Хамгийн этгээд аргаар мөнгө олдог хүмүүс

2015-12-23, 19:20
22,613
Хүний бүтээлч санаа, шинийг эрэлхийлэх арга ухаан нь мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр үнэхээр өндөр хөгжсөн байдгийг маш олон жишээн дээрээс харж болно. Хамгийн зартай луйврууд, итгэмээргүй аймшигт гэмт хэргүүд ч гэсэн ихэнхдээ мөнгөний төлөө л хийгдсэн байдаг. Харин энэ удаад бид та бүхэнд маш их ашиг орлого олох боломжтой хачирхалтай ажлуудыг танилцуулж байна.
Хамгийн этгээд аргаар мөнгө олдог хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Интернэт дэлгүүрийн худалдагч
10 жилийн өмнө бол интернэтээр бараа зарах, дуудлага худалдаа хийх зэрэг нь маш ховор, бараг л “харь гарагийн” мэт санагдаж байлаа. Харин одоо бол цахим худалдааны сайтууд маш олон хүнд ажлын байр олгож, хоолтой нь залгуулж байгаа “буянтай” газар болсон билээ. “eBay”, “Craiglist” зэрэг цахим худалдааны сайтуудад ажилладаг борлуулагч нар тухайн барааны үнийн дүнгийн 10%-ийг өөрсөддөө авдаг байна.



2. Гар урлалын худалдаачид
Европын томоохон хотуудын гудамжаар нүд булаам гайхалтай уран хийцтэй, өнгө тансаг гар урлалуудыг жирийтэл нь өрөн зарж байгааг харах боломжтой. Уран дархан, оёдолчид тэдгээр бэлэг дурсгалын зүйлсээ үнэхээр их хөлс хөдөлмөр шингээж хийдэг учир чамгүй өндөр үнээр зардаг. Материал болон түүхий эд авах үнээсээ хэд дахин их мөнгө нугалж олдог ажээ.



3. Чөлөөт ажилчид
Нэр нь хүртэл чөлөөтэй байгаа биз? Ийм харьяалалд багтах хүмүүс үнэхээр итгэмээргүй бараг хэнд ч хэрэггүй гэмээр ажил хийдэг. Тухайлбал: сайтуудад зар сурталчилгаа, баннер байршуулах, гадуур каталог түгээх, тэр ч бүү хэл “мэргэний жигнэмэг” хийж зардаг, төрсөн өдөр нь тохиож буй хүнд фэйсбүүкээр төрсөн өдрийн мэнд хүргэх, захиалгаар хэн нэгний найз охинтой чатлаж хосуудыг салгасныхаа дараа их хэмжээний мөнгө дансаар авах гэх мэт үнэхээр хачирхалтай ажлууд багтдаг ажээ.



4. Дуудлагын жолооч
Таны биеийн байдал муудсан, согтсон, жолооны үнэмлэхгүй байгаа эсвэл завгүй үедээ хүүхдүүдээ хүргүүлэх зэргийг зөвхөн дуудлагын найдвартай жолооч л хийж чадна. Тэд хариуцлагатай, харилцааны соёлтой, машин техник болон гудамж замуудыг сайн мэддэг байх шаардлагатай.



5. Машины зогсоол түрээслүүлэгч
Томоохон хотуудын хувьд машины зогсоол гэдэг маш том асуудал болдог. Харин ажилдаа яараад ирэхэд тань, эсвэл ямар нэгэн дэлгүүр, үйлчилгээний байгууллагын гадаа машины зогсоол хадгалдаг тусгай хүмүүс байвал ямар вэ? Ингэснээр бидний цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчилснийх нь төлөө тэдэнд багагүй мөнгө өгч, харин тэд өөрт ноогдсон хялбархан ажлаа хийж өдрийн хоолны мөнгөтэйгээ залгана гэсэн үг юм. Зөвхөн үүгээр ч зогсохгүй хажуу өрөө хөлслүүлэгч, дасгалжуулагч ч гэсэн энэ төрөлд хамаарна.



6. Гудамжны сурталчилгааны ажилтан
Ямар нэгэн шинэ хоолны газар, номын дэлгүүр, кофе шоп нээгдмэгц л хүмүүс өргөнөөр үйлчлүүлнэ гэдэг хэцүү зүйл. Тиймээс хүмүүсийг татахын тулд гадаадын томоохон хотуудын үйлчилгээний газрууд “гудамжны сурталчилгааны ажилтан” хэмээх нэгэн орон тоог шинээр гаргажээ. Тэд тухайн газрын хаяг болон ямар газар гэдгийг нь товч бичсэн хаяг барин яг энэ зурган дээрх залуу шиг зогссоныхоо төлөө манай улсын бага ангийн багшаас ч өндөр цалин авдаг гэнэ шүү.



7. Донор
Донор бол хүний амийг аварч буй үнэхээр буянтай ажил. Донорууд цус, үс, сперм, хөхний сүү, ямар нэг эрхтэн, ясны чөмөг зэргээ хандивлан хариуд нь мөнгө авдаг ажээ. Америкт бол үсний донор хүн 25 см-ээс багагүй урттай, ямар нэг салаа гэмтэлгүй, эрүүл өнгөлөг үстэй байх ёстой бөгөөд үүнийхээ хариуд ойролцоогоор 300 доллар авдаг байна. Түүнчлэн цусны донор нэг удаад цусаа өгөхдөө 35 доллар, харин сперм бол 40 доллар, 30 гр хөхний сүүгээ 1 доллараар худалддаг ажээ.



8. Анагаах ухааны судалгааны ажилтан
Америкийн эрүүл мэндийн байгууллагаас нэгэн сонирхолтой ажлыг анагаах ухаанаар суралцаж буй оюутнуудад санал болгожээ. Тэднийг “онош, шинж тэмдэг, зовиур” гэх мэт аливаа өвчин болон түүнийг эмчлэхэд холбоотой бусад түлхүүр үгсээр эмнэл зүйн мэдээллийн сангаас мэдээлэл хайж, тус бүрд нь найдвартай эмчилгээ бичиж боловсруулсны хариуд бэлэн мөнгө өгье хэмээн амласан байна. Тэдгээрийг олон жилийн дадлага туршлагатай доктор профессорууд нягтлан шинжилж үзэх бөгөөд хамгийн найдвартай, хэрэгцээтэй гэснийг нь эмнэлэгүүдэд хэрэгжүүлж, үр дүнг нь гаргаж эхэлжээ.



9. Зайнаас хамтран ажиллагсад
“Crowdsourcing” гэж нэрлэдэг энэхүү ажил нь АНУ-д 2005 оноос хойш дэлгэрч, хэрэгжиж эхэлсэн бөгөөд нэг ёсондоо үзэл бодол, мэдлэг боловсролоороо ижилхэн танихгүй хүмүүсийг олон зайнаас хамтарч ажиллана гэсэн үг юм. Ямар ч салбарын хамаагүй, нэг асуудлыг сонгож аваад, түүнийгээ хамтарч боловсруулан шийдлийг нь интернэтэд тавих бөгөөд ингэх бүртээ дээд тал нь 20 доллар олдог байна.



10. Цахим хуудсуудад реклам байршуулагчид
Эдгээр ажлуудын ихэнх нь, бараг 70% нь интернэттэй холбогдсон байгааг та харж байна. Харин ийм ажил хийдэг хүмүүс хүмүүсийн хамгийн ихээр ордог сайт, блог, сошиал хуудсуудад зар сурталчилгаа оруулж, нэрээ бүртгүүлэхийг шаардсан хуудас нэмэлтээр тавьдаг. Тэрхүү хуудсан дээр дарсан хүн болгоны тоогоор тэдний дансанд мөнгө очиж байдаг ажээ.



11. Хаягдал метал борлуулагч
Энэ нь эвдэрхий машин, төмрийн хог хаягдал зэргийг цуглуулаад дахин боловсруулах төв дээр аваачин тушаадаг ажил юм. Хог хүртэл эрдэнэ болсон өнөө цагт сэтгэж л чадвал мөнгө хэмээх өөрөө гарт ороод ирэхийг харуулсан томоохон жишээ энэ байна.



12. Дэлгүүр хэсэгч “тагнуулууд”
Хувцас загварын ертөнц бол хамгийн өрсөлдөөн  ихтэй салбар гэж хэлж болно. Тэд бүтээгдэхүүнээ гаргахдаа загвар болон үнийг нь сайн судалж зах зээлд нийлүүлдэг. Ингэхийн тулд гадуур зарагдаж байгаа бэлэн хувцасны үнэ, материал, өнгө, хэлбэр хэмжээ зэргийг нь “нууц хүн”-ээр туршуулан судлуулж, мэдээлэл цуглуулахыг даалгаад, түүний цуглуулж ирсэн мэдээллээс анализ хийн, бараа бүтээгдэхүүнээ борлуулах ажилдаа ханцуй шамлан ордог байна.



13. Амь насны даатгалаа барьцаанд тавигчид
Энэ нь хамгийн аюултай бөгөөд хачирхалтайгаар мөнгө олох арга юм. Тэд даатгалын компанид төлсөн амь насны даатгалаа барьцаанд тавьж их хэмжээний бэлэн мөнгө гар дээр авдаг байна. Гэхдээ заримдаа ийм асуудлаас болоод цагдаад дуудагдах нь бий.



14. Мэргэжлийн “тэврэгч”
Сэтгэлээр унасан, ганцаардсан хүнийг тэврэх үйлчилгээ гэж та өмнө нь сонсож байв уу? Тэврэлт бол биеийн дулаан элчээ нөгөө хүндээ мэдрүүлж байгаа биеийн үрэлцэл учир сэтгэл зүйн чухал эмчилгээ болдог. Тиймээс тэврэлтийн үйлчилгээ үзүүлдэг компанид дуудлага өгч хүссэн хугацаагаараа тэврүүлж болдог гэнэ. Хугацаанаасаа хамаараад үнэ нь өөрчлөгддөг ажээ. Манайд ийм үйлчилгээ дэлгэрч эхэлвэл олон хүн баярлах байх даа...



15. Мэргэжлийн гашуудагч, хуримын гэрч
Хэрвээ та хуримын гэрч болгочихмоор сайн найзгүй бол энэхүү үйлчилгээг туршиж болно. Түүнчлэн дотны хүнийхээ оршуулгын ёслолыг сүр дуулиантай, жинхэнээсээ “гашуудалтай” болгомоор байвал оршуулгын үйлчилгээний ажилтан буюу “гашуудагч”-ийг дуудах хэрэгтэй. Тэд таны заасан хаягаар хүрч ирээд уйлж гашуудан, талийгаачийг сүүлчийн аянд нь үдэх үг хэлж өгөх болно. Ингэснийхээ төлөө таниас 100 гаруй доллар нэхэх байх даа...



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()