"Нас бол ял биш" - Бүсгүйчүүдэд хүргэх зөвлөгөө

2020-06-12, 12:24
2,995

Танд хэзээ нэгэн цагт амьдралаа хий дэмий үрчихсэн юм шиг санагдаж байв уу? Өнгөрсөндөө хорогдож, алдаандаа харамсдаггүй хүн гэж үгүй. Эмэгтэй таны гэр бүл зохиох эсвэл ямар нэгэн нийгмийн байр суурь эзлэх ёстой нас болсон хэдий ч тэрхүү зорилгууд тань биелэхгүй хэвээр байна уу? Гэсэн ч та бүү бууж өг. Бүх зүйл цаг нь болохоор бүтэж л таарна. Өөрийгөө голох, амьдралд гомдох нь өнгөрсөн цаг хугацааг эргүүлэн авчрахгүй гэдгийг санаарай.

"Нас бол ял биш" - Бүсгүйчүүдэд хүргэх зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нэн түрүүнд та өөрийн давуу талуудаа жагсааж бичээрэй. Өдий наслахдаа жил бүр туршлага сууж, ''үзээгүй зүйлсээ үзэж'' өнгөрөөсөн хэмээн бодож, эерэг хандлага баримтлаарай. Ажлын, хайр дурлалын, биеэ даах гээд бүхий л төрлийн туршлагыг та хуримтлуулсан байж таарна. Та хүсэж байгаа зүйл болон зорилгоо дахин тодорхойлж, түүнийгээ биелүүлэх аваас таны амьдралд ямар эерэг өөрчлөлтүүд гарахыг бодоорой.

Таны амьдралд тохиолдож буй ихэнх асуудал гутрангуй үзлээс үүсэлтэй. ''Би юу ч хийж чадахгүй юм байна'', ''Ямар ч үр дүн гарахгүй нь'' гэх мэт. Сөрөг бодлууд сөрөг үр дүнг дагуулдаг гэдгийг санаарай. Бүтэлгүйтсэн ч эерэг бодлоо хаяхгүй байж, зорилгынхоо тэмцэх хэрэгтэй.

Юмс таны хүссэнээр болохгүй байлаа ч бууж өгөлгүйгээр удирдлагыг гартаа ав. Ингэхэд тань туслах зөвлөмжүүдийг хүргэе.

1. Давуу талуудаа сана. Та юуг илүү сайн хийдэг вэ? Мэргэжлийн талбарт ч байсан, харилцаан дээр ч бай сурсан бүхэн, туршлага бүр тань, эерэг ч бай сөрөг ч бай таны зэвсэг болно. Харин та үүнийгээ хурцлах хэрэгтэй.

2. Хэрэггүй зүйлсээ гаргаж хая. Муу зуршлууд, зан үйл, таныг хойш нь татдаг хүмүүс гээд бүгдийг нь. Энэ бүгд хогийн цэг дээр байх ёстой болохоос таны амьдралд байх ёсгүй.

3. Өөрчлөлтөд бэлэн бай. Эрсдэл гаргаж чаддаггүй хүн ялж чадахгүй. Буйдан дээрээ суугаад өдөр бүр ажил, гэр гэсэн замналаар амьдраад байвал та юуг ч өөрчилж, юуг ч олж авч чадахгүй.

4. Азтай байна гэдэгтээ итгэ. Та бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байж л бүх зүйл сайнаар төгсөнө шүү дээ.

Энэхүү энгийн дүрмүүдийг дагахад л та хэдэн ч настай байсан амьдралаа хүссэнээрээ өөрчилж, өдөр бүрээс аз жаргалыг мэдэрч чадна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()