Дэлхийн түүхэнд 0 он гэж байсан уу? (Цаг тооллын тухай сонирхолтой баримтууд)

Дэлхийн түүхийн цаг тооллоос харахад хүн төрөлхтөн бид эртнээс он тооллыг мөрдөж ирсэн мэт боловч, үнэндээ энэ нь харьцангуй хожуу гарсан тооцоолол юм. Олон улсын жишгээр өнөөдөр мөрдөгдөж буй он тооллыг Есүсийн мэндэлсэн өдрөөс эхлэн тоолж эхэлсэн бол түүнээс өмнөх он тооллыг МЭӨ үе хэмээн ухрааж тоолдог.  Тэгвэл энэхүү цаг тооллын системийг хэрхэн зохион бүтээсэн түүхийг хүргэж байна. 

Дэлхийн түүхэнд 0 он гэж байсан уу? (Цаг тооллын тухай сонирхолтой баримтууд)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Есүс Христийн мэндэлсэн жилийг (A.D.-anno domini) гэдэг бөгөөд энэ нь Латин хэлээр "Эзний жил" гэсэн утгатай үг. Улмаар Манай эриний онуудыг англи хэлэнд A.D хэмээн тэмдэглэдэг болжээ. Харин МЭӨ буюу BC тэмдэглэгээ "Before Christ" (Христийн өмнөх) гэсэн утгатай.

МЭ 525 онд Дионисий хэмээх лам Христийн мэндэлсэн жилээс эхлэж он цагийг тоолох санаачлагыг гаргаснаар бидний одоо хэрэглэж буй энэхүү систем үүссэн түүхтэй. 

Дионисий Христийн төрсөн он сар өдрийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй ч өнөөгийн судлаачид түүнийг сансар огторгуй, гараг эрхэсийн холбоог ашиглан, тэгшитгэл зохиосон хэмээн таамагладаг.  

Дионисийн тооллоор МЭ 1-р оныг Есүсийн мэндэлсэн жил гэгддэг боловч орчин үеийн тоолол үүнийг алдаатай буюу МЭӨ 4 он байсан гэж үздэг. 

МЭӨ хэмээн тоолох болсон нь

Дионисийн систем (A.D) буюу МЭ үүссэнээс 2 зууны дараа B.C. буюу МЭӨ хэмээх тоолол гарч ирсэн байна. МЭ 731 онд Нортумбрийн гэгээнтэн Беде "Английн ард түмний шашны түүх"-ийг хэвлүүлсэн байдаг. Ийнхүү Бедегийн ажил Дионисийн тогтолцоог бусад эрдэмтдийн анхааралд аваачаад зогсохгүй, Христийн мэндэлсэн МЭ 1 оны өмнөх жилийг МЭӨ 1 он гэж нэрлээд, ухрааж тоолохоор болжээ. 

МЭӨ хэмээн тоолох болсон нь

Яагаад "тэг он" гэж байдаггүй вэ?

Чарльз Сейфийн "Zero: The Biography of a Dangerous Idea" номонд бичсэнээр Беде тухайн үедээ "0"-ийг тоо гэж үзээгүй учир шууд "МЭ 1-р он, МЭӨ 1-р он" гэж заагласан. Тийм учраас тэг жил гэж түүхэнд байгаагүй ажээ.

Яагаад "тэг он" гэж байдаггүй вэ?

Системийн тархалт

9-р зуунд Ариун Ромын эзэн хаан Карл Европын орнуудын он тооллын нэгдсэн систем мөрдөх журмыг баталснаар МЭ/МЭӨ хэмээх он тооллын систем үйлчилж эхэлжээ.  Ингээд 15-р зуунаас Европын бүх улсууд МЭ/МЭӨ хэмээх тооллыг албан ёсоор мөрдөж эхэлсэн байна. 16-р зууны Грегорийн тооллоор энэхүү системийн баталгаажуулсан бол 1988 онд Олон улсын стандартчиллын байгууллагийн  ISO 8601 шийдвэрээр олон улсад хэрэглэгдэх он тооллын нэгдсэн стандарт хэмээн хүлээн зөвшөөрчээ. 

Системийн тархалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()