Үргэлж зүүн талаараа унтвал, бидний биед юу болох вэ?

Өдөржин ажиллаад ядарсан үед орондоо ороод хэвтэх шиг сайхан зүйл гэж үгүй. Харин зүгээр нэг хэвтээд унтах биш, зүүн талаараа харж унтах нь олон давуу талтай аж. Өөртөө олдсон амрах хомсхон цагаа үр дүнтэй өнгөрөөж, унтаж байхдаа хүртэл бие махбодоо эрүүлжүүлэх боломжтой ажээ. Ингээд та бүхэндээ зүүн талаараа харж унтах нь биед ямар ач тустай болохыг танилцуулъя. 

Үргэлж зүүн талаараа унтвал, бидний биед юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоол боловсруулах системийг сайжруулна

Биднийг унтаж байх үед ч, биеийн дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа үргэлжилж байдаг. Тэдгээрийн нэг бол хоол боловсруулах систем юм. Харин та зүүн талаараа харж унтвал, хоол боловсруулах системийг дэмжиж, илүү хялбар болгох аж. Мөн ингэснээр, биеэс хорт бодисыг гадагшлуулахад онцгой тустай юм. 

Хоол боловсруулах системийг сайжруулна

2 Жирэмсэн эхчүүдэд сайн нөлөөтэй

Зүүн талаараа харж унтах нь цусны эргэлтийг сайжруулж, нуруунд ирэх даралтыг бууруулдаг аж. Мөн жирэмсэн эхчүүдэд тайван амгалан байдлыг мэдрүүлж, тухтай амрахад тусладаг. 

Жирэмсэн эхчүүдэд сайн нөлөөтэй

3 Зүрхэнд сайн

Зүрхний зүүн хэсэг уушгинаас цус авч биед шахдаг учраас зүүн талаараа хэвтвэл энэ үйл явц илүү үр дүнтэй, хялбар явагддаг. Хүчилтөрөгч агуулдаг гол судасны үйл ажиллагаа нэмэгдэж, цусны эргэлт сайжирна гэсэн үг юм.

Зүрхэнд сайн

4 Цээж хорсохыг багасгана

Гэдэс болон улаан хоолойг холбодог булчин хэвлийн доор байрлах тул, зүүн талаараа хэвтсэнээр цээж хорсох нь багасдаг ажээ.

Цээж хорсохыг багасгана

5 Нурууны өвдөлтийг намдаана

Нуруу нь өвддөг хүмүүс зүүн талаараа харж унтахад тохиромжтой. Энэ нь нуруун дээр ирэх ачааллыг багасгаж, тухтай амраадаг байна. 

Нурууны өвдөлтийг намдаана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()