Ордоороо хэдэн насандаа заяаны ханьтайгаа учрахаа мэдэж аваарай!

Хүн бүр л заяаныхаа ханьтай хэзээ учрах бол хэмээн өөрөө өөрөөсөө асууж, хурдхан шиг л түүнтэйгээ учрах юмсан гэж битүүхэн дотроо хүсч мөрөөддөг шүү дээ. Бид хэн нэгэнд дурлахаараа энэ хүн бол миний заяаны хань хэмээн итгэж найддаг боловч салсаныхаа дараа л буруу бодож явсанаа ухаардаг билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ зурхайн орд дээр үндэслэсэн заяаны ханьтайгаа хэзээ учрахыг хэлж өгөх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Ордоороо хэдэн насандаа заяаны ханьтайгаа учрахаа мэдэж аваарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонины орд: 21-23 нас

Хонины ордны бүсгүйчүүд өнөөдрөөрөө амьдардаг бөгөөд 20 нас хүрэхдээ эрчүүдийн талаар нэлээдгүй туршлагатай болсон байдаг. Суугаад бодохоосоо илүүтэйгээр яарч сандарч байдаг болохоороо ч тэр юм уу нэг харилцаанаас нөгөө харилцаа руу нэг л мэдэхэд үсрэн ордог нь хэвийн үзэгдэл. Хонины ордны бүсгүйчүүд өөрийн галзуу солиотой амьдралын хэв маяг болон адал явдалд дуртай зангаасаа болж заяаны ханьтайгаа эрт учирдаг бөгөөд гэрлэх тал дээр төдийлөн яараад байдаггүй аж. 

Хонины орд: 21-23 нас

2 Үхэр: 27-29 нас

Зурхайн бүх орднуудаас хамгийн буурь суурьтай нь болох Үхрийн ордны бүсгүйчүүд аюулгүй байдал, удаан хугацааны харилцааг хүсч явдаг ажээ. Зүрх сэтгэлдээ романтик нэгэн бөгөөд толгойг нь эргүүлдэг залууд татагддаг хэдий ч өөрийн зүрх сэтгэлээ зориулахдаа үргэлж эргэлзэж байдаг. "Зөрүүд" үхрийн ордны бүсгүйчүүд үргэлж л өөрийнхөө цорын ганц залууг эрж хайж явдаг бөгөөд дурлалт залуу нь бүхий л шаардлагад нийцээгүй л бол зүрх сэтгэлээ бүрэн дүүрэн зориулдаггүй. Тэд жинхэнэ ханхүүтэйгээ учрахаасаа өмнө цөөнгүй тооны мэлхийг үнсэх хэрэгтэй болдог учраас 27-29 насандаа л заяаны ханьтайгаа учирдаг.

Үхэр: 27-29 нас

3 Ихэр: 30-33 нас

Ааш нь олддоггүй, төвөгтэй зантай ихрийн ордны бүсгүйчүүд амьдралынхаа цорын ганц хайрыг олсон гэдгээ ойлгохын тулд олон жилийг зарцуулна. Хайр дурлал бол үүрэг хариуцлагаа ухамсарлахын нэр гэдгийг сүүлдэж ухаардаг тэд заримдаа хайр дурлалыг гэртээ оруулалгүйгээр хаалганыхаа гадна "хүлээлгэдэг". Гучаад насандаа заяаны ханьтайгаа учрахыг тэд их удаан хүлээлгэлээ гэж боддоггүй. Ихрийн ордныхон 30 гаруй насандаа хэдийн бие хүн болж  төлөвшсөн байх бөгөөд үүрэг хариуцлагаа сайн ухамсарладаг болсон байдаг. 

Ихэр: 30-33 нас

4 Мэлхий: 24-26 нас

Мэлхийн ордныхон хайрлаж дурлахдаа амархан байдаг учраас ихэнх нь өсвөр насандаа анхны хайртайгаа учирдаг. Тэд маш романтик, уярамтгай хүмүүс бөгөөд өөрийнхөө амьдралыг эмгэнэлт романтик жүжиг хэмээн төсөөлж явдаг ажээ. Тэд хайраа өгөх хүнээ сонгохдоо нэлээдгүй боддог ба 25 насандаа заяаны ханьтайгаа учирсан байдаг юм. 

Мэлхий: 24-26 нас

5 Арслан: 34-36 нас

Хүн бүрийн хүндэтгэлийг хүлээдэг Арслангийн ордны эмэгтэйчүүдийг та хайраа эрт олдог гэж бодож байгаа бол тийм биш ажээ. Тэд хамгийн халуухан үедээ буюу 20-иод насандаа бусдын магтаалд бялуурч амьдрахыг хүсдэг бөгөөд нас явахын хэрээр илүү ухааждаг учраас 30-аад насандаа энэ амьдралаас юу хүсч байгаагаа бүрэн дүүрэн ойлгодог. Ингээд 35 насандаа эрэгтэйчүүдийг өөрийнхөө "ухааны шүүлтүүр"-ээр шүүж, өөртэй нь хатан хаан мэт харьцаж буй тэр л залуугийн эхнэр нь болдог байна. 

Арслан: 34-36 нас

6 Охин: 19-22 нас

Хэт ёсорхог, хашир охины ордныхон ийм бага залуудаа насны ханиа олно гэж төсөөлдөг ч үгүй. Туйлын голомтгой, уур уцаартай тэд хэзээ өөрийнхөө зөн совинг сонсох хэрэгтэйг сайн мэднэ. Охины ордны бүсгүйчүүдийн дийлэнх нь бага залуудаа гэрлэх хандлагатай байдаг учраас 19-22 насандаа заяаны ханьтайгаа учирдаг. Тэд төрөлхөөсөө л тогтвортой байдал, аюулгүй байдлыг хүсч амьдрах ба бүхнийг ханьтайгаа цуг хийхийг эрхэмлэдэг аж. 

Охин: 19-22 нас

7 Жинлүүр: 25-27 нас

Амьдралынхаа ихэнх цагийг өөрийнхөө "нөгөө хагас"-ыг хайж олохдоо зарцуулдаг ба өөрийгөө бүрэн дүүрэн гэж мэдрэхийн тулд тэдэнд тэнцвэртэй байдал хэрэгтэй. Ихэнх тохиолдолд тэднийг хайраа хайгаагүй байхад хайр өөрөө тэднийг олж очдог гэнэ. Тэд 25 насандаа өөрийн гэсэн карьертай болсон байхаас гадна бүрэн гүйцэд насанд хүрсэн хүн болсон байдаг. Энэ л үедээ тэд хайрлаж дурладаг бөгөөд өөрсдийн харилцаагаа бушуухан шиг л "албан ёсны" болгохыг хүсдэг байна. 

Жинлүүр: 25-27 нас

8 Хилэнц: 28-30 нас

Хилэнцийн ордны бүсгүйчүүд маш хартай байдаг учраас урт удаан хугацааны харилцаа тогтооё гэвэл юуны өмнө түүний итгэлийг заавал олох ёстой. Маш хартай тэдний хувьд 28 нас хүрэхээсээ өмнө заяаны ханьтайгаа учрах магадлал тун бага байдаг гэнэ. Энэ төвөгтэй хардалтаас нь болоод түүнтэй болзож, үерхэх нь эрчүүдэд амаргүй даваа байх нь мэдээж. Харин 30 насандаа тэд ямар байвал харилцаагаа удаан хугацаанд авч явж чадах вэ гэдгийг сайтар мэддэг болсон байдаг учраас заяаны ханьтайгаа учирдаг ажээ. 

Хилэнц: 28-30 нас

9 Нум: 29-31 нас

Хүн бүхэнтэй нээлттэй, илэн далангуй байдаг тэднийг ийм орой гэрлэдэг гэж хэн санах билээ дээ? Адал явдалд дуртай Нумын ордны бүсгүйчүүд олон залуутай үерхдэг ч хэнд нь ч жинхэнээсээ дурладаггүй ажээ. Тэдний хувьд хайр дурлал гэдэг үүрэг хариуцлага гэсэн үг бөгөөд 29-31 насандаа л өөрийнхөө амьдралд хэн нэгнийг "үүрд" оруулж ирэх тухай боддог байна. 

Нум: 29-31 нас

10 Матар: 32-35 нас

Матрын ордны бүсгүйчүүд хүний эхнэр болохоосоо өмнө олон зүйл хийхийг хүсдэг байна. Тэд ямар ч харилцааг урагш нь явуулахын тулд заавал услаж байх шаардлагатай гэдгийг сайн мэддэг бөгөөд 35 наснаасаа эхлээд хэн нэгэнтэй үнэ цэнэтэй харилцаа үүсгэх тухай бодож эхэлдэг ажээ. Уламжлалыг хатуу дагадаг матрын ордныхон өөртэй нь эн зэрэгцэж явах тийм л залууг хайдаг бөгөөд түүнтэйгээ хамт гэр бүлийнхээ суурийг бат бөх тавихыг хүсдэг гэнэ. 

Матар: 32-35 нас

11 Бумба: 36-39 нас

Бумбын ордны бүсгүйчүүд бусадтай адилхан амьдрахыг боддоггүй бөгөөд зүрх сэтгэлээ зөвхөн нэг хүнд зориулахыг хүсдэггүй ажээ. Тэд амьдралынхаа туршид олон найз залуутай байх боловч заяаныхаа ханийг тийм ч амархан олж чаддаггүй. Тэд ойр дотно сэтгэл зүрхний ярианаас эмээдэг учраас хүнд дурлахыг хүсдэггүй аж. Бумбын ордныхон хүнээр хайрлуулж, хүнийг хайрлана гэсэн шийдвэр гаргах гэж нэлээдгүй удах ба бүр 30 нас гарсан хойноо л хэн нэгэнтэй амьдрах тухай бодож эхэлдэг байна. 

Бумба: 36-39 нас

12 Загас: 17-19 нас

Загасны ордны охид ганцаараа байх дургүй учраас заяаны ханийнхаа тухай бүр бага байхаасаа л бодож эхэлдэг байна. Тэд сайхан хайрыг мөрөөдөх дуртайгаас гадна хэн нэгэн сайн залууд зүрх сэтгэлээ бэлэглэхийг хүсч явдаг. Тэдний зарим нь хөнгөн хуумгай шийдвэр гаргадаг ч гэлээ тэд ихэнхдээ зөн билигтэй байдаг. 

Загас: 17-19 нас

13 Үхэр, Охин, Матар- Хавар хуримаа хийнэ

Амьдралын бүхий л үзэгдлийг маш бодитойгоор хүлээж авдаг тэд хайр дурлалынхаа төлөө өөрийнхөө тав тухыг золиослодоггүй учраас хаврын улиралд хуримаа хийвэл тун сайн байх болно. Урин дулаан хавар цаг ирэхэд бүх зүйл сэргэж, шинээр бий болдог учраас нэн ялангуяа цэвэр ариун Охины ордныхон хаврын улиралд хуримлавал таатай байх юм. Хавар цаг тийм ч гял цал үзэмжгүй ч гэсэн та бүхэнд гоо сайхан, тав тухыг авчирна. 

Үхэр, Охин, Матар- Хавар хуримаа хийнэ

14 Хонь, Арслан, Нум - Зун хуримаа хийнэ

Хүн бүхний дуртай, хамгийн их хурим болдог улирал бол мэдээж хэрэг зун байдаг. Үргэлж гялалзаж, эрч хүчээр ундарч байдаг хүмүүс энэ махбодьд харьяалагддаг байна. Тэд хэрхэн яаж баяр зохион байгуулж, бусдыг баярлуулахаа мэддэг учраас тэдэнд зуны улирал яг тохирно. Аагим халуун зуны улирал + Гал мэт цоглог Хонь, Арслан, Нумын ордныхон = Гайхалтай хурим. 

Хонь, Арслан, Нум - Зун хуримаа хийнэ

15 Ихэр, Жинлүүр, Бумба - Өвөл хуримаа хийнэ

Хий махбодиор удирдуулдаг эдгээр ордныхон урсгалаар явдаггүй, өөрийнхөө хийх ёстой зүйлийг хариуцлагатай сайн хийж гүйцэтгэдэг боловч нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн замаар явдаггүйгээс гадна санаа бодлоо амархан өөрчилдөг. Бодит байдал дээр тэд бусдаас өөрөөр сэтгэх ба уламжлалт хуримын ёслолд таатай ханддаггүй учраас өвлийн улиралд гэрлэвэл зохистой юм. Өвлийн улиралд тийм ч олон хүн хуримаа хийдэггүй боловч мартагдахааргүй олон сайхан үйл явдалтай хуримын ёслолыг зохион байгуулах бүрэн боломжтой. 

Ихэр, Жинлүүр, Бумба - Өвөл хуримаа хийнэ

16 Мэлхий, Загас, Хилэнц - Намар хуримаа хийнэ

Усан махбодьтой дээрх ордныхон сэтгэл хөдлөл ихтэй, маш эмзэг хүмүүс байдаг. Нэг үгээр хэлэх юм бол тэднийг далайн давалгаатай зүйрлэж болох юм. Навчисын өнгө өөрчлөгдөх үед хуримаа хийж, олон зочид урьчихаад сайхан хоолоор дайлаад л ямар сайхан байх бол оо? Намрын улиралд навчис унаж, ойн амьтад ичээндээ ороод л бүх зүйл өөрчлөгддөг нь яг л усан махбодьтой ордныхныг санагдуулам биш байна гэж үү? 

Мэлхий, Загас, Хилэнц - Намар хуримаа хийнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()