Зөвхөн Японд харж болох хачирхалтай зүйлс

Техник технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг болох Япончуудын тухай та хэр их зүйлийг мэдэх вэ? Өвөрмөц баяр ёслолууд, хачирхалтай ёс заншлуудаар энэ улсыг дэлхий нийт сайн мэдэх болсон билээ. Харин бид өнөөдөр та бүхэндээ сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс Япончуудтай холбоотой хамгийн итгэмээргүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Танд манай мэдээлэл таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Зөвхөн Японд харж болох хачирхалтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 “Yaeba” - Ил гарсан шүд

Америкчууд жилд дунджаар амны хөндийн эрүүл мэнддээ 685 доллар зарцуулдаг байна. Энэ нь тэдний Холливуудийн алдартай жүжигчид шиг танан цагаан, эрүүл шүдтэй байхыг хүсдэгтэй нь холбоотой юм. Харин Япон эмэгтэйчүүд "Yaeba" гэх нэртэй үйлчилгээг хийлгүүлдэг бөгөөд ингэснээр гадаад төрхийг нь илүү тодотгож өгч, сайхан инээмсэглэх үндэс болдог гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, тэд шүдэн дээрээ дахин давхар шүд /зарим тохиолдолд буруу байрлалаас болж шүд ингэж ургадаг/ ургуулж, үүнийгээ авахуулахаас татгалзан, трэнд болгодог ажээ.

Ихэвчлэн залуухан Япон бүсгүйчүүдийн дунд моод болоод байгаа энэхүү хачирхалтай шүдний эмчилгээ нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад байгаа юм.

9 "Zentai" - Бүтэн биеийн хувцас

"Zentai" гэдэг нь бүхэлдээ, тэр чигээрээ гэсэн утгатай үг бөгөөд уг хувцсыг гаднаас нь гарахад тамирчдын хувцас эсвэл супер баатрын өмсгөл шиг харагдах нь бий. Тэгвэл энэхүү хувцас нь бидний бодож байгаагаас тэс өөр зориулалттай ажээ. Нэг ёсондоо гадаад төрхөө олон нийтэд харуулахыг хүсдэггүй, нуухыг хүсдэг хүмүүс энэ хувцсыг өмсдөг байна. 

Сүүлийн үед Японд трэнд болоод байгаа энэ хувцас барууны улс орнуудад эрэлттэй байгаа гэнэ. Хувцсыг "The Zentai Project" групп хийдэг бөгөөд оффис нь Их Британид байрладаг аж. 

"Zentai" - Бүтэн биеийн хувцас

8 Нүдний цөцгий долоох

Мэдээж үүнийг сонсоход танд бохир, заваан, солиотой сонсогдож байгаа нь гарцаагүй биз ээ. Гэвч энэ хачирхалтай үйлдэл Японы сургуулиудад хэдийнээ "трэнд" болоод байгаа ажээ. Хэрвээ хүсвэл "Youtube", зурагт ном, видео клипүүдээс харж болно. Японы сургуулиудад хүүхдүүд нэгэнтэйгээ гар барихаас илүү нүднийх нь цөцгийг долоож, бие биетэйгээ мэндчилэх болоод байгаа бөгөөд энэ нь дотно харилцааны бэлгэдэл гэж үздэг байна. 

Хамгийн аюултай нь энэ хачирхалтай үйлдлээс болж хүүхдүүд нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, эвэрлэг бүрхэвчийн үрэвслээр өвчлөхөд хүрээд байгаа аж. Мөн сохрох аюултай болохыг эмч нар анхааруулж байна. Харин бусад улс орнуудад энэ хачирхалтай трэнд орж ирэх вий гэж олон нийт эмээж байгаа гэнэ.

Нүдний цөцгий долоох

7 1873 он - Туулайны жил

Туулай нь өхөөрдөм хөөрхөн, үслэг, эгдүү хүргэм амьтан бөгөөд Японы арлуудад тэртээх 1873 оноос өмнө хаа сайгүй туулай байдаг байжээ. Гадны улс орнуудаас олон тоогоор туулайг импортлон оруулж ирэх үед Япончууд энэ амьтанд өөрийн эрхгүй татагдаж байв. Энэ нь нэг туулайг 400-500 доллар, тэр ч бүү хэл зарим газруудад 1000 доллараар зарах үндэс болж байсан юм. Харин засгийн газраас 1874 онд туулайг импортлон оруулж ирж, худалдаалахыг хориглосон байна. 

Үүнээс болж туулай зарж, амьдралаа залгуулж байсан олон ард иргэд амьдрах аргагүй болж байсан түүх хүртэл байдаг байжээ. 

1873 он - Туулайны жил

6 "Byojaku" үйлчилгээ

Япончууд гоо сайхны салбарт олон зүйлийг трэнд болгосон нь нууц биш юм. Тэдний ихэнхийг нь барууны улс орнууд даган дуурайдаг байна. Тэгвэл тэдгээрийн нэг нь хацар болон уруулыг тэгш болгож, арьсыг цайруулах үйчилгээ юм. 

Японы сургуулиудын эмэгтэй сурагчид энэхүү этгээд үйлчилгээг их хийлгэх болсон бөгөөд Маи Шираиши, Канна Хашимото зэрэг Японы олны танил эрхмүүд мөн ийм царай төрхтэй билээ.

"Byojaku" үйлчилгээ

5 Цагираган толгой

Хүмүүс бие физилогио өөрчлөхийг зөвхөн цоолбор хийлгүүлэх эсвэл шивээс хийлгүүлэхээр төсөөлж болохгүй юм. Учир нь сүүлийн үед хүмүүс нүдэн дээрээ хүртэл шивээс хийлгэдэг болсон. Тэгвэл Япончуудын хувьд нэгэн хачирхалтай этгээд зүйлийг трэнд болгоод байгаа нь духандаа агаар оруулж, түүн дээрээ эрхий хуруугаар даран, цагираг хэлбэртэй болгох явдал юм. 

Гэвч үүнийг хийлгэхэд багагүй хөрөнгө мөнгө хэрэгтэй гэнэ. Мөн нэг удаа хийхэд 24 цагийн турш уг хачин этгээд хэлбэрээ хадгалж үлддэг байна. 

Цагираган толгой

4 1973 он - Ариун цэврийн цаас

1973 онд Япон улс ариун цэврийн цаасны хомсдолд орсон гэж хэлж болно. Ариун цэврийн цаасны хомсдолд орсон Япончууд өөрсөддөө байгаа бүх төрлийн цаас /ариун цэврийн цаас, нүүрний салфетка, живх, нойтон салфетка/-ыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байв. Тэдний зарим нь бүр дэлгүүрээс хулгай хийж байсан гэдэг. 

1973 он - Ариун цэврийн цаас

3 "Hamuketsu" - Үхэр зусаг

“Hamuketsu” гэдэг нь Япончуудын хувьд хамгийн ихээр ашигладаг үг бөгөөд дээрх үгийг ашигласан зурагт ном 40.000-аас илүү хувь борлогдсоноос гадна, хүмүүс фэйсбүүкт зуу зуун зураг оруулахдаа дээрх үгийг үргэлж ашигладаг байна. Энэ нь үхэр зусаг гэх амьтны бөгс гэсэн утгатай бөгөөд тэд үүнийг өхөөрдөм, хөөрхөн гэдэг утгаар нь яриандаа болон өөр олон бусад зүйл дээр ашигладаг болохыг зохиолч Такеши Такахаши тайлбарлажээ.

"Hamuketsu" - Үхэр зусаг

2 Далайн туулай

Японы далай тэнгисээс олдсон уг хачирхалтай амьтныг "далайн туулай" гэж нэрлэсэн бөгөөд гаднаас нь харахад яг туулай шиг харагдахаас гадна, 20 см урт, өхөөрдөм амьтан юм. Түүнчлэн уг амьтны нуруун дээр бяцхан саваа байдаг бөгөөд тэд "ринофорес" гэх далайн бичил биетнээр хооллодог байна. 

Харамсалтай нь уг амьтан өөрөөсөө хор ялгаруулдаг учраас хамаагүй ойртож болдоггүй ажээ. 

1 "Kancho" тоглоом

Уг тоглоом нь хэн нэгний араас санамсаргүй гэтэж байгаад гарынхаа хуруугаар анусны нүх рүү нь хатгадаг бөгөөд энэ үед Япончууд "Kancho" хэмээн дуу алддаг байна. Японд хэдийнээ трэнд болоод байгаа энэхүү хачирхалтай тоглоомноос өөрийгөө хамгаалах боломжтой байдаг бөгөөд энэ талаар интернетээр үнэгүй зөвлөгөөнүүд олон байдаг байна. 

Харин барууны орнуудад үүнийг хатуу хориглосон бөгөөд энэ нь секс, хүчирхийлэлтэй холбоотой гэж үзсэн байна. Харин Японд хүнд үзүүлэх ямар нэгэн аюулгүй учраас хориглоогүй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()