Сансар огторгуйд болдог итгэмээргүй 10 үзэгдэл

Орчлон ертөнц гайхмаар хачин юмс үзэгдэл болон газруудаар дүүрэн. Тэдний зарим нь маш гайхамшигтай бөгөөд бидний бодол, төсөөллийн хязгаарыг давсан байх нь ч бий. Тэгвэл хамгийн өвөрмөц, содон сансрын 10 үзэгдлийг танилцуулж байна.

Сансар огторгуйд болдог итгэмээргүй 10 үзэгдэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ганимедийн гайхамшигт “Чорус долгион”

Сансрын орон зай хоосон мэт харагддаг ч үнэн хэрэгтээ соронзлогдсон, цэнэгт хумхын тоосоор дүүрэн байдаг. Тэдгээр нь тодорхой нөхцөл байдалд хөдөлгөөнд орж, хэмнэл бүхий долгион үүсгэх чадвартай. Энэхүү процесс нь Бархасбадь гаригийн хамгийн том дагуул болох Ганимедийн эргэн тойронд болдог учир тоосонцрууд нь бархасбадийн шим мандалд очиж наалддаг. Дээрх процесс нь Ганимедийн соронзон орныг олшруулж, эрчимт чорус долгион болон бага давтамжтай плазмын долгион үүсгэдэг. Плазмын долгион нь үүрийн туяа, туйлын туяа гэх мэт үзэгдлээс гадна хорт электрон долгионыг үүсгэдэг.

Соронзон шуурганы нөлөөтэйгөөр Ганимедийн чорус долгионы эрчимжилт нь нарны ойролцоох ямар ч биетээс, бүр бархасбадь гаригаас хүртэл хэдэн сая дахин хүчтэй болдог.

Ганимедийн гайхамшигт “Чорус долгион”

2 Хайлсан металл болон хувирдаг бага гариг

"Паетон 3200" нэртэй бага гариг нь судлаачдын таамагласнаас илүү ер бусын гариг болох нь тогтоогдсон. Паетон нь хачирхалтай сүүлт одтой холилдон тогтсон гариг юм. Тус гариг модны нүүрснээс бага зэрэг л тод учир хөх өнгөтэй харагддаг.

Хамгийн хачирхалтай нь Паетонд цельсийн 815 хэмийн халуун байдаг бөгөөд энэхүү шаталтын процесс нь тус гаригийг хайлуулж, наалданги байдалтай болдгоороо онцлог юм. Бас нэг онцлог нь тус гариг дээр жил бүрийн 12-р сард солирын бороо ордог юм. Энэ үеэр нүд гялбуулам үзэсгэлэнтэй харагддаг байна.

Хайлсан металл болон хувирдаг бага гариг

3 Улаан оддын шаталт

Манай сансар дахь оддын дөрөвний гурав нь улаан од байдаг. Эдгээр нь нарны массын ердөө 7.5-50 хувийг эзэлдэг. Гэвч тэдгээр нь нарны цацраг, хэт ягаан туяа зэргийг үүсгэх чадалтай байдаг бөгөөд үүнээс хамгийн тод туяа, цацрагийг хамгийн залуу одууд ялгаруулдаг байна. Тухайлбал Хабблэ гэх 40 сая жилийн настай од нь бусад илүү олон жилийн настай одуудаасаа 100-1000 дахин илүү тод туяа цацрагийг ялгаруулж, илүү их шаталт үүсгэж байжээ. Мөн хамгийн хачирхалтай нь одон орон судлаачид Хазфлер гэх одыг ажиглахад, энэ зуунд наран дээр хүртэл болоогүй тийм хүчтэй туяа, цацраг, дэлбэрэлт бий болжээ. Хазфлер дээр ийм дэлбэрэлт өдөрт нэг эсвэл бүр хэд хэдэн удаа тохиодог байж болзошгүй хэмээн таамаглаад байгаа аж.

Улаан оддын шаталт

4 Үүлэрхэг хүрэн одод

Хүрэн од гэдэг нь сөнөсөн одод юм. Тэдгээр нь маш хүйтэн бөгөөд нарны аймгийн гаднах хамгийн хүйтэн объект болох "WISE 0855"-тай адилхан юм. Нарнаас 7,2сая гэрлийн жилийн зайд орших тус одод нь цельсийн -23 хэмийн хүйтэн байдаг бөгөөд Бархасбадиас тав дахин том.

"WISE 0855"-ыг анх 2014 онд нээн илрүүлж байжээ. Хэдийгээр "WISE 0855" Бархасбадьтай төстэй боловч спектрийн шинжилгээгээр тэрээр "усны уур, үүлс" давамгайлсан үүлэрхэг од гэдэг нь тогтоогджээ.

Үүлэрхэг хүрэн одод

5 Амьдрал үүсгэгч бяцхан одод

Орчлон ертөнцийн ихэнх хэсэгт амьдрал үүсэх боломж, нөхцөл дутмаг байдаг. Тэгвэл одон орон судлаачид 2015 онд "MWC 480" гэх бяцхан одны эргэн тойронд амьдрал бүрэлдэж буйг нотолжээ. 455 гэрлийн жилийн зайд орших "MWC 480" нь маш залуу од бөгөөд тоос, хийн бүрхэвчээр хүрээлэгдсэн байдаг аж.

Энэ од нарнаас илүү том хэмжээтэй мөн 2 дахин илүү гэрэлтдэг. Мөн одны хүрээлэн буй орчин нь метил, цианид гэх мэт органик бодисоор баялаг. Тиймээс эдгээр цогц элемент, органик бодисуудын тусламжтайгаар нарны аймаг бүрэлдэж, бусад оддоор хүрээлэгдэх замаар амьдрал цогцлоох боломжтой аж.

Амьдрал үүсгэгч бяцхан одод

6 Тасралтгүй одод үүсгэгч галактик

"COSMOS-Aztec-1" нь орчлон ертөнцийн ирмэг дээр орших "мангас" одны ордод оршдог бөгөөд 12,4 тэрбум гэрлийн жилийн зайд алслагдсан байдаг. Энэхүү галактик нь манай галактик болох сүүн замаас 1000 дахин том мөн гайхалтай сонин оддын формацтай гэдгээрээ судлаачдыг гайхшруулдаг. Галактик бүрэлдэх явцад татах хүчний нөлөөгөөр хий дотогш орж одод үүсэх нөхцөл бий болгодог. Галактикийн төвөөс нилээд зайдуу ихэнх одод үүсдэг бөгөөд энэхүү галактикийн од үүсгэх процесс тасралтгүй явагддагаараа содон юм.

Тасралтгүй одод үүсгэгч галактик

7 Бархасбадийн геометрийн шуурга

"Juno" сансрын хөлгийг Бархасбадийг судлахаар илгээсэн нь өмнө нь илрээгүй тус гаригийн туйлын шуургыг шинээр олж нээжээ. "Juno" тус гаригийн хойд туйлд дэлхий шиг хэмжээтэй циклон байдаг бөгөөд түүний эргэн тойронд 8 жижиг шуурга үүсэж байдгийг тогтоожээ.

Тэдгээр шуурга нь 4000-4,700 километр диаметртэй, цагт ойролцоогоор 354 км/цаг хүчтэй шуурдаг байна. "Juno" мөн өмнөд туйл дээр 6900 километр урт 5 шуургаар хүрээлэгдсэн томоохон циклон байдгийг илрүүлсэн байна. Эдгээр шуургуудын гол онцлог нь хоёр туйлын хооронд шилждэггүй, томоохон хуй салхитай нэгддэггүй мөн маш хурдан эргэлддэг байна.

Бархасбадийн геометрийн шуурга

8 Европагийн химийн нэгдлүүд

Бархасбадийн дагуул Европагийн далай тэнгис нь газрын гадаргатайгаа болон өөр нэгэн дагуул Ио-той химийн урвалд орж байдгийг нотолжээ. Мөн судлаачид спектрометрийн тусламжтайгаар Европа-гийн гадаргуу дээр эпсомит, магнийн сульфатын давс байгааг илрүүлсэн байна. Хүхрийн хольцтой магнийн давс нь Европагийн далайд нэвчснээр Европаг химийн элементээр баялаг болгодог байна.

Европагийн химийн нэгдлүүд

9 Металын бороот хүрэн од

"MASS J2" гэгддэг хүрэн од нь манай дэлхийгээс 47 гэрлийн жилд алслагдсан байдаг. Эрдэмтэд энэ одыг найман цаг ажиглахад хүрэн од өмнө нь байгаагүйгээр буюу 30 хувиар тодорч харагджээ. Зарим судлаачид энэ үзэгдлийг тайлбарлахдаа тус одны халуун давхарга нь агаар мандлын нүхээр нэвчин гарснаар ингэж харагддаг гэжээ. Гэвч зарим судлаачид үүнийг арай өөрөөр тайлбарладаг. Тэд энэ үзэгдлийг орчлон ертөнцийн шуургын өөр нэгэн хэлбэр гэж үздэг.

Мөн энэ одон дээр нэгэн гайхамшигт процесс явагддаг нь металын бороо юм. Хүчтэй шуурган үүлсэд чулуулаг, метал зэрэг хуримтлагдаж тэдгээр нь бороо болон тус одон дээр буудаг байна.

Металын бороот хүрэн од

10 Буцлам халуун усан ертөнц

Сүүлийн үеийн судалгаагаар орчлон ертөнцөд усархаг гаригууд маш олон байдгийг тогтоожээ. Гадаад гариг хэмээн нэрлэгддэг энэ төрлийн 4000 гаригийг судлахад дэлхийгээс 1,5 дахин их радиустай нь чулуулагтай байдаг бол дэлхийгээс 2,5 дахин их радиустай нь маш усархаг байдгийг илрүүлсэн байна. Тиймээс тэдгээр гаригийг уурын давхарга тойрон хүрээлж байдаг. Дэлхийгээс том гадаад гаригуудын 35 хувь нь маш их хэмжээний устай байдаг. Тэдний ихэнхийнх нь массын 50-иас дээш хувийг ус бүрдүүлдэг байна.

Хэрвээ та эдгээр гариг дээр буувал маш их даралттай, цельсийн 538 хэмийн халуун далай дээр буух юм.

Буцлам халуун усан ертөнц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()