баримт бий.

Доха дахь "Hamad International Airport" нь 2014 онд нээгдсэн бөгөөд дэлхийн хамгийн шилдэг онгоцны буудлын тоонд багтдаг. Энэхүү буудалд бассейн, спа хүртэл бий. Үүнээс гадна нисэх онгоцны буудалд дуу чимээ багатай, маш тайван орчин бүрдүүлсэн байдаг гэнэ.

"Qatar Airways" компанийн бизнес танхимд 1000 хүн нэг дор багтана.  Бизнес нислэгээр нисэж байгаа эсвэл S7 алтан карттай хэрэглэгчдэд зориулан энэхүү бизнес танхимыг нээжээ. "Qatar Airways"-ын өөрсдийнх нь суудаг оффисын өрөө дээд давхарт оршино.

"Боинг-777-200LR" онгоцны доторхи байдал. Та дулаан орноор дамжин явах байсан ч дулаан хувцас авах хэрэгтэй. Ялангуяа Ойрхи Дорнод болон Азийн орнуудын онгоцны буудал сэрүүхэн талдаа байдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Бизнес төрлийн нислэг 42 зорчигчтой бөгөөд сандал нь мэдээж ор болж хувирдаг. Харин би энгийн нислэгийг сонгосон юм. Богино хугацааны нислэг хийхэд бараг л бизнес төрлийн нислэгтэй ижил  үнэтэй болно.

"Боинг-777-200LR" онгоцонд 3-3-3 гэсэн холбоотой бөгөөд энэхүү стандартыг анх "Боинг" гаргаж байсан юм. Гэхдээ сүүлийн үед 777 нь 3-4-3 гэсэн холбоо бүхий онгоцыг захиалж байгаа ч 3-3-3 гэсэн холбоо нь энгийн суудлыг бодоход илүү зайтай тухтай байдаг. Үүний ачаар урт хугацааны нислэгийг санаа зовох зүйлгүй туулах боломжтой.

Тиймээс урт хугацааны нислэгийг сонгохдоо тухайн нисэх байгууллагын онгоц болон дотоод салоны суудлын тоонд анхаарал хандуулах хэрэгтэй.

3-4-3 холбоо бүхий “Боинг-777-300ER” онгоц "Qatar Airways"-т мөн бий. 184 см-ийн өндөртэй надад энэ сандал надад яг таарч, тун тухтай санагдаж байлаа.

Хөнжил, дэр, замын хэрэглээ.

Катар болон Персийн булан онгоцны цонхоор ийн харагдаж байна. Ингээд 16.5 цагийн турш Шинэ Зеландын Окланд руу нисэх урт аялал биднийг хүлээж байна. Нислэгийн хугацаа цаг агаарын байдал, ачаа гэх мэт зүйлээс хамаарах учир хоёр цагийн хэлбэлзэлтэй байдаг.

Нислэгийн үеийн хоол. 16-18 цаг ниснэ гэж бодоход хангалттай л юм.

Дохагаас Окланд хүрэх замыг  халуун хоол, уух зүйлээр эхлүүлье.

Нислэгийн үеэр хоёр удаа халуун сэндвич, жигнэмэг санал болгоно.

Харин “чимээгүй цаг”-ийн үеэр амттан өгдөг.

Буцах замд Шинэ Зеландынхан ууттай алим өгсөн.

 

Үүнээс гадна гал тогооноос та хүссэн үедээ согтууруулах ундаа, цай, зууш, сэндвич авах боломжтой. Харин өглөө мэдээж өглөөний цай ууна.

Би онгоцонд хангалттай унтаж чаддаг учир олон зүйлийг мэдэлгүй өнгөрөөсөн байж магадгүй. Би ойролцоогоор 10.5 цаг унтсан байсан бөгөөд үлдсэн хугацаанд нь онгоцны салоноор зугаалж, нисэх багийнхантай ярилцсан юм.

Үйлчилгээний ажилтнууд маш эелдэг сайхан зантай хүмүүс байдаг.

Энэ нислэгийн үеэр үүр хоёр удаа цайх болно. Дохагаас нислэг хийх үед өдөр маш хурдан өнгөрөх бөгөөд богинохон хугацааны дотор шөнө болдог. Окландад ирэхэд дахин үүр цайна.

Хэрвээ таны нойр хүрэхгүй байвал 3000 орчим кино, олон мянган цагийн дуу зэргийг сонсож цагийг өнгөрүүлэх боломжтой. Хамгийн гол нь та чимээ намсгагчтай чихэвч авч явах хэрэгтэй.

Нэг нислэгийн үеэр “Бөгжний эзэн” “Хоббит”-ийн цувралыг хангалттай үзэж амжина.

Харин одоо Окландын бараа харагдаж байна. Үзэсгэлэнтэй байгаль, шинэ ертөнц, шинэ мэдрэмж.

Газрын дундад тэнгист тавтай морил.

"Qatar Airways" нислэгийн "Боинг-777-200LR" онгоц Окландаас эргэн Доха руу нислээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()