Эх дэлхийгээ аврахын тулд бидний хийх ёстой 20 зүйл

Жилээс жилд өнгө зүсээ алдаж, гундах эх дэлхийгээ хайрлаж. халамжлах нь хүн төрөлхтөн бидний үүрэг билээ. Гэвч өнөөдөр үүргээ биелүүлэх хүмүүс тун цөөн төдийгүй хайрлах гэхээсээ илүүтэй хорлон сүйтгэж байгаа нь сэтгэл өвтгөнө. Харин өнөөдрөөс л бид байгаль дэлхийгээ аварч, хамгаалахын төлөө чадах бүхнээ хийхгүй бол ирээдүй болсон үрсэд минь үлдэх ус ундарга, ой мод, цэвэр агаар гэж үгүй болоход ойрхон байна. Иймд та бүхэндээ эх дэлхийгээ аврахын тулд хүмүүсийн хийх ёстой энгийн зүйлсийг танилцуулъя.

Эх дэлхийгээ аврахын тулд бидний хийх ёстой 20 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шүдээ угаахдаа усаа хаах

Та өглөө, оройдоо шүдээ угаахдаа усаа хааж хэвшээрэй. Ингэснээр та болон танай гэр бүлийнхэн өдөрт 20 литр ус хэмнэх болно. 

Шүдээ угаахдаа усаа хаах

2 Цаасныхаа хоёр талд хэвлэх

Жилд бид олон сая тонн цаасыг гүйцэт ашиглалгүй хаяж, ахин дахин ой модыг тайрах хэрэг гардаг. Иймд ядаж цаасныхаа хоёр талд хэвлэж, хөрөнгө мөнгө төдийгүй хайртай эх дэлхийгээ хамгаалаарай. 

Цаасныхаа хоёр талд хэвлэх

3 Хувцсаа угаахдаа хүйтэн ус ашиглах

Бидний ашиглаж буй угаалгын машины эрчим хүчний 80% нь ус халаахад зарцуулагддаг. Та зарим тохиолдолд хүйтэн ус ашиглаж, хувцсаа угаах нь эрчим хүчийг хэмнээд зогсохгүй танай гэр бүлийн эдийн засагт ч тустай юм. 

Хувцсаа угаахдаа хүйтэн ус ашиглах

4 Зөв живх сонгох

Бид эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг төдийгүй байгальд хортой нэг удаагийн живхийг өдөр тутамдаа хэрэглэж байдаг. Үүний уршгаар хог хаягдал ихсэж байдаг тул та даавуун живхийг сонгож хэрэглээрэй. 

Зөв живх сонгох

5 Долоо хоногт нэг удаа цагаан хоол идэх

Та долоо хоногт дор хаяж нэг удаа цагаан хоол идэх нь байгаль орчинг хамгаалаад зогсохгүй эрүүл мэндэд тань эерэг нөлөө үзүүлнэ. 

Долоо хоногт нэг удаа цагаан хоол идэх

6 Цөөхөн сальфетка хэрэглэх

Өдөрт нэг хүн ойролцоогоор 5 ширхэг сальфетка ашигладаг бөгөөд жилд 2200 гаруй ширхэгийг хэрэглэдэг байна. Харин та хэрэглээгээ багасгаж, даавуун салфеткийг сонгох нь олон сая модыг аварч, хамгаалах болно. 

Цөөхөн сальфетка хэрэглэх

7 Хуванцар савнаас татгалз

Хуванцар сав нь байгаль дэлхийд хичнээн их хор хөнөөл үзүүлж, сөргөөр нөлөөлж байдгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Иймд аль болох хуванцар савнаас татгалзаарай. 

Хуванцар савнаас татгалз

8 Хаягдал цаас боловсруулах

Гэрт тань байдаг хэрэггүй болсон сонин, цаас зэргийг дахин боловсруулж, олон сая модыг аврах боломжтой гэдгийг та мэдэх үү? Иймд хаягдал цаасаа гудамжинд хаях биш үйлдвэрт тушааж байгаарай. 

Хаягдал цаас боловсруулах

9 Усанд орохдоо ашиглах усаа багасгах

Та усанд орохдоо ванн дүүрэн ус хийж, биеэ угаадаг юм биш биз? Тийм бол ангаж, цангаж яваа олон мянган хүний төлөө өнөөдрөөс ашигладаг усны хэмжээгээ багасгахыг зөвлөе. 

Усанд орохдоо ашиглах усаа багасгах

10 Бага усаар аяга тавгаа угаах

Хий дэмий ус гоожуулж, аягаа угааж хэрхэвч болохгүй. Үүний оронд саванд ус хийж аягаа угааж байгаарай. Энэ нь таны хэрэглэдэг усны хэмжээг хэд дахин багасгаж ч мэднэ. 

Бага усаар аяга тавгаа угаах

11 Хамтдаа усанд орох

Тус тусдаа шүршүүрт орсноос хамтдаа орох нь усыг  хоёр дахин хэмнэх тустай. Иймд та хайрттайгаа хамт усанд орж, эх дэлхийгээ аврахын зэрэгцээ цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Хамтдаа усанд орох

12 Мод тарих

Та бүхий л амьдралынхаа турш заавал 10 ба түүнээс дээш мод тарьсан байх ёстой. Байгаль дэлхийн шим тэжээлийг хүртэж, гэдэс цатгалан мөр бүтэн яваадаа талархаж, жил бүр мод тарих нь таны эрхэм үүрэг билээ. 

Мод тарих

13 Эко машин унах

Өнөөдөр хөлтэй болгон нь машин унаж байгаа бөгөөд түүнээс ялгарах хорт утаа нь хүн болон байгалийн хамгийн том дайсан болоод байгаа юм. Иймд та ядаж байгальд ээлтэй эко машин унаж, бохирдлоос сэргийлэх хэрэгтэй. 

Эко машин унах

14 Ашигладаггүй зүйлсээ хандивлах

Хэрэглэдэггүй мөртлөө хадгалсаар байдаг хуучин хувцас, тавилга зэргээ хандивын байгууллагад өгч байгаарай. Энэ нь хүрээлэн буй орчинд хаягдал бий болохоос сэргийлэх төдийгүй бусдад туслах сайхан боломж юм.

Ашигладаггүй зүйлсээ хандивлах

15 Байгалийн гаралтай хүнс хэрэглэх

Байгальд тарьж, ургуулсан ногоо, хүнс зэрэг нь бидний биед тустай төдийгүй эх дэлхийд маань эергээр нөлөөлдөг аж. Хамгийн гол нь фермерээс худалдан авалт хийх ёстойг санаарай. Учир нь томоохон үйлдвэрлэгчид байгалийг хайрлах бус хэт шуналдаа автаж, сүйтгэн бохирдуулж байдаг тул тэднийг дэмжих бус зах зээлээс шахаж, энгийн нэг фермерийн хөдөлмөрийн үр шимийг хүртээрэй.

Байгалийн гаралтай хүнс хэрэглэх

16 Гэрлээ унтраа

Шаардлагагүй нөхцөлд гэрлээ унтрааж эх дэлхийгээ хайрлаж байгаарай. Энэ нь эрчим хүчийг хэмнэхээс гадна таны хэтэвчинд ч мөн хэмнэлттэй юм. 

Гэрлээ унтраа

17 Гар утсаа ахин сэргээх

Ашиглаж, хэрэглэхгүй болсон гар утсаа хогийн саванд хийж орхих нь хорт бодисоор хүрээлэн буй орчноо бохирдуулж байна гэсэн үг юм. Үүний оронд хуучин гар утасны наймаачинд аваачиж үнэгүй ч хамаагүй өгөөрэй. 

Гар утсаа ахин сэргээх

18 Гялгар уутнаас татгалз

Замын хажууд, цэцгийн мандал дунд, модны ёроолд гээд хаа сайгүй харагдах гялгар уут байгальд ямар хор нөлөөтэйг бүгд мэддэг боловч өдөр тутмын амьдралдаа үргэлж хэрэглэж, ил хаях нь эмзэглүүштэй. Бид яагаад гялгар уутнаас татгалзаж даавуун болон цаасан уутыг ашиглаж болохгүй гэж?

Гялгар уутнаас татгалз

19 Цэнэглэдэг баттерей ашиглах

Нэг жилд гэхэд хэдэн тэрбум ширхэг баттерей хогийн саванд орж, хорт хийгээрээ хүн болон байгалийг хордуулж байдаг. Харин үүнээс сэргийлэх цор ганц арга зам нь цэнэглэдэг баттерейг сонгож, ахин дахин хэрэглэх явдал юм. 

Цэнэглэдэг баттерей ашиглах

20 Мэдлэгээ бусадтай хуваалцах

Өөрийн мэдлэг, эх дэлхийгээ хэрхэн хайрлах арга ухаанаа үргэлж бусадтай хуваалцаж, заавар зөвлөгөө өгч байгаарай. Энэ нь таны хийж байгаа хамгийн том тус юм шүү. 

Мэдлэгээ бусадтай хуваалцах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()