Цагаан ордны тухай цочирдом баримтууд

АНУ-ын ерөнхийлөгчдийн үеэс үед залгамжилж ирсэн цагаан ордон нь баяр жаргал, зовлон гуниг, үхэл хагацал гэхчлэн олон зүйлсийг туулсан билээ. Харин 200 гаруй жилийн түүхт ордны тухай та хэр ихийг мэдэх вэ? Ингээд та бүхний мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулахаар цагаан ордны тухай хачирхалтай баримтуудыг хүргэе.

Цагаан ордны тухай цочирдом баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амьтдын байшин

Үе үеийн ерөнхийлөгчид бүгд л өөрсдийн гэх гэрийн тэжээвэр амьтантай байсан бөгөөд цагаан ордонд амьдарч, тансаг зэрэглэлд өсч торнисон азтай амьтад олон билээ. Тэднийг яг л ерөнхийлөгч шиг үзэж үйлчлэгч, ажилчид нь асарч халамжилдаг төдийгүй цаг тутамд хамгийн үнэтэй, шим тэжээлтэй хоол хүнсээр тэжээдэг байжээ.

Амьтдын байшин

2 Цагаан ордон

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон (George Washington) "Цагаан ордон"-ыг барих санааг гаргажээ. Тэрээр "Ерөнхийлөгчийн ажиллах байр, аж төрөх гэр нэг доор байх хэрэгтэй" гэж шийдэн нийслэл Вашингтоны Пенсилвани дүүргийн хэсэг газрыг сонгон авсан аж. Харин барилгын дизайныг Ирландын архитектурч Жеймс Хобан (James Hoban) гаргаж, барилгын ажил 1712 оны аравдугаар сарын 13-нд мянга мянган цагаачдын хүчээр эхэлж байв. Барилга бүхэлдээ 5100 метр квадрат талбайтай аж.

Цагаан ордон

3 Цагаан ордон шатсан

1812 оны дайны үеэр буюу 1814 онд Цагаан ордон шатаж, зөвхөн гаднах хэсэг нь үлджээ. Британийн арми Вашингтон хотыг галдаж, шинэхэн парламентийн ордныг ч мөн шатаасан юм. Түймрийн дараа тонуулчид дайрч бүх зүйлсийг нь авч явсан төдийгүй тэдний үлдээсэн ердөө хоёрхон зүйл нь  Ж.Вашингтоны гарын үсэгтэй зураг, эрдэнэс бүхий авдар л байв. Удалгүй цагаан ордныг шинээр сэргээн босгосон бөгөөд барилгын ажил 1817 оны аравдугаар сард дуусч ерөнхийлөгч  Жеймс Монро (James Monroe) нүүж орсон байна. 

Цагаан ордон шатсан

4 Цагаан ордон сүнстэй

АНУ-ын "Цагаан ордон"-д үе үеийн ерөнхийлөгчид болон гэр бүлийнхэн нь гэх мэт олон хүмүүс амьдарч байсан бөгөөд тэд нас барсныхаа дараа тус газарт хорогдсон гэх яриа байдаг байна. Ялангуяа ерөнхийлөгч асан Абрам Линкольн (Abraham Lincoln)-ийн сүнс ордонд хэсүүчилж явсантай таарсан хүмүүс олон байдаг ажээ. Үйлчлэгч, болон бусад ажилчид Абрам Линкольний сүнсийг харсан тухай сонин сэтгүүлүүдэд ярьснаар цагаан ордныг сүнстэй хэмээх болжээ.

Цагаан ордон сүнстэй

5 Цагаан ордны ихэр байшин

Цагаан ордныг дэлхийд цор ганц гэж бодох нь ташаа ойлголт юм. Учир нь цагаан ордныг барьж, зураг төслийг нь гаргасан Жемс Хобан нь өөрийн өсч торнисон Ирланд улсдаа яг адилхан загвараар барилга бариулсан аж. Харин энэ нь өнөөгийн Ирландын парламентийн байшин бөгөөд хэмжээний хувьд жижиг боловч дотоод зохион байгуулалт, гадаад төрх байдал нь Цагаан ордонтой ижил юм.

Цагаан ордны ихэр байшин

6 Нууц хонгил

Ямар нэгэн аюултай нөхцөл байдал бий болбол ерөнхийлөгч болон түүний гэр бүлийг аюулгүй байлгах үүднээс цагаан ордонд нууц хонгил хийсэн байдаг. Анх 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт (Franklin Roosevelt) "Сувдан эрэг"-ийн дайралтын дараа үүнийг санаачилж, цагаан ордны доор бариулсан гэдэг.

Нууц хонгил

7 Агааржуулагч

1909 онд АНУ-ын 27 дэх Вильям Говард Тафт (William Howard Taft) цагаан ордныг хэт халуун байна гэж үзэж өөрөө агааржуулагч хийхээр шийджээ. Ингэхдээ дээвэр хэсэгт том хэмжээтэй мөстэй агааржуулагчийг байрлуулж, байшинг бүхэлд нь хөргөхөөр төлөвлөсөн боловч түүний туршилт бүтэлгүйтэж байсан юм.

Агааржуулагч

8 Хоол

Цагаан ордны гал тогооны өрөө бол жинхэнэ урлагийн бүтээлийг үйлдвэрлэдэг газар аж. Тэнд хамгийн чадварлаг ахлах тогооч нар ажилладаг бөгөөд үдэшлэг, уулзалт болоход тэд өөрсдийн чадвараа гайхуулж хамгийн тансаг амттанг бэлтгэдэг. Анх 2 дахь ерөнхийлөгч болох Жон Адамс (John Adams) эхнэрийнхээ хамт цагаан ордонд жимс ногоо тариалах болж, шинэхэн хүнсийг хэрэглэхийг зорьсон байдаг. Харин тэргүүн хадагтай Мишель Обама (Michelle Obama) энэ бүхнийг илүү дэвшилтэт түвшинд аваачиж, зөгийн бал хүртэл гаргаж авдаг байсан аж.

Хоол

9 Зураг төслийн тэмцээн

Дээр дурьдсанчлан ерөнхийлөгч Жорж Вашингтон цагаан ордонг бариулахаар дэлхийн хамгийн шилдэг 9 архитекторыг өрсөлдүүлж, шилдгээр шалгарсан хүний төслийг ашиглаж, барилгаа барихаар шийдсэн байна. Мэдээж тус тэмцээнд Жемс Хобан түрүүлж, түүний төслөөр цагаан ордныг барьсан билээ. Барилгын ажил 1792-1800 оны хооронд үргэлжилсэн бөгөөд ямар нэр өгөх тал дээр багагүй маргаан үүссэн гэдэг. Ерөнхийлөгчийн байшин, ерөнхийлөгчийн харш гэхчлэн маш олон нэр дээр санал хураасаар эцэст нь 1811 онд "Цагаан ордон" гэх нэр дээр тогтсон юм.

Зураг төслийн тэмцээн

10 Үнэлэмж

Иргэний дайн дуусах хүртэл тус барилга нь АНУ-ын хамгийн том байшин хэмээгдэж байсан билээ. Тухайн үед цагаан ордон 232,372 доллараар үнэлэгдэж байсан бол өнөөдөр 320 сая долларын үнэ хүрэх болжээ. Тус барилга нь 16 унтлагын өрөө, 35 угаалгын өрөө, усан сан, теннисийн талбай, боулинг, гэрийн театр, хүлээн авалтын танхим гэхчлэн яг л орд харш шиг тохижилттой байдаг аж.

Үнэлэмж

11 Хурим

1820 онд АНУ-ын 5 дахь ерөнхийлөгч Жеймс Монро (James Monroe)-ийн охин Мариа Монро (Maria Monroe) Самуэль (Samuel) гэх залуутай цагаан ордонд хуримаа хийж байжээ. 1828 онд 6 дахь ерөнхийлөгч Жон Квинси Адамс (John Quincy Adams)-ийн отгон хүү цагаан ордонд хуримаа хийж байсан бол 1886 онд ерөнхийлөгч Гровер Кливленд (Grover Cleveland) өөрөөсөө 28 насаар дүү Френсис Фолсом (Frances Folsom) гэх бүсгүйтэй мөн л цагаан ордонд гэрлэлтээ батлуулж байсан байна. Харин 1971 онд 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсон (Richard Nixon)-ийн охин Трикиа Никсон (Tricia Nixon) цагаан ордны цэцэрлэгт хуримаа хийж, телевизээр шууд дамжуулж байсан юм.

Хурим

12 Гэрэлтүүлэг

Анх 1891 онд цагаан ордны цахилгааны асуудлыг шийдвэрлэж, гэрэлтэй болгосон аж. Тухайн үед ерөнхийлөгч Бенжамин Харрисон (Benjamin Harrison) цагаан ордонд амьдарч төр барьж байсан төдийгүй эхэндээ гэрэл чийдэнгээс эмээдэг байсан гэдэг. Харин хамгийн анхны хөргөгчийг 1926 онд ерөнхийлөгч Калвин Кулидж (Calvin Coolidge) ордонд нэвтрүүлсэн билээ.

Гэрэлтүүлэг

13 Анхны оршин суугч

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон нь цагаан ордныг санаачилж, бариулсан боловч анхны оршин суугч нь биш юм. Тус байшинд хамгийн анх амьдрах болсон ерөнхийлөгч нь Жон Адамс билээ. Гэвч дээр дурьдсанчлан цагаан ордон галд шатаж, 1817 онд дахин засварлаж дууссан байдаг.

Анхны оршин суугч

14 Хамгаалалт

Ерөнхийлөгчийн амь насыг хариуцаж ажиллана гэдэг нь асар их үүрэг хариуцлага билээ. Цагаан ордны шил, цонхнууд нь сум нэвтэрдэггүй бөгөөд газар доор хонгилтой ажээ. Мөн 24 цагийн турш бэлтгэгдсэн бие хамгаалагчид ордныг өөрсдийн амь насаар хариуцаж, хамгаалдаг байна.

Хамгаалалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()